Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав Галшар, Бор-Өндөр, Дархан, Цэнхэрмандал сумын эрүүл мэндийн төвүүдэд 100 гаруй сая төгрөгийн үнэ бүхий пробокс маркийн автомашин гардууллаа.
Энэ жилийн хувьд өвөлжит хүндэрсэнтэй холбогдуулан сумдын ЭМТ-үүдийн автомашинууд нилээд эвдэрсэн байдаг.
Тиймээс ЭМЯ-аас 3-4 суманд туулах чадвар сайтай автомашиныг шийдсэн бол аймаг орон нутгийн зүгээс ойрын дуудлагад явахад шаардлагатай жижиг оврын таван автомашиныг ийнхүү шийдвэрлэж байгаа юм. Мөн ирэх онд таван автомашин шийдвэрлэнэ. Ингэснээр сумдын эрүүл мэндийн төвүүдийн автомашинууд 100 хувь шинэчлэгдэнэ гэдгийг аймгийн Засаг дарга яриандаа дурьсан юм.
Холбоотой мэдээ