Угаалгын өрөөнд дуулахад хоолой илүү цээлхэн сонсогддог гэдэгтэй олон хүн санал нийлэх болов уу. Тэгвэл Японы баруун хэсэгт байрлах хамгийн том сүлжээ караоке Жанкара үүнийг бодит ажил хэрэг болгожээ. Япончууд 2050 онд амьдарч байна гэх үгийн биелэл болсон янз бүрийн өвөрмөц өрөөтэй тус караоке энэ сарын 4-нд үүдээ нээв.
Японы нийтийн халуун усны газрыг санагдуулах өрөөг тэд санал болгож байна. Бусдын шүүмжилсэн харцанд өртөлгүйгээр угаалгын өрөөнд дуулж буй мэдрэмжийг хэрэглэгч эндээс авч болно. Тус өрөөний микрофон нь хүртэл шүршүүрийн толгойтой ижил хэлбэртэй.
Угаалгын өрөөнөөс гадна "Sunken Kotatsu" нэртэй покер маягийн тоглоомын тавцанг санагдуулах өрөө ч Жанкарад бий. Энэ өрөөнд орсон бол дуулахгүй хүмүүс нь ширээ тойрон суугаад "Uno", "Jenga", "Pop-up Pirate" зэрэг хөзрөн тоглоомуудыг тоглох боломжтой. Хүүхдээ дагуулж ирсэн хүмүүст зориулсан хүүхэд саатуулах хэсэгтэй өрөөг мөн нээжээ. Түүнчлэн зөөлөн матрасаар дүүргэсэн өрөөнд бүтэн шөнөжин дуулж, хүссэн үедээ нуруугаа тэнийлгэх боломжтой.
Жанкара сүлжээ караоке нь Киотогийн Загвар, урлагийн сургуультай хамтран "Бидний хүсдэг караоке өрөөнүүд" нэртэй уралдаанаас шинэ санаануудаа олжээ. Цаашид үүнээс ч илүү сонирхолтой, шинэлэг өрөөнүүдийг нээхээр Жанкара зорьж байна.
Холбоотой мэдээ