О.Сийлэгмаа: 13 мянган иргэний 14.1 тэрбумын зээл төлөгдөөгүй байна

О.Сийлэгмаа: 13 мянган иргэний 14.1 тэрбумын зээл төлөгдөөгүй байна

О.Сийлэгмаа: 13 мянган иргэний 14.1 тэрбумын зээл төлөгдөөгүй байна

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2024.10.15/ болж, Боловсролын зээлийн сангийн журмын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авав.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат:

-Боловсролын өмнөх сайдын мэдээллээр өнгөрсөн 30 жилийн хугацаанд Боловсролын зээлийн сан /БЗС/-гаас зээл авсан хүмүүсийн 70 хувь нь мэдээлэлд ойр, эрх мэдэлтэй дарга, төлбөрийн боломжтой компанийн захирал байсан.  Өнөөдрийн байдлаар зээлээ төлөөгүй хэчнээн хүн байна. Ямар шалгуур хангасан хүнийг БЗС-гийн тэтгэлэгт хамруулаад байна вэ. Зээл олголтыг харахаар боловсрол, эрүүл мэндийн салбарынхан хамрагдаагүй, тэр дундаа багш нараа гадаадад сургаагүй байна. Чухал хэрэгцээтэй салбаруудад зээлийн багцыг өгчихвөл яасан юм бэ. Топ сургуульд суралцагчдад БЗС-гаас дэмжлэг үзүүлж байна гэх ч төдийлөн чухал биш салбаруудад зээл олгоод байгаа асуудал ажиглагдаж байгаа. Цаашдаа тодорхой секторлож зээл олгох талд төлөвлөгөө байна уу?

Боловсролын сайд П.Наранбаяр:

-БЗС зөвхөн шилдэг 50 сургуульд тэнцсэн хүнд зориулаагүй. 29 төрлийн үйлчилгээг хамруулж байгаа. Тэр дотор багшийн хүүхэд, өнчин хүүхэд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гадаад дотоодын гурван төрлийн зээл орж байгаа.  Үүнээс гадаадын их сургуульд суралцахаар зээл аваад явж байгаа хэдийг л яриад байна. Эээлийн эргэн төлөлт сайжирсан.  13 тэрбум төгрөгийн эргэн төлөлт орж ирсэн. Цаашдаа зээлээс чөлөөлөх бодлогыг нарийвчилна. Урьд нь зургаан сайдын тушаалаар зээлийн эргэн төлөлтийг хөнгөвчилсөн байдаг. Бодох зүйлүүд их бий. Журам дүрмийнхээ дагуу хөнгөлөлт чөлөөлөлтийг олгох ёстой гэсэн бодлого барьж байна. Журмаа шинэчлэх шаардлагатай. 29 төрлийн үйлчилгээн дотроо нарийн зохицуулалт оруулахгүй бол амьдрал дээр хүний эрх хөндсөн асуудлууд бий. Энэ талаар Хүний эрхийн үндэсний комисст хандсан. Тиймээс УИХ -ын ажлын хэсэгтэйгээ хамтраад журмаа тодорхой болгох шаардлага байна.

Боловсролын зээлийн сангийн захирал О.Сийлэгмаа:

-1993 оноос хойш БЗС-гаас олгогдсон 13 мянган иргэний 14.1 тэрбум зээл төлөгдөөгүй байна. Үндэсний аудитын газрын актад дурдагдсан зээлээс 2024 оны байдлаар хоёр тэрбум төгрөгийн зээл төлөгдсөн. Гадаадад суралцагч 1427 суралцагчийн 220 тэрбум төгрөгийн зээл байна.

Зээлийг барагдуулах асуудлаар Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурорын газар, Монголбанк, Үндэсний аудитын газартай санал солилцоод ажиллаж байна.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун:

-БЗС-гийн зээлээр суралцсан залуусаас хэд нь эх орондоо ирж, ажилласан бэ. БЗС-гаас Хөгжлийн бэрхшээлтэй иргэн суралцдаг гэдэг мэдээлэл байна. Өнгөрсөн хугацаанд хэчнээн ХБИ дээрх сангийн дэмжлэгтэйгээр суралцав. БИ-д суралцдаг гэсэн нарийвчилсан тоо байна уу?

Боловсролын зээлийн сангийн захирал О.Сийлэгмаа:

-Өнгөрсөн хугацаанд БЗС-гаас зээл авч гадаадад суралцсан 2347 зээлдэгчийн 230 суралцагчаас бусад нь дотооддоо ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухайд 2024 оны гуравдугаар сарын 6-ний өдрийн 102 дугаар тогтоолоос өмнө зорилтот бүлэг хэсгээр зохицуулагдаж, санхүүжилт авч буцалтгүй тусламжаар суралцаж байсан.

Засгийн газраас баталсан 102 дугаар тогтоолоор зорилтот бүлэг хэсэг дотроо Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэж тусдаа сектороор ороод ирсэн. Одоогийн байдлаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэний  санхүүжилт  батлагдаагүй, бусад ангиллын төсвөөс зарцуулаад явж байгаа. 2024 оны эхний зургаан сарын байдлаар зорилтот бүлэг рүү 886 сая төгрөг зарцуулсан. 2024 онд хоёр хөгжлийн бэрхшээлтэй иргэний гадаадад БЗС-гийн дэмжлэгтэйгээр суралцах тушаал гарч, гэрээ нь хийгдээд санхүүжилт олгогдоод явж байна.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун:

-Өнгөрсөн хугацаанд дотоодын их сургуульд хэчнээн хөгжлийн бэрхшээлтэй иргэн БЗС-гаас зээл авч суралцсан бэ?

Боловсролын яам, н.Ариунболд:

-1993 оноос оюутны хөгжлийн зээлийг олгож эхэлсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 1997 оноос санхүүжилт олгож эхэлсэн.  Зээлийг олгохдоо тодорхой хувиар олгодог. 61, 70 хувиас дээш гэж хувьтай нь дүйцүүлж тодорхой санхүүжилтийг олгож ирсэн.

Боловсролын яам н.Батцэцэг:

-2024 онд зорилтот бүлгийн суралцагчдад буцалтгүй тусламж хэлбэрээр 12.8 тэрбум төгрөгийг 4218 хүүхдэд, 2025 оны төсөвт 17.5 тэрбум төгрөгийг 3667 суралцагчдад олгохоор санхүүжилтийг тусгасан.  Энэхүү санхүүжилтэд Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ороод явж байгаа. Мөн амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүд хамрагддаг. Өмнө нь Хөгжлийн бэрхшээлтэй хүн нь зорилтот бүлэг дотроо багтаж явсан бол одоо тусад нь ангилсан шинэ журам хэрэгжиж эхэлж байгаа учраас тоо баримт тодорхой гарна.

УИХ-ын гишүүн О.Саранчулуун:

-Зорилтот бүлэг гэдэгт ямар хүмүүс орж байна вэ?

Боловсролын зээлийн сангийн захирал О.Сийлэгмаа:

-Зорилтот бүлэгт бүтэн өнчин, хагас өнчин, цаатан өрх, эцэг, эх нь хөдөлмөрийн чадвараа алдсан, нэг гэр бүлийн гурав болон түүнээс дээш хүүхэд нь дотоодын сургалтын байгууллагын бакалаврын үндсэн хөтөлбөрт зэрэг суралцагч, хөгжлийн бэрхшээлтэй суралцагч гэх мэтчлэн долоон төрөлд хамрах иргэнд санхүүгийн дэмжлэг олгодог. Энэ дотор Хөгжлийн бэрхшээлтэй иргэн хамрагдаж ирсэн.  Нийт санхүүжилтийн 10 орчим хувийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгож ирсэн.

УИХ-ын гишүүн Ж.Галбадрах:

-БЗС-гийн нийт санхүүжилт хэд юм бэ. Нийт 29 төрөл байгаа гэлээ. Гишүүд ч хэлж байна, дотоодын их сургуульд суралцагчид руугаа БЗС-г чиглүүлье. 14 мега төсөл эхлүүлэх гэж байна. Инженерүүд бэлтгэж байгаа ШУТИС зэргийг харахаар оюутнууд төлбөрөөс болоод орж чаддаггүй. Багш нарыг сургах талд ямар хөнгөлөлт дэмжлэг үзүүлдэг вэ. Босго оноог нь хэдээр тогтоосон бэ.  БЗС -гийн нийт санхүүжилт зөвхөн улсын төсвөөс бүрдэж байна уу, хандив байна уу. хувийн хэвшлийнхний тэтгэлгийн санг оруулж ирдэг үү. Гадаадын тэтгэлгийн сангууд байдаг. Япон улсын Засгийн газрын тэтгэлгээр маш олон хүүхэд суралцдаг, буцаж ирүүлэх талд ямар бодлого хэрэгжүүлж байна вэ.  БЗС-гийн журмаар явсан бол буцаж ирж, Монголынхоо бүтээн байгуулалтад оролцдог байх зохицуулалт юу байна вэ. Багш бэлтгэхдээ МУБИС –д суралцаж, багш болон орон нутагт тогтвортой таван жил ажилласан бол гадаадад сургая гэдэг юм уу. Багш болоод таван жил тасралтгүй ажилласан бол гадаад руу сургана гэдэг юм уу энэ талын дэмжлэг байна уу?

Боловсролын зээлийн сангийн захирал О.Сийлэгмаа:

-Өнгөрсөн 30 жилийн хугацаанд БЗС-гаас 1.4 сая иргэнд 1.3 их наяд төгрөгийн санхүүжилт олгосон. Сүүлийн 10 жилд 2010 оноос хойш гадаадад суралцагчдын санхүүжилт 55-58 хувь болж өссөн.

2023 онд 91 тэрбум төгрөгийн төсөвтэй байсан бол 2024 онд 124 тэрбум төгрөгийн төсөвтэй болж нэмэгдсэн. Төсвийн  97 хувь нь суралцагчдад чиглэсэн санхүүгийн дэмжлэг.

Нийтдээ 6 төрлийн санхүүгийн дэмжлэг олгохоор зохицуулсан. Засгийн газрын 103 дугаар тогтоолоор боловсролын байгууллагад 15 жил тасралтгүй ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг үнэ төлбөргүй сургахаар, “Багш” хөтөлбөрөөр суралцагчдад санхүүгийн дэмжлэг, эрэлттэй болон тэргүүлэх мэргэжлээр суралцагч, магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр суралцаж байгаа тохиолдолд 100 хувь тэтгэлэг олгож байгаа.

102 дугаар тогтоолоор сонгон бүлгийн суралцагч, багшийн дадлага, эрэлттэй тэргүүлэх мэргэжлээр суралцаж байгаа багшийн нэг удаагийн тэтгэлэг, дадлагын тэтгэлгийг олгоод эхэлсэн. 2024 оны төсөвт 6.9 тэрбум, 14.5 тэрбум төгрөгийн санхүүжилт суусан, 2024 оны эхний гүйцэтгэлээр 6.9 тэрбумаас 555 сая төргрөгийг 233 багшид олгосон.

Төрийн өмчийн их сургуулийн магадлан итгэмжлэгдсэн тэргүүлэх мэргэжлээр суралцаж байгаа багшийн хөтөлбөрөөр суралцагчдад санхүүгийн дэмжлэг олгож байгаа.  Багш мэргэжлээр суралцагч нь Элсэлтийн шалгалтад 480-аас дээш оноо авч элссэн бол тэтгэлэг олгодог.

102 дугаар тогтоолоор багш мэргэжлээр БЗС -гаас зээл авч суралцсан нөхцөлд орон нутагт 3-аас дээш жил, нийслэлд 5-аас дээш жил мэргжлээрээ ажиллавал тухайн тэтгэлгийн гэрээг биелүүлсэн гэж дүгнэдэг.

Багшийг гадаадад сургана гэж тусгайлан заагаагүй, төрийн албан хаагчийг ажлын гүйцэтгэлийн үнэлгээгээрээ тодорхой хугацаанд /3-аас дээш жил” хангалттай үнэлгээтэй ажилласан тохиолдолд төрийн албан хаагч гэдэг утгаар гадаадад сурахаар зохицуулагдсан байгаа.

Боловсролын сайд П.Наранбаяр:

-Тав дахь жилдээ багшилж байгаа, таваас дээш жил багшлах багш нарыг магистрт бэлтгэх, гадаад дотоодын сургуульд бэлтгэх зохицуулалт Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан байгаа. Нийтдээ 11 мянган багш бэлтгэхээр төлөвлөгөөнд орсон. Үүнийг  төгөлдөржүүлэх шаардлага бий гэж харж байгаа. БЗС цэвэр төсөв, эргэн төлөлтөөр явж байгаа. Гадаадын эх үүсвэр болон хувийн ААН -ийн оролцоог хангахаар журамдаа илүү сайн тусгаж өгвөл, тэтгэлэг олгодог ААН-ийн татварыг нэг хувиар тооцно гэсэн зохицуулалт орсныг БЗС-тай уях шаардлагатай. БЗС-гийн санхүүжилт рүү хувийн аж ахуй нэгж хөрөнгө оруулдаг болбол менежментийн хувьд сайжирна гэж үзэж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Туул 2024-10-15 202.5.202.130

Сайд зоригтой ажлаа хий болох болохгүйг гаргаад ирэх хэрэгтэй. Ажил хийж байхад шүүмжлэгчид ирдэг.

Avatar

Нэргүй 2024-10-15 124.158.106.36

Наранбаяр сайдаа, Англи хэл монголын 2 дахь хэл шүү. Англи хэлээ түргэн хурдтай хүртээмжтэй заах хэрэгтэй шүү. Намайг тэгж хэлчих вии гэж айгаад битгий худлаа шалтаг тавьж саатуулаалрай. Эх хэлээ монгол хүн хэзээ ч сурж болно. Худлаа битгий уянгалаад байгаарай.

Avatar

Хуцаа 2024-10-15 202.9.46.195

битгий хуцаа бичгийг чам мэт золбин луухааны я*****с мэдлээ юу сохойсон гамингийн шээсээ Монголоос зайлаачээ

Avatar

Нэргүй 2024-10-15 66.181.184.64

Монгол гэж үгийг дээш нь харуулахад Шорон гэж үгийн эхний хоёр үсгүүд адил байна. Энэ нь Монголчууд тэр чигээрээ эрүүгийн гэмт хэрэгтнүүд гэдгийг илтгэж байна.

Avatar

Баяр 2024-10-15 66.181.190.247

Ямарч улс орон боловсролоо дэмжиж улс орноо хөгжүүлэх бодлого баримталдаг. Өндөр мэдлэг боловсролтой байж хөгжил дэвшил ярьдаг. Гэтэл Монголын боловсролын систем үнэхээр гутамшиг болсон. Гадаадын өндөр хөгжилтэй оронд залуучуудаа сургаад төгсөж ирэхээр нь ажлын байраар хангаад дараа нь үр дүнг нь харах хэрэгтэй. Жнь: Дэлхийн 2- р дайны дараа Япон гэхэд 10 жилийн хугацаанд 10.000 залуусыг гадаадад асран хамгаалагчийн хамтаар сургаад өнөөдрийн энэ хөгжилд хүрсэн юм шүү. Энэтэй нэгэн адил хандах

Avatar

Бат 2024-10-15 59.153.114.174

Манай гишүүд 40 их наядын хулгай гарчаад сонгууль болон төрийн эрхийг хулгайч нар авчаад байхад монголынхоо иргэдэд зээл өгөөд боловсрол олгосон хэдэн төгрөгөнд боож үхлээ юу. Энэ улс төрийн шоугаа болиод ном журмын дагуу зээлийн асуудлыг шийдэж болно ш дээ. Төрөөс төрсөн хулгайч нарынхаа асуудлыг эхлээд шийдсэн дээр байхаа.

Avatar

Нэргүй 2024-10-15 103.168.34.9

13000 оюутан 14.1 тэрбум зөв тоо юу?

Avatar

Ганаа 2024-10-15 103.57.93.154

Хариулт нь яасан дампуу юм бэ, сайдын тоо нь нэг өөр, мэргэжилтнүүд нь нэг өөр тоо хэлээд, энэ тоогоо нэгт гээд цэгцэлж болдоггүй юм уу

Avatar

Нэргүй 2024-10-15 220.88.162.241

ali toonuud n oor bn ve?

Avatar

Бат 2024-10-15 59.153.86.34

Төлүүлэх л хэрэгтэй шдээ. Барьцаа бол барьцааг нь ав

Avatar

Өвгөн 2024-10-15 49.0.139.148

Татварын мөнгөөр суралцагч тэргүүлэгчдээ тэтгэх, нийгэмд, салбартаа шаардлагатай мэргэжилтэнээ бэлдэх биш юм уу? Ярьж байгаа тоо ч ойлгомгүй, цогц бус хардалт төрүүлэх… хүний эрх ярьж бүгдийг татвар, сангаас сургаж баймааргүй л байлтай…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж