Оросын армитай холбоотой мэдээлэл цуглуулсан хэргээр Францын иргэнд гурван жилийн хорих ял оноолоо. 48 настай, улс төр судлаач Лоран Винатье зургадугаар сард Москвад баривчлагдсан. Шүүгчид шийдвэрээ гаргахын өмнө Лоран Винатье орос хэлээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өршөөл эрсэн байна.
Винатьед оноосон ялыг Францын Гадаад хэргийн яам "онц хүнд" гэж тодорхойлсон бөгөөд түүнийг нэн даруй суллахыг шаарджээ.
Харин өмгөөлөгчид нь түүнд торгууль ногдуулахыг шүүгчээс хүссэн байна. Өмгөөлөгчид Винатьегийн улс төр судлаач гэсэн карьерыг онцолж, хэтэрхий хатуу ялласан гэж үзжээ.
Лоран Винатье 20 жилийн өмнөөс ОХУ-ыг судалж эхэлсэн бөгөөд тэр үеэс л энэ улсад дурласан гэжээ. Мөн Оросын яруу найрагч Александр Пушкины "Сайн сайхан өдрүүд хүлээж байгаа тул тэвчээртэй байх хэрэгтэй" гэсэн утгатай шүлгээр үгээ төгсгөсөн байна. Тэрбээр Швейцарьт төвтэй, хүмүүнлэгийн яриа хэлэлцээний төвийн зөвлөхөөр ажилладаг.
Украинд франц цэргүүдийг байршуулах боломжтой гэх мэдэгдлийг Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон саяхан хэлсэн. Энэ мэдэгдлээс болж ОХУ, Франц хоорондын харилцаа хурцадсан үед Винатье баривчлагдав. ОХУ-ын прокурорууд Винатьег 2021-2022 онд Оросын гурван иргэнтэй уулзаж, цэргийн мэдээлэл цуглуулсан гэж буруутгажээ. Гэхдээ тэдгээр гурван иргэний нэрийг яллах дүгнэлтэд дурдаагүй байна.
Винатье гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учир шүүх хурал шуурхай болсноос гадна харьцангуй хөнгөн ял авсан гэж үзэж буй. ОХУ энэ төрлийн хэрэгт таван жилийн хорих ял оноодог.
Нэргүй 2024-10-15 103.168.34.12
Аль вэ нөгөө ардчилал ярьдаг франц
Bataa 2024-10-15 202.9.46.133
Бусад улсад тагнуул хийсэн бол тэр улсынхаа хуулийн дагуу ялаа хүлээх нь зүй ёсны хэрэг.
Нэргүй 2024-10-15 108.147.36.67
Ха ха ха…..оросууд чамайг барьж аваад шорондоо хийгээд тамлан зовоовол чи ямар ч хэргийг хүлээнэ….