Хоёр Солонгосыг холбосон замуудыг дэлбэллээ

Хуучирсан мэдээ: 2024.10.15-нд нийтлэгдсэн

Хоёр Солонгосыг холбосон замуудыг дэлбэллээ

Хоёр Солонгосыг холбосон замуудыг дэлбэллээ

Хоёр Солонгосын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг гэж нэрлэгддэг авто зам, төмөр замуудыг таслана гэдгээ Пёньян саяхан мэдэгдсэн. Мэдэгдэл ёсоор Өмнөд Солонгостой холбогддог авто замынхаа зарим хэсгийг Пёньян өнөөдөр дэлбэллээ. Тодруулбал, Умардын арми өнөөдөр үд дунд Кёнгуй, Дунхэгийн замд тэсэлгээ хийж, хүнд техник хэрэгсэл ашиглан нэмэлт ажиллагаа явуулж байна.

Дэлбэрэлтээс болж ямар нэгэн хохирол учраагүй.

Өмнөдийн баруун хилийн Пажу хотыг Умардын Кэсон хоттой холбосон Кёнгуй авто зам, зүүн эргийн дагуух Дунхэ авто зам болон төмөр замаар хоёр Солонгос холбогддог. Зорилтот тэсэлгээнээс гадна Кёнгуй, Дунхэгийн зам дагуух гудамжны гэрлүүдийг буулгах, мина суурилуулах, танк эсэргүүцэх хаалт барих, өргөст төмөр утсыг бэхжүүлэх зэрэг арга хэмжээг Хойд Солонгос авсан.

Хойд Солонгосоос дүрвэн Өмнөдөд ирсэн иргэд Ким Жон Уны эсрэг ухуулах хуудсыг агаарын бөмбөлгөөр дамжуулан илгээсний хариуд 2020 онд Кэсон хот дахь Солонгос хоорондын хамтын ажиллагааны газрыг Пёньян дэлбэлж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХарамсалтайХарамсалтай
10
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
6
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж