УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байна

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байна

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байна

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүйн байнгын хорооны гишүүд Шүүхийн ерөнхий зөвлөлд /2024.10.15/ ажиллаж байна. УИХ-ын даргын санаачилсан хууль, эрх зүйн шинэчлэлийн “Гурван төгөлдөршил” бодлогыг хэрэгжүүлэхээр 54 ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Энэ хүрээнд хууль тогтоох байгууллага, шүүх засаглал хамтран ажиллаж, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалтыг бий болгохоор санал солилцож байна.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Шүүх байгууллага хараат бусаар ажиллахад онцгой анхаарал хандуулж, орчин нөхцөлийг сайжруулах, бие дааж асуудлаа шийдвэрлэхэд хамтран ажиллана” гэлээ.

Тэрбээр, Хууль тогтоох дээд байгууллага, шүүх засаглал нь тус тусын чиг үүрэгтэй боловч хууль, эрх зүйн шинэчлэлийг явуулахад хамтран ажилласнаар хууль тогтоомжуудыг иргэдийн хүлээлтэд нийцүүлэх боломж бүрдэнэ гэдгийг онцоллоо.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг шүүх байгууллагуудын үйл ажиллагааны талаар танилцуулав. Шүүгчийн ачаалал их, орчин нөхцөл хүнд байгаагаас шалтгаалж сул орон тоо бүрэн нөхөгдөхгүй байгаа талаар тэрбээр мэдээлэв.

Өнөөдрийн байдлаар шүүхүүд 42 барилгад үйл ажиллагаа явуулж буй ч 36 нь стандартын шаардлага хангахгүй, суулттай, мөөгөнцөр үүссэн гэх мэт асуудалтай байгааг тодотгов. Мөн шүүхүүдийн 6 нь өөрийн байргүй, 4 нь прокурорын байгуулагын байранд, 1 нь орон нутгийн өмчийн барилгад байрлаж байгаа нь хараат бусаар ажиллах боломжийг хязгаарлаж буйг онцлоод, шүүх байгууллагын байр, орчин нөхцөлд анхаарлаа хандуулахыг хүслээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Dr. Manipal 2024-10-15 197.211.61.50

Хэрэв та бөөрөө 780,000 доллараар зарахыг хүсвэл: ( Dr.manipalhospital@
gmail.com)

Avatar

Нэргүй 2024-10-15 91.205.106.248

БАРИЛШГА Л ЯРИХ ЮМ. ШҮҮХ ТОГТОЛЦООГОО САЙЖРУУЛАХ УЛС ТӨРӨӨС АНГИД БАЙЛГАХ ТАЛААР ҮНЭНГЭЭ ӨЧӨӨЧ

Avatar

зочин 2024-10-15 66.181.179.216

Уг нь эдийн засгаа өөд нь татаад иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлбэл энэ олон шүүх, шүүгч шаардлагагүй
болох учиртай. Саяхан нэг статистик анзаарсан чинь жилд 4800 гэр бүл цуцлагдсан гэж бна.
Тэгэхээр гэр бүл маш хэврэг, энэ дунд хүүхдүүд их хохирол амсах дүр зураг харагдаж бна. Хамгийн анхан
шатны нийгмийн нэгж-гэр бүл ийм байхад цаашаа нийгмийн дүр зураг ямар байх нь ойлгомжтой бишүү?
Тиймээс ноёдууд шүүх нтр гэж давхиж очихын оронд ард түмнийхээ амьдралыг өөд нь татах хэрэгтэй

Avatar

Мрхээ 2024-10-15 202.9.41.26

үхсн ацны ноёнын баларсн дордсон манж үг хэллэг.гажиг сэтгэц.

Avatar

Zochin 2024-10-15 202.21.111.170

Төр байгууллагын данс, эзэмшилд бүртгэлтэй байранд шүүх ажиллаж байгаа нь хараат бусаар ажиллахад нөлөөлж байна гэдгээ баримтаар нотлоно уу. Орон нутгийн өмч гэдэг бол төрийн өмчийн нэг хэлбэр. Прокорорын байгууллага бол төрийн байгууллага.

Avatar

Нэргүй 2024-10-15 64.119.29.144

Эхлээд ажлаа зев хийж сурах. Дараа нь орчноо анхаарах. Ингэхэд, олигарх хулгайчуудаа емеерч байгаа болохоор тэднээрээ орох оромжоо бариулсан нь дээр. Ядарсан ардуудаа дарамталчихаад тэдний телсен татварыг ашиглах санаатай!!!

Avatar

cnnnn 2024-10-15 202.126.89.208

адгийн шаарууд ажилаа зв хийх мэдлэг боловсрол байхгүй шаарууд цугларсн бг шдэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж