Фань Бинбин дэлгэцийн уран бүтээлд эргэн ирнэ

Фань Бинбин дэлгэцийн уран бүтээлд эргэн ирнэ

Фань Бинбин дэлгэцийн уран бүтээлд эргэн ирнэ

Хятадын хамгийн алдартай кино жүжигчин Фань Бинбин их хэмжээний татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдож сүүлийн таван жилийн турш олны нүднээс нуугдаж байсан. Тэгвэл, аравдугаар сарын 18-нд нээлтээ хийх "Green Night" кинонд тоглож, кино дэлгэцийн салбартаа эргэн ирэх болсон байна.

Фань Бинбин "X-Men", "Iron Man" зэрэг франчайз бүтээлүүдэд тоглож байсан ч 880 сая ам.долларын татвараас зайлсхийсэн хэрэгт шалгагдсан юм.

2018 онд албаныхан мэдэгдэхдээ, Фань Бинбин татварын тайланд орлогоо худал мэдүүлж, гэрээ байгуулсан гэж байжээ. Ньюкаслын их сургуулийн кино, хятад судлалын профессор Сабрина Чионг Ю "Би түүнийг кино урлагийн салбарт эргэж ирж чадна гэдэгт итгэхгүй байна. Хятадын кино одод маш эмзэг байр суурь дээр байдаг. Учир нь тэдний алдар нэрд төр засаг их дургүй" гэжээ.

Өнгөрсөн оны аравдугаар сард Хятадын татварын хэлтэс Фань Бинбины орлогот шалгалт явуулж, төлөөгүй 883 сая юанийн татвараа төлөхийг шаардсан байна. Жүжигчин бүсгүй олон нийтийн хэрэгслээр татвараас зайлсхийсэн гэдэг мэдээллийг үгүйсгэсэн ч шүтэн бишрэгчдээсээ уучлалт гуйсан юм. Үүнээс хойш Фань Бинбины карьер зогсонги байдалд орсон ч өөрийн "Fan Beauty" брэндээ хөгжүүлсээр ирсэн.

ЭХ СУРВАЛЖ: GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж