Хоёр Солонгосыг холбосон замуудыг дэлбэллээ

Хоёр Солонгосыг холбосон замуудыг дэлбэллээ

Хоёр Солонгосыг холбосон замуудыг дэлбэллээ

Хоёр Солонгосын хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг гэж нэрлэгддэг авто зам, төмөр замуудыг таслана гэдгээ Пёньян саяхан мэдэгдсэн. Мэдэгдэл ёсоор Өмнөд Солонгостой холбогддог авто замынхаа зарим хэсгийг Пёньян өнөөдөр дэлбэллээ. Тодруулбал, Умардын арми өнөөдөр үд дунд Кёнгуй, Дунхэгийн замд тэсэлгээ хийж, хүнд техник хэрэгсэл ашиглан нэмэлт ажиллагаа явуулж байна.

Дэлбэрэлтээс болж ямар нэгэн хохирол учраагүй.

Өмнөдийн баруун хилийн Пажу хотыг Умардын Кэсон хоттой холбосон Кёнгуй авто зам, зүүн эргийн дагуух Дунхэ авто зам болон төмөр замаар хоёр Солонгос холбогддог. Зорилтот тэсэлгээнээс гадна Кёнгуй, Дунхэгийн зам дагуух гудамжны гэрлүүдийг буулгах, мина суурилуулах, танк эсэргүүцэх хаалт барих, өргөст төмөр утсыг бэхжүүлэх зэрэг арга хэмжээг Хойд Солонгос авсан.

Хойд Солонгосоос дүрвэн Өмнөдөд ирсэн иргэд Ким Жон Уны эсрэг ухуулах хуудсыг агаарын бөмбөлгөөр дамжуулан илгээсний хариуд 2020 онд Кэсон хот дахь Солонгос хоорондын хамтын ажиллагааны газрыг Пёньян дэлбэлж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХарамсалтайХарамсалтай
10
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
6
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-10-15 103.212.116.17

солиорол,тэнэгрэлд хүрчээ,аргагүйдээ,өөрийгөө устгаад л дууснадоо

Avatar

Нэргүй 2024-10-15 103.50.206.95

өмнөд дайн хийвл хойд 7 хоног л тэснэ шдээ

Avatar

Jariga.mn 2024-10-15 103.71.100.217

За Тун удахгүй Asian seriyal box үзэх юм биз дээ энэ их чанартай болох байх аа

Avatar

Б 2024-10-15 202.131.225.197

ТАРГАН БАЦААН Ч ДУ Р А К ПИЦЦА Л ДАА. ПОХАХАХАХА

Avatar

Зочин 2024-10-15 202.126.90.143

Хаха, бүдүүнээ угийн жаахан юмтай, дээр нь Путлертэй нийлээд бүүр даамжирч байх шиг

Avatar

Нэргүй 2024-10-15 103.29.146.148

Oros turhiraad baihgui yu? Er ni l tom dain boloh geed bndaa. 1-r dain shig Tsagaantnuud orood ireh vii dee. Ened manai batlan hamgaalah her beltgeltei baidag bol?

Avatar

Зочин 2024-10-15 101.127.170.199

Ха ха. Хойд Солонгосчууд хоорондоо татсан замаа дэлбэлнэ Гэтэл бид Өвөр Монгол рууугаа зам гүүрээ уулзуулчих гээд Хятадыг царайчлана. Боломж ч тэгш олдохгүй хорвоо юмаа

Avatar

Нэргүй 2024-10-15 122.201.31.87

харин тэхх. хорвоо юм аа

Avatar

Нэргүй 2024-10-15 103.87.255.34

Хөөрхий өвөр монголчууд минь …

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж