Хятад улс Даваа гаригт Тайванийг бүслэн нисэх онгоц, хөлөг онгоцуудаа байршуулсан талаар бид мэдээлсэн билээ. Үүнийгээ салан тусгаарлагч хүчинд хатуу сануулга илгээх зорилготой сургуулилалт гэж мэдэгдсэн бөгөөд Тайвань хариуд нь өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ.
Тэгвэл “Joint Sword-2024B” сургуулилалтын хүрээнд Хятад улс 125 байлдааны онгоц байршуулж рекорд тогтоов. Мөн нисэх онгоц тээгч "Лиаонин" хөлөгөө байршуулжээ. Тайванийн Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэнээр байлдааны онгоц, нисдэг тэрэг, дрон нийлсэн 90 онгоц арлын агаарын довтолгооноос хамгаалах бүсэд үзэгдсэн байна. Энэ нь ойролцоогоор 24 цагийн дотор тоолсон онгоцууд юм. Нөхцөл байдлыг үл харгалзан ачаа тээвэр хэвийн үргэлжилж буйг холбогдох яам мэдэгдлээ.
Хятадын төрийн телевизээр Тайванийг бүсэлсэн онгоцнуудын байршлыг харуулжээ. Тус зургаас харахад, онгоцнууд зургаан том блок үүсгэн байрласан байна. Тэдгээр нь арлын эргэн тойрон дахь стратегийн гол байрлалуудад төвлөрсөн байв. Нисэх онгоц тээгч "Лиаонин" хөлөгөөс "J-15" байлдааны онгоцыг хөөргөж буйг мөн Хятадын телевизээр харуулжээ.
Хятадын Ардын чөлөөлөх армийн Зүүн бүсийн командлалын төлөөлөгч Ли Ши Даваа гаригт хэлэхдээ "Сургуулилалт бүрэн амжилттай болсон" гэжээ.
Тайванийн Батлан хамгаалах яам далайн эрэг дэх тусгайлсан цэгүүдэд байлдааны хөлөг онгоцуудаа байрлуулсан. Мөн Хятадын хөлөг онгоцуудыг хянахын тулд хөдөлгөөнт пуужин болон радарын бүлгүүдээ хуурай газарт байрлуулжээ. Тэд Хятадын 25 байлдааны онгоц, долоон байлдааны хөлөг, засгийн газрын дөрвөн хөлөг онгоцыг мөрдсөн гэж мэдэгдсэн ч чухам ямар төрлийн онгоцууд болохыг тодорхой заагаагүй.
Нэргүй 2024-10-15 202.55.183.178
Оросын орчин үеийн з****г гээд байгаа техник хэрэгсэл нь барууныхаас 20 -30 жил хоцрогдсон нь харагдаж Украйнд төмрийн сэг овоолго болоод дууссан, Оросууд одоо Зөвлөлтийн үеийн агуулахын зэвсгээ гаргаж хэрэглэж байна. Гэтэл Оросоос хуулбарлаж хийсэн зэвсэгтэй Хятадууд, Украйнаас авсан ганц онгоц тээгч дээрээ хуулбарлаж хийсэн хэдэн зэвсгээ ачиж очоод Тайванийг сүрдүүлээд байх юм. Гэтэл Тайван нь АНУ, Япон, Солонгосын зэвсгээр бүрэн зэвсэглэчихсэн, АНУ-с батлан даах, арлыг хамгаалах гэрээтэй шт.
Дайн 2024-10-15 202.126.89.204
хятадууд дайн хийж эхэлбэл асар их хүн ам нь өөрсдөд нь гай болж дотоод хагарал үүсч 5-10 жижиг улс бий болно гэсэн порогноз байгаа…
Нэргүй 2024-10-15 213.230.102.245
Украйн Орос 2-г дуурайх ямар ч шаардлагагүй
Нэргүй 2024-10-15 103.10.20.218
Украин, Хойд Солонгос, Израйл гээд АНУ завгүй байгааг далимдуулж буй биз
Нэргүй 2024-10-15 66.181.164.157
Энхтайван мандтугай.
Бадарч тахар 2024-10-15 66.181.185.219
Хятадууд их аймхай хүмүүс ! япончууд шиг шийдэмгий бөгөөд зоригтой биш ! худлаа сүр үзүүлж жүжиглэж байгаа юм ! 2030 он болсон ч Тайван ру дайрч зүрхлэхгүй !!
УЛААН ЗАЛААТ МОНГОЛ 2024-10-15 66.181.161.147
Хятадыг газрын хөрстэй тэгшлээсэй.
Нэргүй 2024-10-15 66.181.161.225
chi chadahgui l dee
Нэргүй 2024-10-15 103.168.34.16
Хятадууд даанч чадахгүй.