Үндэсний бөхийн барилдаанд Тувагийн өсвөр үеийн бөхчүүд барилдана

Үндэсний бөхийн барилдаанд Тувагийн өсвөр үеийн бөхчүүд барилдана

Үндэсний бөхийн барилдаанд Тувагийн өсвөр үеийн бөхчүүд барилдана
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг өсвөр үе болон залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаан энэ аравдугаар сарын 16-18-ны өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд болно. Энэ удаагийн УАШТ-ийг Монголын үндэсний бөхийн холбоо, Өмнөговь аймаг хамтран зохион байгуулах юм.
Хорь гаруй жил оролцогчдыг зөвхөн аймаг дүүргийг төлөөлүүлж оролцуулж ирсэн байдлыг өөрчлөн энэ жил бөхийн дэвжээд, спорт хороо, клуб, биеийн тамирын сургуулиудын шилдэг бөхчүүдийг оролцуулахаар шийдвэрлэсэн гэдгийг зохион байгуулагчид хэллээ. Түүнчлэн ОХУ-ын Тува улсын өсвөр бөхийн аварга баг оролцохоор урьдчилсан мэдүүлгийг ирүүлсэн аж.
Багш дасгалжуулагч, бөхчүүдийн хүсэлтийг харгалзан өсвөр үе болон залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаанд 2004 оны нэгдүгээр сарын 01-нээс хойш төрсөн бөхчүүдийг оролцуулахаар тогтсон байна.
  • Насны ангилал тус бүрд эхний I-III байрт шалгарсан бөхчүүдэд медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, IV-X-р байрт шалгарсан бөхчүүдэд өргөмжлөл, мөнгөн шагнал,
  • Насны ангилал тус бүрд Уран гараа дэвээтэй 1 бөх, Уран барилдаантай 1 бөхийг шалгаруулж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана.
  • Багийн дүнгээр 1-3-р байр эзэлсэн багийг Цом, медаль,Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.
Барилдааны удирдамжийг ЭНД дарж харах боломжтой.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Мөнхбаяр 2024-10-15 185.210.143.35

4-5 жилийн дараа Улаанбаатард сар шинийн барилдаанууд Тува Улсын бөхчууд үндэсний бөхийн барилдаанд түрүүлж эхэлнээ.

Avatar

Нэргүй 2024-10-15 66.181.186.41

Ноднингийн 10 хөөрхөн хүүг санаж бна, тэднийг Украйны дайнд явуулчаагүй байгаа, бурхан михь !

Avatar

Нэргүй 2024-10-15 202.9.40.216

Тувагийн бөхчүүдэд бол өөрсдийхөө арга техникээ сайжруулах сайхан боломж юм. Учир нь тэд Тувагаас өөр газар очиж барилдах боломж байхгүй. Ийм бөхийг Орос оронд өөр үндэстнүүд барилддаггүй юм. Хоёр ард түмэн ойртон нягтрахад ч дөхөмтэй юм. Тувачууд монгол үндэсний бөхтэй адилхан бөхийн барилдаантай учир сайн ч барилддаг юм байна лээ. Хэн хэндээ л хэрэгтэй. Өвөрмонголоос бөхчүүд ирвэл бүр ч сохирхолтой болно доо. Барилдааныг очиж үзнээ

Avatar

Зочин 2024-10-15 66.181.161.97

Өөрсдийгөө яая гэж байж энэ золигийн Тувачуудаар яах гээд байгаан бэ!

Avatar

Нэргүй 2024-10-15 66.181.186.41

Чи жинхэнэ соц үеийн сэтгэлгээндээ баригдсан л***р бна Соц үед л МАН монголчуудыг ястнаар нь ялгаварлаж, Бур иад, ,Тува,Өвөрлөгчөөр нь тусгаарлан холдуулах бодлого илэрхий явуулж байсандаа.
Алаг махны минь тасархай, асгар ах цусны минь шалбарх ай…ахан дүүс минь ирээд барилдаг л дээ !
Бид тэдэнтэйгээ нүүр тулан танилцаж, ойртож нөхөрөлмө өр бна ш дээ !!!

Avatar

Нэргүй 2024-10-15 202.126.89.198

соц үед харин ч сайхан үерхэж нөхөрлөдөг байсан. маш олон арга хэмжээ зохион байгуулдаг байв.

Avatar

Зочин 2024-10-15 66.181.179.11

Сайн байна. Монгол туургатнуудаа өөр лүүгээ татаж, бас монгол бөхөө өрсөлдөөнтэй болгоход тустай. Олон жилийн өмнө ингэх байсан юм. Социализмын үед хүмүүжсэн хуучин удирдлагууд ийм юм хийж чадаагүй ээ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж