С.Мөнхчулуун, Э.Мөнх-Очир, Т.Жамбалцэрэн нарыг Засаг даргаар томилно

С.Мөнхчулуун, Э.Мөнх-Очир, Т.Жамбалцэрэн нарыг Засаг даргаар томилно

С.Мөнхчулуун, Э.Мөнх-Очир, Т.Жамбалцэрэн нарыг Засаг даргаар томилно

Дундговь аймгийн МАН-ын хорооны дарга С.Мөнхчулуун, консул асан Э.Мөнх-Очир, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нарыг аймгийн Засаг даргаар томилохоор МАН дотооддоо ярилцжээ. Тодруулбал, С.Мөнхчулууныг Дундговь аймгийн Засаг даргаар, Э.Мөнх-Очирыг Булган аймгийн Засаг даргаар, Т.Жамбалцэрэнг Өвөрхангай аймгийн Засаг даргаар томилохоор болсон байна.

Орон нутгийн сонгууль аравдугаар сарын 11-нд болоход МАН 14 аймагт олонхи болсноос Дундговь, Булган, Өвөрхангай аймгийн Засаг дарга нарыг шууд намаас томилохоор шийджээ.

С.Мөнхчулууны хувьд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд МАН-аас нэр дэвшин өрсөлдөж, ялалт байгуулан төлөөлөл нь болж ажиллаж байв. Мөн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга, "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Дотоод аудитын албаны ерөнхий аудитороор ажилласан. Улмаар 2024 оны орон нутгийн сонгуулиар буурь сэлгэн, Дундговь аймагт нэр дэвшин өрсөлдсөн юм.

Э.Мөнх-Очир нь УИХ-ын дарга агсан Л.Энэбишийн хүү бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий менежер, нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга, УИХ-ын гишүүн, Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк улсын Стамбул хотод суух ерөнхий консул, Х.Баттулгыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллах үед зөвлөхөөр нь ажиллаж байв.

Т.Жамбалцэрэнгийн хувьд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар Ч.Улаан ажиллах үед тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байгаад Covid-19 цар тахлын үеэр яамныхаа Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч болж байв. Улмаар  2022 онд Засгийн газрын ээлжит хуралдаанаас Т.Жамбалцэрэнг тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар жинхэлж байсан юм.

Г.ХОРОЛ

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-10-15 103.57.94.25

Булган аймагт шинэ сэргэлтийн үе ирэх нь. Их ч юм хийж бүтээх мундаг нутгийн хүн Засаг дарга болж бна.

Avatar

Зочин 2024-10-15 66.181.181.148

ЖЕНКОГИЙН ГӨЛӨГ БАС БУЛГАНЫГ БУЖИГНУУЛАХ НЬ ДЭЭ БУЛГАНЫГ ЖЕНКОГИЙН ХҮН УДИРДАНА ГЭЭД ХЭН ХЭЛЧИХЭВЭЭ ЖЕНКО МАНЫН ДАРГАД ЗӨВЛӨӨД,МАНЫН ,ХУЛИГААН ЖЕНКОД ЗӨВЛӨӨД ЮУ Л БОЛООД БАЙНА ДАА

Avatar

Цүнх бариулаач надад 2024-10-15 122.201.23.28

Жамбалцэрэн ч СОД ахынхаа буянаар ч грандуулсаар л явна. с** цүнх баригч болдог ч юм уу. Хичнэн хичээгээд ч нэмэр алга_ Цүнх шаачуул хурдан л юм банйа

Avatar

Зоч 2024-10-15 59.153.115.59

мөнгө авж сонголт хийсэн гай..Ард түмэн хар машин НАМ б.гаа цагт сайхан амьдрах боломжгүй юм б.на

Avatar

зочин 2024-10-15 66.181.161.255

ЖамбалЦэрэн гэж Содбаатарын цүнх баригч, ЖДҮ-чин хулгайч зүгээр л зайл

Avatar

хүннү 2024-10-15 202.55.188.106

Тэр Б. Мөнхбат гэж гай яах гэж Дундговьд очиж С. Мөнхчулуунд “томорсон”-воо? Түүнээс бол иргэд сонголтоо огцом өөрчилж МАН-ыг олонх болголоо. УИХ гишүүн энд тэнд очиж томрох ийм л аюултай. Өөрснийгөө “их том” дарга гэж бодох хэрэггүй. Сонгогдох гээд яаж үйл тамаа цайсгаа үргэлж санаж яв. Тэгээд ч та нарыг хэн тоох юм? дуугай л цавиндаа хошуугаа шахгаад хууль унш.

Avatar

Нэргүй 2024-10-15 66.181.183.193

Мөнх очир гэж луйварчин Булган аймгийг самарч дуусган дөө.

Avatar

Нэргүй 2024-10-15 66.181.186.41

За Мөнх-Очир минь хуучин засаг Женкогийн гөлөгийг шуу д л нам тавиад эхлээрэй, ер нь нам буудсан ч болно шүү !!!

Avatar

Зсссссс 2024-10-15 202.126.88.163

энэ нөхөр туркэд байхдаа хар тамхиар мөнгө их олсон гэгддэг. Одоо ханаагүй л яваа юм байх даа. эцэг нь их дэлгүүрийг бужигнуулсан даа

Avatar

иргэн 2024-10-15 45.117.34.117

Нэг талаараа энэ аймгуудад бий болоод байгаа авилгал хүнд суртал, ашиг сонирхолыг таслан зогсоох Ерөнхий сайдын бодлого байх, нөгөө талаараа тооноор хүн орж ирэх гээд байналдаа

Avatar

мэргэжлийн хүн 2024-10-15 203.91.116.130

Говьсүмбэр аймагт засаг дарга Г.Батсуурийг улираан томилох хэрэгтэй.:

Avatar

Гаг 2024-10-15 202.126.88.170

мөнхчулуун мөнхочир 2 мааш зөв тоиилгоо

Avatar

Нэргүй 2024-10-15 139.5.216.165

Энэбиш даргын хүү эцгийгээ зоддог байсан Мөнх-Очир бүтэхгүй амьтан

Avatar

Нэргүй 2024-10-15 66.181.184.251

арай үгүй байлгүй дээ. Тийм нүгэлтэй юм гэж байх уу бурхан минь

Avatar

Нэргүй 2024-10-15 66.181.186.41

Зүгээр зүгээр, Женкочуудыг нам нам ш*** хэрэгтэй!

Avatar

Нэргүй 2024-10-15 62.94.208.17

УИХ-ын гишүүн, дүүргийн дарга бсан хүн хангалттай хийнэ ээ аймгийэ даргын бол. Гадаад хэл устай чадвартай тэрнээс манай аймгийн малнууд бүтэхгүй

Avatar

Ха 2024-10-15 202.126.89.151

Мөнх очир бол хэрэггүй ээ

Avatar

зочин 2024-10-15 43.242.242.231

Мөнх-Очир бол аав шигээ сайхан хүн биш,,, маш тавьтаргүй, шуналтай хүн дээ, манай Булган аймгийг самарна даа. Яана даа манайх азгүй аймаг бололтой

Avatar

Нэргүй 2024-10-15 66.181.186.41

Эцэг нь ч тийм сүрхий амьтан байгаагүй л доо ! МАН-ын нэг мангар л баысым.

Avatar

Иргэн 2024-10-15 66.181.166.231

Энэ хүнд цаг үед орон нутгийн сонгуулиа сайн удирдаж намдаа ялалт авчирсан орон нутгийн засаг дарга,намын удирдлагуудтай ярих юм байхгүй. Өөрсдийнх нь болон намынх нь нэр хүнд эзлэх байр суурь давхар харагддаг шалгуур байдаг, бас дараагийн том сонгуулийн өнгө төрх тодорхойлогддог.

Avatar

Нэргүй 2024-10-15 202.126.88.199

С.Мөнхчулуун ИТХ-д нэр дэвшээгүй, Иргэний шилжүүлгээ хийлгээгүй хотынх хэвээр биз дээ. Ер нь энэ чинь ёс зүйн асуудалтай хүн юм биш үү… Хотын бид нар ч шившгийг нь сайн мэднэ дээ…

Avatar

АНХАА 2024-10-15 112.72.15.86

С.Мөнхчулуун, Э.Мөнх-Очир, Т.Жамбалцэрэн нарыг Засаг даргаар томилно
Энэ 3 өөр Хүн байхгүй юм уу
Арай ч дээ МАН Аав ээж хүүхэд гэж хэзээ хүртэл явах юм бэээээээ
БОЛИО

Avatar

Нэргүй 2024-10-15 62.94.208.17

Аймаг орон нутаг гэж жалга довны хэрүүл болсон газар ингэсэн ч дээр байх доо

Avatar

Мн 2024-10-15 159.65.91.75

эд нар заавал ингэж багахаан цалинтай ажилд насаараа зутгээд бдагийг л ойлгохгуй ард тумнийхээ амь биеээ хайрлахгуй хэдэн уеээрээ чомгоо дундартал зутгээд бдаг гэхээр сонин шуу унэхээр л тийм гавал толгойтоо нийгмээ туучээлэгч нар юм бол олон хун цалинжуулаал мангар их татвар толдог бвал тэр чинь л лаг хун болохоос амиа тээгээд аваад явж чадахгуйн бж заавал улсын хоронго гудрах гээд л чухал царайтай юмнууд ичдэггуйн бхдаа

Avatar

Нэргүй 2024-10-15 192.82.93.13

гологдосын арми🤣🤣🤣

Avatar

zochin 2024-10-15 202.179.18.242

zov sh de. tsus selbej gadnaas tomiloh heregtei

Avatar

Нэргүй 2024-10-15 172.91.182.247

Мөнх-Очир Булган аймгийг самарнаа. Яасан азгүй аймаг вэ

Avatar

Зочин 2024-10-15 103.212.117.95

С. Мөнхчулуун аймгийн ИТХ-д нэр дэвшээргүй. Намаа сонгуульд удирдан зохион байгуулж ялалт авчирсан учир Засаг дарга болох ёстой. Энэ хүн 9 сарын эхэнд Дундговь аймагт очоод ганцхан сарын дотор яаж сэтгэл гарган ажиллаж амжилтад хүрч болдгыг харуулсан мундаг удирдагч байна лээ. Хэрэв Мөнхчулуун очоогүй бол Дундговьд МАН нам ялах нь тун эргэлзээтэй байсан шүү. Мөнхчулуун аймгийн Засаг дарга болох ёстой. Хууль зөрчихгүй.

Avatar

иргэн 2024-10-15 202.70.34.115

Нутгийн удирдах ёсны бйагууллага болох ИТХ-ын эрх хэмжээнд хууль бусаар халдах ёсгүй шүү……………
Тухайн шатны ИТХ нь нэр дэвшүүлж олонхоороо батлах үүрэгтэй , тэр тогтоолыг дээд шатнаас баталгаажуулах үүрэгтнй гсн хууль байна……………………Хуулийг гууль болгох ёсгүй ээээээээээээээээээээээ

Avatar

зочин 2024-10-15 66.181.176.38

Аймгмйн засаг даргыг намаас шууд томилох бол өчнөөн зардал гаргаж орон нутгийн сонгууль хийхийг хэрэг юу байна вэ???????????????????????????????????

Avatar

Zochin 2024-10-15 202.131.225.53

Man bur bolovson huchingui boljee gej unshigdahiimdaa

Avatar

Хөгжилтэй 2024-10-15 202.9.46.56

С.Мөнхчулуун дундговьд дэвшээгүй дээ.төлөөлөгч болоогүй хүн засаг болно гэж юу байхав.

Avatar

Нэргүй 2024-10-15 180.149.80.74

Хуулиараа болохгүй зүйл байхгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж