"Юнигаз" ХХК 2 айлд хийн бойлер үнэгүй суурилуулж өгнө

"Юнигаз" ХХК 2 айлд хийн бойлер үнэгүй суурилуулж өгнө

"Юнигаз" ХХК 2 айлд хийн бойлер үнэгүй суурилуулж өгнө

Монголын шингэрүүлсэн нефтийн хийн салбарт анхдагч “Юнигаз” ХХК-ийн 20 жилийн ойн түүхэн мөч өдгөө тохиож байна. “Петровис” групп, Японы “Газ ван” группийн хөрөнгө оруулалттай “Юнигаз” ХХК автомашин хийгээр цэнэглэх станц, ахуйн хэрэглээний хийн хангамж, хийн тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт, сургалт, зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулсаар 20 жилийг үдэж буй бөгөөд дэлхийн дэвшилтэт технологийг Япон нөү-хаугаар Монголдоо нэвтрүүлж нутагшуулан амжилттай ажиллаж байна.

“Юнигаз” ХХК ойн хүрээндээ “Зөв хийн халаалт” төслийг санаачлан хэрэгжүүлж буй бөгөөд агаар, орчны чанарыг дээшлүүлэх байгальд ээлтэй нийгмийн хариуцлагын үйлс бүтээхээр гэр хороолол, зуслангийн бүсэд амьдарч буй айл өрхөөс техникийн шаардлага хангасан хоёр айлыг сонгон, халаалт, хэрэглээний халуун усыг нэг дор шийдсэн, Солонгосын Навиен брэндийн хийн бойлерыг цогцоор нь үнэ төлбөргүй уурилуулж өгөхөөр боллоо.

Түүнчлэн төвийн дулаан хангамжид холбогдоогүй 20 аж ахуй нэгжид Навиен брэндийн хийн бойлерын каскад системийг 20 хувийн хөнгөлөлттэй үнээр угсарч суурилуулан, хүлээлгэн өгнө.

Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай явагдах ба 2024 оны аравдугаар сарын 15 хүртэл айл өрх, албан байгууллагын хүсэлтийг онлайнаар хүлээн авч, байшин, барилга байгууламж нь техникийн шаардлага хангасан эсэхийг шалгасны дараа 2-р шатанд тэнцсэн оролцогчдыг арваннэгдүгээр сарын 1-ний өдөр олон нийтэд зарлан, батламж гардуулна.

  Хийн бойлерын систем ҮНЭГҮЙ тавиулахыг хүсэж буй айл өрх дараах холбоосоор дамжин хүсэлтээ илгээнэ үү.  https://shorturl.at/A4XcM

Хийн бойлерын систем 20%-ийн хөнгөлөлттэй үнээр суурилуулахыг хүсэж буй ААН байгууллага дараах холбоост хандан хүсэлтээ илгээнэ үү. https://shorturl.at/cRv2c

Навиен хийн бойлерын талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://shorturl.at/oKOxu хандан авна уу.

 

 

 

 

 

 

Хийн угсралт суурилуулалт хэрхэн явагддаг ажлын дарааллын талаарх мэдээллийг ЭНДЭЭС /https://unigas.mn/service-1/ аваарай.

“ЗӨВ ХИЙН ХАЛААЛТ” төслийн талаар 99062812 утаснаас лавлах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

nccf 2024-10-15 202.126.89.208

Үхсн ацны ажлын хэсэг юм бол ажлын хэсэг гэж балайрдгийн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж