Өмнөд Солонгосын нисгэгчгүй онгоцууд Хойд Солонгосын агаарын хилийг зөрчсөн тухай хэд хоногийн өмнө Пёньяны Гадаад хэргийн яам мэдэгдсэн. Тэгвэл энэ хэрэгтэй холбоотойгоор удирдагч Ким Жон Ун аюулгүй байдлын албаныхантай уулзаж, хариу арга хэмжээ авах төлөвлөгөөний талаар хэлэлцжээ. Хойд Солонгосын төв мэдээллийн агентлаг "KCNA" уг уулзалтыг "Дайсны ноцтой өдөөн хатгалгатай тэмцэх Умардын төлөвлөгөө" гэж нэрлэсэн байна.
"Хойд Солонгос анх удаа ийм форматтай аюулгүй байдлын уулзалт хийлээ" гэж Өмнөдийн Нэгдлийн яам мэдэгдэв.
Уулзалтад Хойд Солонгосын арми, тагнуул, илрүүлэх, цахим байлдааны товчооны гол албан тушаалтнууд оролцжээ. Тухайлбал, Солонгосын Ардын армийн жанжин штабын дарга Ри Ён Гил, Тагнуулын ерөнхий газрын дарга Ри Чан Хо нар үүнд багтаж байна.
Эргэн сануулахад, Өмнөд Солонгосын нисгэгчгүй онгоцууд гурав хоногийн турш Хойд Солонгосын дээгүүр нисчээ. Ингэхдээ суртал ухуулгын зурагт хуудсуудыг хавсаргасан байсан гэж Пёньян мэдэгдээд буй. Харин Өмнөд Солонгосын арми ямар нэгэн нисгэгчгүй онгоц илгээгээгүй гэдгээ онцлоод, ямар нэгэн бүлгийн идэвхтнүүд илгээсэн байж магадгүй гэжээ.
Нэргүй 2024-10-15 103.212.119.229
оросууд нисгээ биз дээ дэлхийд нэг том дайн хийгээд өөрсдөө энэ дайныг зогсоох гэж
Munkhjargal 2024-10-15 95.90.241.32
"dieweltnachrichten"