Бодибилдинг, фитнессийн ноён оргил болсон Mr.Olympia-ийн 60 дахь удаагийн тэмцээн АНУ-ын Лас Вегас хотноо аравдугаар сарын 10-наас 13-ний өдрүүдэд боллоо. Эрэгтэйчүүдийн классик, физик, бикини тэргүүтэй ангиллаар болсон энэ тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн хоёр тамирчин өрсөлдсөн юм.
Тухайлбал, Монголын бодибилдинг, фитнессийн холбооны тамирчин IFBB Pro Б.Уянга, IFBB Pro тамирчин А. Гантулга дэлхийн тайзнаа нэрээ дуудуулж, шилдгүүтэй мөр зэрэгцэн зогсчээ. Үүнтэй холбогдуулан тус холбооны мэдэгдэлд "Дэлхийн домог болсон тамирчидтай нэгэн тайзан дээр мөр зэрэгцэн зогсож Монгол Улсын, Монголын бодибилдинг, фитнессийнхХолбооны тамирчдын чансааг харуулж, Монголын бодибилдингийн спортын 35 жилийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж чадлаа та хоёр. Нийт тамирчдынхаа өмнөөс бахархалтайгаар хүндэтгэл үзүүлж байна" гэжээ.
Тэмцээний дүн эцэслэгдэж, дууссаны дараа та бүхэн үр дүнг хүргэнэ.

Энэ жилийн эрэгтэйчүүдийн нээлттэй тэмцээнд Их Британийн Самсон Дауда түрүүлж, 600 мянган ам.долларын эзэн болжээ. Тэрбээр анх удаагаа Mr.Olympia-д түрүүлсэн нь энэ. Харин дэд байранд Ираны Хади Чупан орж, 250 мянган ам.доллар хүртсэн аж.

3,548.92















































