Намуудын тамганы найр ба нанчилдаан!

Намуудын тамганы найр ба нанчилдаан!

Намуудын тамганы найр ба нанчилдаан!

Сонгууль болдгоороо болж, наймаас бусад аймаг, мөн нийслэл Улаанбаатарт МАН ялдгаараа яллаа.

Энэ удаагийн орон нутгийн сонгуульд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нийслэлд, Х.Нямбаатар дээр бүх бооцоогоо тавьсан бол АН-ын дарга Л.Гантөмөр Женко.Баттулгын багийг эс дэмжиж, эс үйлдэхүй үзүүлсэн. Ингэснээрээ хэн, хэн нь хүссэн дүнгээ сонссон, бодсон улс төрөө хийх боломжтой ч болсон биз.

1.

Монгол Улс хагас Ерөнхийлөгчийн, хагас парламентын засаглалтай. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж, танхимын сайдаа өөрөө чөлөөлдөг, томилдог эрх мэдэл олгосон юм.

Харин 2023 оны Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт "УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно" гэх ганцхан өөрчлөлт оруулсан билээ.

МАН эцэг хуульд хоёр удаа “завсар” хийсэн ч  засаглалын хэлбэрээ өөрчилж чадаагүй. Товчхондоо, институци хоорондоо зөрчлийг хэвээр үлдээсэн нь "шинэ-30" жилийн хуучин зовлон болж мэдэхээр байна.

Өнгөрсөн гурван жил МАН У.Хүрэлсүхийг “дэвшүүлэн зайлуулсан” ч, У.Хүрэлсүх МАН-аас огтхон ч яваагүй. Үнэндээ МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Я.Содбаатарыг, ЗГХЭГ-ын даргаар Н.Учралыг томилуулсан нь түүний дараагийн улс төрийн “удиртгал” болох юм. Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ тал хугацааг ардаа үдсэн түүнд бодсон, төлөвлөсөн улс төр бий нь тодорхой. Монголын номер нэг улстөрчөөс тэтгэврийн жирийн өвгөн болохыг тэрбээр хүсэхгүй. Тэгээд ч тэтгэвэртээ суух наснаас нь өмнө Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болно. Биологийн нас, улстөрчийнх нь харизмыг бодсон ч У.Хүрэлсүх улс төрд зайгаа тавих цаг болоогүй, Х.Баттулга шиг парламентын сул гишүүн төдийгөөр улстөрчийн замналаа дуусгах хүн биш юм.

Тэнгэрт хоёр нар манддаггүйтай адил МАН-д хоёр хаан байх боломжгүй. Засгийн болон намын тамга нь Л.Оюун-Эрдэнийх боловч танхимын сайд нараа чөлөөлөх, томилох Үндсэн хуульт эрхээ Ерөнхий сайдын хувиар бүрэн авч чадаагүй яваа. Түүний шинэ засагт Л.Оюун-Эрдэнийн гэх өөрийнх нь томилгооны сайд тун цөөхөн. МАН-аас томилогдсон сайд нарын дийлэнх нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн болон Д.Амарбаясгалангийн “шошготой” хүмүүс.

Урьд өмнөх гашуун сургамж, эрх мэдлийн энэ мэт хуваарилалтын зөрчил нь У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, Н.Учрал, Х.Нямбаатар нарыг хүссэн ч, эс хүссэн ч эрх ашгийн талцалд хүргэх болно. Яагаад гэвэл асуудал нь хувь хүндээ  биш, хагас парламентын, хагас Ерөнхийлөгчийн засаглалдаа  байгаа юм.

Ийм ан цав Хэнтийн фракцийнхны дунд хэдийнэ үүссэн нь энэ удаагийн орон нутгийн сонгуулиар илүү тод анзаарагдав. Аймаг, нийслэлийн сонгуульд МАН найман аймаг, нэг дүүрэгт ялагдал хүлээсэн. Хэнтий, Говь-Алтай, Сүхбаатар аймагт болон Сүхбаатар дүүрэгт АН ялалт байгуулсан нь мэдээж Л.Гантөмөрийн сайных биш.

Хэнтий, Сүхбаатар аймаг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн, тэлсэн нутаг. УИХ-ын сонгуульд Хэнтий, Сүхбаатар, Дорнодын тойрогт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн дүү У.Отгонбаяр нар хамтдаа ялалт байгуулсан. Атал парламентын сонгуулиас ердөө дөрөвхөн сарын дараа болсон орон нутгийн сонгуульд, дээрх аймгуудад МАН “өвдөг” шороодсон нь зүүний хүчний холбооны хагарал үр дагавар юм. Нэг ёсондоо Хэнтийн фракц дээрээ суудлаа олоогүйгээс доороо гүйдлээ олж чадсангүй.

Орон нутгийн сонгуулийн үеэр олон нийтийн сүлжээнд Х.Нямбаатарын эсрэг Н.Учрал, Д.Амарбаясгалан, Х.Баттулга нар хамтарч байгаа мэдээлэл цацагдсан нь  АН-ын сэвээ биш. Эзэд нь цагаан байранд, “тамхины цэг”-ийн хов яриад сууц буй нь нэн ойлгомжтой. Улс төрд үүрдийн нөхөр дайсан үгүй, үүрдийн  эрх ашиг бий гэгчээр Х.Нямбаатараас хотын намын хороог нь авбал, Л.Оюун-Эрдэнийг “шаг, мад” болгох нь амархан гэж хэн нэг нь тооцсон ч биз.

МАН-ын дүрэмд “..Орон нутгийн ээлжит сонгуулийн үр дүнгээр Нам   цөөнх болж, тухайн шатны Засаг даргаа томилуулах боломжгүй болсон бол аймаг, нийслэлийн намын дарга огцрох хүсэлтээ аймаг,нийслэлийн Бага хуралд, сум, дүүргийн намын хорооны дарга сум, дүүргийн намын хорооны хуралд тавина” гэж заасан.

Атал дүрмийн дагуу намын сонгуульт албаа өгөх хүн нь Х.Нямбаатар биш Н.Учрал болов. Н.Учралын хувьд ЗГХЭГ-ын даргын суудлаас цаашилж, засгийн тамга зүүдлэж явааг хэн мэдлээ.

2.

Үзэл баримтлал, үзэл санаагаа дагаад улс төрийн намууд өөр, өөр характертай байдаг. Аливаа намын үйл ажиллагаа, бодлого, мөрийн хөтөлбөр ч манлайлагчийн харизмаас хамаардаг.  Атал УИХ-д 42 суудалтай, засагт найман сайдтай АН түүхэндээ ийм сул дорой байж үзээгүй юм. С.Эрдэнэ хүртэл Женко.Баттулгыг хаан байхад нь ана, мана хэрэлддэг, АН-ын тамгыг алдахгүй гэж айж эмээлгүй үзэлцдэг байсан.

Харин Л.Гантөмөрийн намд ардчилал ч алга, амбиц ч алга. Хүнээр бол хамаг сүр сүлдээ гээчихсэн, үлгэн салган өнөөдрийг өнгөрөөж яваатай адилхан болжээ. Л.Гантөмөр хувь хүн талаасаа зөөлөн, хэн нэгэнтэй дайсагналцах сонирхолгүй байж болно. Гэвчиг намын даргын хувьд бөөрөнхий, ойлгомжгүй удирдагч байж болохгүй. Улс төрийн том намын дарга байж утсан хүүхэлдэй шиг яваа нь Л.Гантөмөрийн хамгийн том алдаа агаад АН-ын эмзэг цэг болж хувирсан.

Үнэндээ, Л.Гантөмөр өнөөдөртөө морь унасан толгойгүй хүн болсон байна. Ингэх хэлэхийн шалтгаан нь УИХ-ын сонгуульд хэнийг хаанаас нэр дэвшүүлэхийг АН-ын дарга биш МАН-ын БЭТ шийдсэн. Тэгвэл нийслэлд хэнийг, хаанаас нэр дэвшүүлэхийг Х.Баттулга ганцаараа шийдлээ. Энэ бүхнээс харахад Л.Гантөмөр АН-ын бэлгэ тэмдэг төдий дарга гэвэл гашуун сонсогдож мэднэ. Үнэнийг сонсох, үнэнийг хэлэхээс ч хэцүү гэдэг.

Парламентын сонгуульд нийт сонгогчдын 35 хувийг авч засгийн эрхийг авсан МАН нийслэлд 16-хан хувиар ялалт байгуулсан нь монголчууд ардчилал, хүний эрх, эрх чөлөөнд элэгтэй хэвээр байгаагийн нэг үзүүлэлт. АН-д лидер шиг лидер заяасан аваас засгийн эрхийг, нийслэлийн удирдлагатай авах боломжтой байсныг сонгуулийн статистик харуулж байна. Авчиг Л.Гантөмөрт айлын хатавчинд амьдрах нь илүү таашаалтай, илүү хялбар байгаа бололтой, АН-ын ялалт, ялагдалд тэрбээр ямар нэгэн байр суурийг илэрхийлэхийг хүссэнгүй.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал “Намын дүрэм дээр амжилт гаргаагүй намын дарга нарыг хоёр сарын дотор өөрчлөх заалттай. Мэдээж улс төрийн соёл гэж бий. Амжилтаа бууруулсан доод шатны намын дарга нар өөрсдөө өргөдлөө өгдөг. Өгөөгүй тохиолдолд хоёр сарын дотор өөрчилдөг” гэжээ. Орон нутгийн сонгуульд ялагдал хүлээсэн дарга нар албан тушаалаасаа огцрох нь зүйн хэрэг. Тэр тусмаа нийслэлийг МАН-д алдсан Т.Батцогт өргөдлөө өөрөө өгнө гэсэн байна лээ.

Гээд нийслэлийн сонгуульд АН-ын удирдлагуудад ялах хүсэл байв уу гэдэг нь асуултын тэмдэг. Хоржоонтой нь, Женко.Баттулгыг улс төрөөс зайлуулах гэж Л.Гантөмөр АН-аар, Монголын ардчиллаар туг тахилаа. Тэгэхээр дараалсан хоёр сонгуульд“өвдөг шороодсон” Л.Гантөмөр намаа удирдаж, бодлогоор хангаж чадаагүйнхээ хариуцлагыг ч хүлээх ёстой юм…

Эцэст нь АН үнэт зүйл, үзэл баримтлалаараа, ороо, жороогоороо ялгарахгүй бол Ардын намын уналганы морь, угаадасны нохой болж хувь заяа төгсөхөөр байна!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2024-10-15 103.212.118.138

Монголчууд нам болж талцаад 30 гаруй жил бие биенийгээ хэмлээд юу хожив.Одоо болсон.Эвлэлдэн нэгдэж нэгнийгээ дэмжиж хамтран ажиллаад юу хийж чаддагаа үзүүлэх цаг болсон.Намууд нэгдэн ажиллаж байгаа нь зөв.

Avatar

1 2024-10-15 202.21.115.165

Gantumur maliig zailuulsanni deeree

Avatar

ХУУЛЬЧ 2024-10-15 202.9.47.0

ОЛОН ЖИЛИЙН ТУРШ СҮХБААТАР ДҮҮРЭГ ШИНЭЭР ТӨРСӨН АХМАДУУДАА АНХААРЧ ,,,ХУУЧИН НЬ ,АХМАДУУДАА ҮЛ ТООЖ ИРСЭН ХОЙНО ТЭДНИЙ ЗАЛГАМЖ ХАЛАА хөрвийн аргаар БИЕ ДААЖ ӨССӨЖ ХЭРСҮҮЖИЖ ИРСЭНИЙ НОТОЛГОО Л ДОО .,,,,ТЭГЭЭД Ч АРДЧИЛСАН НАМ ЭНЭ ДҮҮРЭГТ ҮНЭТ ЗҮЙЛЭЭ БАРЬЖ ЯЛГАВАРЛАН ГАДУУРАХ АЖИЛГАА ЯВУУЛААГҮЙ ТЭГШ ЗАРЧИМ БАРЬЖ ИРСЭН ХОЙНО ЖИНХЭНЭ АРДЧИЛАЛЫН ҮНЭ ЦЭНИЙГ .ОЙЛГОО БАЙЛГҮЙ ДЭЭ ,,,,,

Avatar

Нэргүй 2024-10-15 66.181.191.52

Биологийн нас, улстөрчийнх нь харизмыг ……woah ha haa! Хаанаас тэр харизм цухуйгаад байгаа юм бол ??

Avatar

Нэргүй 2024-10-15 139.5.216.52

ГАНТӨМӨР НЬ ЧАМГҮЙ ОЛОН СУУДАЛ АВЧ ЗАСАГ БАРИЛЦААД БАЙХАД Л БООРЛООД БАЙХ ЮМАА

Avatar

Нэргүй 2024-10-15 66.181.191.52

Урвөгч урвайсан Мүүнчин юм чинь тэгж хэлүүлэхээс илүү юу хүсээв? Нэр хугарахаас яс хугар гэж үг бий.

Avatar

Иргэн 2024-10-15 202.126.89.171

Харин ч Гантөмөр аядуу зөөлөн , ухаалаг зангаар АН-ыг 2 ч сонгуульд оруулж чадлаа , Тэрнээс өм нөх хүмүүс АН-ыг нам гэхэд хэцүү болгочихсон байсан шүү

Avatar

Нэргүй 2024-10-15 66.181.191.52

Үхсэн нохойны баам

Avatar

Шаймийг зайлуулах хэрэгтэй 2024-10-15 15.235.216.113

Шаймий Гантөмөр хэзээний л мөнгөний шуналтай н**ш байсан. Хамар Н.Энхбаярыг ерөнхий сайд байхад кнопын төлөө шан харамж авахаар тохирч байсан хүний адаг штэ. Үтэр түргэн намын даргаас огцоруулж зайлуулах хэрэгтэй. АН-ыг хог дээр хаяхаас сийхгүй муу новшийг зайлуулаач манайхаан. МАН-ын уяаны нохой болоод удаж байна. АН яаралтай Засгаас гарч сөрөг хүчний үндсэн ажлаа хийх хэрэгтэй, эс тэгвэл гишүүд босно шүү.

Avatar

Зочин 2024-10-15 66.181.185.232

Яг Элбэгдорж бичжээ гэмээр, ихэр юмуу. Эд ямар ч үйлийг өөрийн зорилгод тааруулан мушгиж зохиол бичдэг. Яах гэж?! ОЮУН-ЭРДЭНЭ, ГАНТӨМӨР НАРЫН ЗӨВ ШИЙДЭЛ ШҮҮ ДЭЭ. Монголчууд сөрөг хүчин нэрийндоор хуваагдаж сөргөлдөөд удаж байна. Энэ бол сонгодог ардчилал бишээ. Доорхи 202.9.40.223 зүйтэй

Avatar

зочин 2024-10-15 103.168.34.96

Гантөмөр зөв бодлого барьсан, санасандаа хүрч унагасан.

Avatar

Зочин 2024-10-15 202.126.89.144

Баттулгын хүмүүс дэвшсэн учраас дэмжээгүй нь тодорхой ш дээ

Avatar

Нэргүй 2024-10-15 202.9.40.223

Нямсүрэн авгай эмэгтэй хүний сэтгэхүйгээр л хамаа намаагүй ярих юмаа. Эх захаа ч алдаж гүйцлээ. Эмэгтэй хүн эрчүүдийн өмнүүр ороод улс төр яриад бусдыг сургаж бас харааж дорд үзэж ичих ч үгүй юм бичээд сууж байна гэдэг бол ардчилал нэрийн дор айлчилж ирсэн цөвүүн цаг мөнөөс мөн байна. Авгай бодохдоо сөрөг хүчин бол эрх баригчтайгаа байнга сөргөлдөж жагсаал цуглаан мэдэгдэл хийж зодоон цохионтой байж хоолоо олж идэх учиртай гэж ойлгодог юм байна. Гантөмөрт улс орны эрх ашиг 1-рт байна.

Avatar

ХУД-ийн сонгогч Ш.Раднаа: Сонгуулийн зарим үр дүнг шинжвээс .. 2024-10-15 59.153.113.236

1/Орон нутгийн 2020 оны сонгуулийнхтай бараг ойролцоо үр дүн гарлаа. АН 9 аймагт ялсан байсан бол одоо 7, дүүрэгт адил 1, нийслэлд МАН ялсан хэвээр г.м.. 2/Нийслэлд МАН үнэмлэхүй ялж, АН, ХҮН тааруу оролцсон нь Нямбаатарт сонгогчид итгэсний үр дүн, 3/Нийслэлийн АН-ын удирдлагыг авах гэсэн 2 Ерөнхийлөгчийнх нь тэмцэл хурцадлаа, 4/Баттулгын санаачилсан 30000 мянган төгрөгийн халамжийг сонгогчид тоосонгүй нь мөнгөнд хууртах нь багасч байх шиг.

Avatar

Нэргүй 2024-10-15 66.181.186.41

Тэр 30 000-ыг бэлнээр өгнө гэсэн бол бас өөр л байх бсан доо !

Avatar

Нэргүй 2024-10-15 66.181.184.64

АН ба Монголын барууны намынхан АНУ-ын зааврын дагуу л ажилладаг буюу АНУ-ын угаадсыг уудаг.

Avatar

Түүх ч 2024-10-15 202.21.120.62

Улс төр гэж угаасаа ийм новшийн юм байх юм даа, бие биенээ хэмэлсэн, ер тэгээд нам болж тоглох ямар учиртай юм бол цөөхөн монголчуул эвээ хичээгээд явах ямарнэгэн үндэслэл байна уу монголчууд минь. Швед, Норвеги, Финлянд гээд европын хэдэн сайхан ард түмнээ жаргалтай амьдруулсан улс байх юм жишээ аваад улсаа аваад явах орнууд байх л юм даа.

Avatar

Зочин 2024-10-15 202.9.47.55

АН д дүүрэн бүтээгч инженерүүд байхад ярьдаг хашгирдаг нөхдүүд юм хийдэггүй хийхэд байнга саад болдог нөхдүүд дэвшүүлээд унаж байх юм маш олон хүн үүнээс нь болоод сонгууль очиж өгөөгүйшд хашгирдаг ярьдаг нөхдүүдийг гайгүй сайн эрэн сурвалжлах сэтгүүлж эдр болгомоор байгаан юун гишүүн хурал хуй ороод үйлмүүлээд ажил хийлгэхгүй

Avatar

Нэргүй 2024-10-15 103.57.95.153

Зөв бичжээ.

Avatar

Нэргүй 2024-10-15 66.181.160.63

Энэ бүс гүй АН – ыг устгах гэж " далдаас өшөө авагч " шиг ХОВ хутгах юм даа , азарганд хасуулсан байдас шиг ам нь ангалзаааал …

Avatar

Нэргүй 2024-10-15 66.181.189.150

нямсүрэн гэж нялуун яхвка юм бичих гэждээ. тэгээд бүр улс төрийн сообшени ээ!!! бүү үзэгд. элбэшдоржтой хурьцаэ байсан гэж яригдадаг шүү. гантөмөр нэш юм дуугарар байхаа.

Avatar

Нэргүй 2024-10-15 66.181.182.248

МАН-ыг тараахаас өөр сонголтгүй

Avatar

Нэргүй 2024-10-15 66.181.184.227

Гантөмөрийн оронд О.Цогтгэрэл Д.Батцогтын оронд Ч.Ллдойсамбуу нар очиж АН ЗГ-ын бүрэлдэхүүнээс гарах хэрэгтэй. Ингэхгүй бол 2028 он сонгуулийн дүн тодорхой байна

Avatar

АН засгаас гарч сөрөг хүчний ажлаа хийх хэрэгтэй. 2024-10-15 15.235.216.113

Засгаас үтэр түргэн гарч сөрөг хүчний үндсэн ажлаа хий. Гантөмөрийг үйлдсэн хэргээр нь МАН бүлдэгдсэн учраас яаж ч чадахгүй гиншиж байгаа юм. Иймээс хамгийн түрүүнд Гантөмөрийг огцоруулж АН засгаас гарах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-10-15 203.98.76.55

Өгүүлбэр "атал" гэдэг үгээр эхлэх ер нь зөв үү? Зохимжгүй л санагдаад байх юм.

Avatar

АН-10 2024-10-15 59.153.115.177

Нямсүрэн авгай Элбэгдоржийг эргэж ирэхийг шагшираад байх шиг, Элбэгдоржийн шивэртэй оймснууд / Өнөрөө тэргүүтэй / болон үхэж далд ордоггүй төгцөгнүүдийг / Бат Үүл, Сосорбарам, Баярцогт / АН- н тархинд дахиад гархыг зөгнөөд бас зөвлөөд, ёрлоод байгаа нь илт. Хүзүүгүй хүний угаадаснууд хэцүү хэцүү амиа тавихгүй.

Avatar

S 2024-10-15 139.5.216.85

ZYGAATSI80955877

Avatar

atz 2024-10-15 202.126.92.18

sain bichjee

Avatar

S 2024-10-15 139.5.216.85

XUCHINDEX AXIN BOOWN XXNOO80955877

Avatar

ЗОЧИН 2024-10-15 122.201.31.30

АН ЫН БАЙГАА ЦАРАЙ БОЛ ӨНӨӨГИЙН МОНГОЛЫН ДҮР ТӨРХ. МАН БОЛ ЗҮГЭЭР Л ХЯТАДЫН ТӨЛӨӨНИЙ БУУНЫ НОХОД. 100 МЯНГАД МОНГОЛОО ХУДАЛДАХ УЛНЫХАН ЗҮГЭЭР Л МАЛНУУД.

Avatar

Нэргүй 2024-10-15 103.57.93.199

Салбратаа жижигдсэн намын кадрууд хаа сайгүй байна аа

Avatar

Зочин 2024-10-15 139.5.217.24

Хүзүүгүй бичээчийн л зохиол байна даа. /Ингээд биччих сэтгүүлч NEWS.MN-нд байхгүй/

Avatar

Иха 2024-10-15 202.126.89.208

сдбтар хүрэлсүхын гэж худла шаадгийг болих хэргтй х*******н бодлго хэрэгжүүлгч.

Avatar

иххх 2024-10-15 202.126.89.208

Монгол хүнийг хясан боогдуулсн яаасан айхтар манж х***а булбасгууд вэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж