Хэнтий: Орон нутгийн захиалгаар 120 айлын орон сууц баригдаж эхэллээ

Хэнтий: Орон нутгийн захиалгаар 120 айлын орон сууц баригдаж эхэллээ

Хэнтий: Орон нутгийн захиалгаар 120 айлын орон сууц баригдаж эхэллээ
Өнгөрөгч 2022 оноос эхлэн шинэ Өндөрхаан хороололд “Хэнтий орон сууц” ОНӨААТҮГ-ын захиалгаар нийт 5 блок орон сууцыг зах зээлийн үнээс хямд үнээр барьж ашиглалтад оруулсан бол энэ удаад дахин 3 блок, 120 айлын орон сууцыг барих ажлыг эхлүүллээ.
Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, аймгийн Ерөнхий архитектор Ш.Ариунболор болон холбогдох албаны хүмүүс газар дээр нь очиж танилцаж, 8 дах блок барилгын байршлыг хэлэлцэж тохирсон юм.
Эдгээр барилгыг Алсын солонго, Бүрдэн тойрог, Саус гоби гэсэн 3 компани шалгаран гүйцэтгэхээр болсон бөгөөд 2 нь орон нутгийн компани гэдгээрээ онцлогтой.
1 блок барилга нь тоосгон хийцтэй тул 1 мкв-ын үнэ 2,340,000 төгрөг, нөгөө 2 барилгын хувьд карказан барилга учраас үнэ өртгийн хувьд арай илүү байхаар тооцож байгаа юм байна. Барилгын явц 30 хувьд хүрмэгч захиалгаа авч эхлэх бөгөөд энэ онд багтаан ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж