Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Сутайхайрхан багт аравдугаар сарын 13-ний өдрийн 18:00 цагийн орчимд бага насны хүүхэд гэрээсээ гараад сураггүй алга болсон. Тиймээс тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн алба хаагчид, мэргэжлийн анги, ар гэрийнхэн хамтран алга болсон охиныг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн билээ.
ОБЕГ-аас тодруулснаар тус алга болсон есөн настай охиныг өчигдөр /2024.10.14/ эсэн мэнд олжээ. Түүнийг алга болох хугацаандаа айлд байсан гэх мэдээллийг Цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ.
Улсын хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор камер суурилуулсан ч хангалтгүй хэмжээнд байгаа. Ялангуяа хөдөө, орон нутагт бүр ч хангалтгүй байдаг. Манай орны цаг уур эрс тэс учраас хяналтын камер амархан эвдэрдэг гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Гадаад орнуудад хоёр жил тутам камерыг сольж, шинэчилж байдаг бөгөөд үнэ өртөг нь өндөр байдаг аж. Гэхдээ сүүлийн жилүүдэд камержуулалтаа сайжруулах шаардлагыг орон нутгуудад хүргүүлж байгаа тухай цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Улаанбаатар хотын төв хэсэгт 300 гаруй камер бий. Хүүхэд алга болсон гэх хэргийг камераар шүүж илрүүлдэг. Тиймээс ойролцоогоор 17-18 камер дамжин шүүж, илрүүлэх тохиолдол байдаг аж. Тоо хэлэхэд 2012-2021 онд нийт 10 мянган камерыг суурилуулснаас 50 хувь нь өнөөдөр ажиллаж байна.
нэргүй 2024-10-15 59.153.112.143
Гэрээсээ дайжих, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байх өндөр магадлалтай юм билээ бага насны хүүхдийг цагдаа нар хяналтад авч ажиллах хэрэгтэй юм шиг санагддаг
Нэргүй 2024-10-15 202.179.26.115
Манаач олоод гэртээ хонуулсан гэсэн. Яагаад олонгуут мэдэгдээгүй мөртөө гэртээ хонуулаад маргааш нь мэдэгдэв. Манаач хэдэн настай хүн бэ, охиныг үинжилгээнд хамруул
Нэргүй 2024-10-15 202.21.126.67
Гэртээ хариад суран бүсний амт үзэж дээ хөөрхий.