"Play time", номын баяраар хулгайлсан гар утсаа хилээр гаргахыг завджээ

"Play time", номын баяраар хулгайлсан гар утсаа хилээр гаргахыг завджээ

"Play time", номын баяраар хулгайлсан гар утсаа хилээр гаргахыг завджээ

Амьд хөгжмийн "Play time" хөгжмийн наадмын үеэр хулгайд алдсан гар утсыг улсын хилээр нэвтрүүлж, худалдахыг завджээ. Тодруулбал, энэ оны есдүгээр сарын 30-ны өдөр Алтанбулагийн боомтоор улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан "Iphone" загварын 15 ширхэг гар утсыг хураан авсан байна. Уг хэрэгт Улаанбаатар Улан-Үдэ хотын хооронд зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг "Toyoto velfire" маркийн автомашины жолооч “З”-г холбогдуулан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Эд мөрийн баримтаар хураан авсан гар утаснууд нь нийслэлийн нутаг дэвсгэрээс халаасны хулгайн гэмт хэргийн замаар алдагдсан байна. Одоогоор гурван хохирогчийг тогтоож мэдүүлэг авахад, Сүхбаатарын талбайд зохион байгуулсан номын баяр болон “Play Time” хөгжмийн наадмын үеэр хулгайд алдсан зэрэг гар утаснуудыг эзэмшигчийг тогтоогоод байна.

Та бүхэн олон нийтийн газраар зорчих үедээ сонор сэрэмжтэй байж, халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ үү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

з 2024-10-15 202.9.47.37

жижиг хулгайг бол сайн илрүүлээд байх шиг байна. Том хулгайг харахгүй байх шиг.

Avatar

Логик нь тодорхой ш дээ 2024-10-15 66.181.160.17

Тэнэг ч гэлээ ТЭЖЭЭГЧдээ халддаг нохой байдаггүй л дээ. Бод бод сайн бод кккк… Бүдүүн бүдүүн хурандаа нар нь бурханаас заяасан буян тавилттай гэж үү…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж