Эрүүл мэндийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам хамтран "Төрийн бүтээмжийн сэргэлт – Цахим эрүүл мэнд" сэдэвт сургалт зөвлөгөөн зохион байгуулж байна. Зөвлөгөөнийг нээж аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан үг хэллээ.
Тэрбээр "Иргэн бүрийн эрүүл мэндийн төлөө аймаг орон нутгаас хөрөнгө санхүү, бодлогоор дэмжин ажилладаг бөгөөд сүүлийн гурван жилийн хугацаанд 20.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг энэхүү салбарт оруулаад байна.
Мөн эрүүл мэндийн шинэчлэлийн бодлого, цахимжуулалтыг үе үаттайгаар дэмжин ажиллаж байгаа бөгөөд төрийн болон төрийн бус эрүүл мэндийн 106 байгууллага 10 төрлийн Цахим программ хэрэглэж И-Монголиа Цахим платформоор дамжуулан 14 нэр төрлийн лавлагаа үйлчилгээ авах боломж бүрдүүлсэн. Мөн эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах үүднээс health.gov.mn программын шинэчлэлттэй холбоотой таван удаагийн сургалт зохион байгуулж 170 гаруй ажилтныг хамруулаад байна. Цаашид салбарын цахимжуулалтын ажлыг илүү хөнгөвчлөх, эмч эмнэлгийн ажилчдад ашиглахад хялбар, шуурхай болгох зорилт тавин ажиллаж байна" хэмээн ярилаа.
Холбоотой мэдээ