2024 оны хоёрдугаар улирлын төрийн албаны ерөнхий шалгалтыг өнөөдөр Хэнтий аймагт таван ээлжээр зохион байгууллаа.
Энэ удаагийн шалгалтад нийт 113 иргэн бүртгүүлснээс 87 иргэн буюу 77 хувь нь ерөнхий шалгалтад оролцлоо. Үүнээс Ерөнхий мэдлэгийн шалгалтад 45, Монгол хэл бичгийн чадварын шалгалтад 42, Дүн шинжилгээ хийх чадварын шалгалтад 40 иргэн буюу 46.0 хувь нь тэнцлээ. Шалгалттай холбоотой гомдол, санал, зөрчил гараагүй байна.
Холбоотой мэдээ