Нийслэлийн цэрэг татлага эхэлнэ

Нийслэлийн цэрэг татлага эхэлнэ

Нийслэлийн цэрэг татлага эхэлнэ

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2024 оны II ээлжийн цэрэг татлагыг аравдугаар сарын 18-20-ны өдрүүдэд дараах байршлуудад зохион байгуулахаар болжээ. Цэргийн зарлан дуудах мэдэгдэл авсан иргэд иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэх, хоёр хувь цээж зурагтай дүүргийнхээ цэрэг татлагын байранд очно. Иргэний цэргийн үүргээ биелүүлж ээлжит цэрэг татлагад идэвхтэй хамрагдахыг НЗДТГ-ын Цэргийн штабаас уриалав.

Нийслэлийн есөн  дүүргийн цэрэг татлагын байрууд:

  • Баянгол дүүрэг 96 дугаар сургууль
  • Баянзүрх дүүрэг 14 дүгээр сургууль
  • Сүхбаатар дүүрэг 3 дугаар сургууль
  • Сонгинохайрхан дүүрэг 83 дугаар сургууль
  • Чингэлтэй дүүрэг 5 дугаар сургууль
  • Хан-Уул дүүрэг 34 дүгээр сургууль
  • Налайх дүүрэг Политехник коллеж
  • Багануур дүүрэг Гүн галуутай цогцолбор сургууль
  • Багахангай дүүрэг "Хангай" цогцолбор сургууль дээр тус тус цэрэг татлагыг зохион байгуулах аж.

Цэргийн жинхэнэ албаны татлагаас зайлсхийсэн иргэн буюу саатуулсан албан тушаалтанд Цэргийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйл, Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 1, 2 дугаар хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ заажээ. Тодруулбал, 15.17 дугаар зүйлд "Цэргийн албаны тухай хууль зөрчих"

Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн тогтоосон өдөр, цагт цэрэг татлагын байр, товлосон газарт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Ажил олгогч байгууллага хуулиар тогтоосон үүргийг биелүүлээгүй, эсхүл цэргийн үүргээ биелүүлэхэд нь иргэнд саад учруулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-15 202.21.109.1

Эсэн мэнд эргээд ирээрэй

Avatar

зочин 2024-10-15 202.179.22.111

Хүүхэд эрүүл саруул, амьд эргэж ирэх баталгааг хэн өгөх вэ. Цэргийн зарлантайгаа хамт баталгаагаа өгч чадах уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж