Хэнтий аймгийн төвийн зам талбайн тохижилтын ажлын асуудлаар хуралдлаа

Хэнтий аймгийн төвийн зам талбайн тохижилтын ажлын асуудлаар хуралдлаа

Хэнтий аймгийн төвийн зам талбайн тохижилтын ажлын асуудлаар хуралдлаа
Аймгийн Засаг дарга өнөөдөр /2024.05.03/ аймгийн төвийн зам талбайн тохижилтын ажлын асуудлаар Хэрлэн сумын Засаг дарга М.Шүрэнцэцэг, зураг төсөл зохиогч “Урантод цэг” ХХК-ийн ажилтан болон холбогдох албан хаагчидтай хуралдлаа.
Аймгийн төвийн гурван байршилд явган хүний зам, тохижилтын ажил хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд гүйцэтгэгч компаниар “Хан Хэнтий зам” ХХК шалгараад байгаа юм. Ажил гүйцэтгэх гэрээг ирэх долоо хоногт байгуулна.
Явган хүний зам, тохижилтын ажил гүйцэтгэх байршил:
– Хэрлэн сумын III баг Хишигийн уулзвараас Баянмөнх багийн төвийн уулзвар хүртэлх авто зам дагуу 1.68 километр явган хүний зам
– Навааннэрэнгийн гудамж –явган хүний 840 метр зам /замын хоёр талаар/
– Пунцагийн гудамж буюу төв Хаан банкны уулзвараас Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын уулзвар хүртэлх автозам дагуу явган хүний 400 метр зам /замын хоёр талаар нийт 800 метр/
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж