Шилдэг орон сууц шалгаруулна

Хуучирсан мэдээ: 2010.09.05-нд нийтлэгдсэн

Шилдэг орон сууц шалгаруулна

“Барилга-орон сууц-2010” үзэсгэлэн худалдаа Мишээл экспо төвд өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Хэдийгээр намрын эхэн сар өндөрлөж байгаа ч хүйтэн сэрүүнээс урьтаж байшин барилгаа засч сэлбэх, эхэлснээ дуусгах гэсэн олны хөл их байлаа. Энэ удаагийн үзэсгэлэнд нийт 100 гаруй гадаад дотоодын компаниуд оролцож байгаа юм. Барилга угсралтын болоод худалдаа үйлдвэрлэлийн, үл хөдлөх хөрөнгө зуучлалын олон компани үйл ажиллагаагаа танилцуулахын зэрэгцээ үндэсний үйлдвэрлэгч нар бүтээгдэхүүнээ танилцуулж, импортын худалдаа эрхлэгч нар орчин үеийн шинэ дэвшилтэт технологийг танилцуулж байгаа юм. Гадаадаас барилгын материал нийлүүлэгч олон компани байдгийн дээр энэ удаа ХБНГУ-аас паркетан шал үйлдвэрлэгч нэгэн компани анх удаа оролцохоор төлөөлөгчдөө ирүүлжээ. Үзэсгэлэн маргааш 15 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд үзэсгэлэнд оролцогчдоос “Шилдэг барилгын  компани”, “Шилдэг импортлогч”, “Шилдэг үйлдвэрлэгч”, “Шилдэг оролцогч-брэнд маркетер”, “Шилдэг шинэ орон сууц”, “Шилдэг технологи нэвтрүүлэгч” зэрэг номинациар шилдгийн шилдгүүдийг шалгаруулах юм байна. Шинээр ашиглалтад орсон орон сууцыг үзэгчид ихээхэн сонирхож буй бөгөөд үзэсгэлэнд оролцогч компаниуд ч худалдан авагч нартаа олон төрлийн боломжийг санал болгож байлаа. Түүнчлэн амины орон сууц барих шинэ технологи, шилдэг шийдэл, орчин үеийн барилгын материал, халаалтын систем зэргийг хүмүүс илүүтэй сонирхож байв.

Д.Цээнэ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж