Аймгийн Онцгой комисс цаг үеийн асуудлаар хуралдлаа. Хуралд сумдын Засаг дарга нар цахимаар оролцсон бөгөөд тавдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв байдал, хаваржилтын нөхцөл байдал, мал амьтны сэг зэмийн устгалын ажлын явц, малын гаралтай халдварт өвчний эсрэг авч хэрэгжүүлж буй ажлын талаар хэлэлцлээ.
Аймгийн Засаг дарга мал амьтны сэг зэм устгалын ажлыг энэ сарын 15 гэхэд дуусгахыг сумдын Засаг даргад үүрэг болголоо. Аймгийн хэмжээнд дээрх ажлын явц 76.8 хувьтай үргэлжилж байна.
Мөн энэ тавдугаар сар хуурайшилт ихтэй Ой, хээрийн гал түймэр гарах өндөр эрсдэлтэй байна гэх урьдчилсан төлөв байдлын мэдээ гарсан тул урьдчилан сэргийлэх ажлыг бүх шатанд эрчимжүүлж ажиллахыг анхааруулаа.
Холбоотой мэдээ