"Europa Clipper" сансрын хөлөг Бархасбадь гаригийн дагуул сарны мөсөн гадаргуу дор гүн далай нуугдаж буй эсэхийг судлахаар Даваа гаригт /2024.10.14/ хөөрлөө. Мөн амьдрал оршин тогтнох боломжтойг мэдэхийн тулд судлаачдын баг зургаан жил буюу 3 тэрбум километр нислэг үйлдэх уг хөлгийг Флорида мужийн зүүн эргээс "SpaceX" компанийн "Falcon Heavy" пуужинг ашиглан хөөргөжээ.
Европа нь Бархасбадь гаригийн 95 дагуулын нэг бөгөөд үүнд 120 километр гүнзгий далай нимгэн мөсөөр хучигдаж байж магадгүй гэж судлаачид таамаглаж байна.
2013 онд Хаббл сансрын дуран 95 дагуулаас хамгийн том нь болох Европын гадаргуугаас гейзерүүд дэлбэрч байгааг олж илрүүлсэн юм. Тиймээс энэ удаад далай мөн эсэхийг тодруулж, амьдрал байх боломжтой үгүйг мэдэхийг хүсч байна.
Хөтөлбөрийн эрдэмтэн Курт Нибур Ассошиэйтед Пресс агентлагт хэлэхдээ "Энэ бол бидний хувьд хэдэн тэрбум жилийн өмнө амьдрах боломжтой байсан ертөнцийг биш, харин өнөөдөр амьдрах боломжтой ертөнцийг судлах боломж юм" гэж хэлсэн байна. "Europa Clipper" нь асар том нарны хавтангаар тоноглогдсон бөгөөд "NASA"-гийн өөр гаригийг судлах зорилгоор бүтээсэн хамгийн том хөлөг онгоц юм.
Энэ нь сагсан бөмбөгийн талбайтай ойролцоо хэмжээтэй бөгөөд 5.2 тэрбум ам.долларын төсөвтэй.
"NASA"-гийн хувьд анх удаа Бархасбадь гаригийн дагуулыг судлах зорилгоор пуужин хөөргөсөн юм. Сансрын хөлөг нь Европа дагуулыг хамгийн ойроос буюу 25 километрийн зайнаас судлах аж. "Europa Clipper" нь Европа дагуулыг 49 удаа эргэлдэж судалсны дараа 2034 онд даалгавраа дуусгах бөгөөд өөр нэг дагуул болох Ганимедийг мөргөж, сүйрэхээр тооцоологджээ.
Нэргүй 2024-10-15 158.59.146.30
kkk orshih esehiig uu ORSHDOG ESEHIIG UU???????????