Хөндөх сэдэв: Цахилгаан, дулааны үнэ нэмэгдэж, хязгаарлалтаа ч хийнэ

Хөндөх сэдэв: Цахилгаан, дулааны үнэ нэмэгдэж, хязгаарлалтаа ч хийнэ

Хөндөх сэдэв: Цахилгаан, дулааны үнэ нэмэгдэж, хязгаарлалтаа ч хийнэ

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 86.8 хувьтай үргэлжилж байна. Төсвийн тодотголоор 131 тэрбум төгрөгийн татаасыг эрчим хүчний салбарт нэмж, өвөлжилтийн бэлтгэлийг санхүүжүүлж байгаа аж. "Ирэх өвөл хэт хүйтэрчихгүй бол нийслэл хот өнгөрсөн жилийнхээ түвшинд өвөлжинө. Бид ямар ч байсан хөлдөлт үүсгэхгүй байхаар төлөвлөж байна" гэдгийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн учирлав.

Тэрбээр, цахилгаан, дулааны үнийг нэмнэ. Энэ талаарх шийдвэрийг удахгүй танилцуулна гэсэн юм.

Цахилгаан дулааны эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 6-7 хувиар тогтмол өсч байгаа аж. Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний цахилгаан эрчим хүчний оргил ачаалал 2021 онд 1387 МВт хүрсэн. Цаашид жил бүр 100МВт орчмоор өсч, 2025 оны түвшинд 1680 МВт хүрэх төлөвтэйг салбарынхан анхааруулж буй. Төвийн бүсийн хэмжээнд 2021 оны арванхоёрдугаар сард системийн оргил ачааллын чадлын 12.4 хувийг буюу 172 МВт чадлыг ОХУ-аас худалдан авсан. Монгол Улс эрчим хүчний нийт хэрэглээний 20 хувийг импортоор хангадаг билээ.

Жилээс жилд эрчим хүчний салбарын санхүүгийн алдагдал нэмэгдэж байгааг албаныхан мэдээлсэн. Өнгөрсөн жил 240 тэрбумын алдагдалтай байсан бол энэ оны байдлаар 270 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллана гэдэг тооцоолол гарчээ. Эрчим хүчний салбар нь төлбөрийн алдагдалд орсон учраас үнээ үе шаттай нэмэхээс өөр аргагүй гэдгийг салбарын сайд нь онцолсон юм. Эрчим хүчний сайдаар зорилтот түвшинг батлуулдаг 27 төрийн өмчит компани бий. Эдгээрийн 539.6 тэрбум төгрөгийн богино хугацаат өр төлбөр, 1.8 их наяд төгрөгийн урт хугацаатай өр төлбөр байгаа аж.

Эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, эдийн засаг өсч тэлж байгаа ч бид дотоодын эх үүсвэрээ барьж чадаагүйгээс болоод хэрэглээний өсөлтийг импортын эрчим хүчээр хангаж байгааг салбарынхан хэлж буй юм.

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мэдээлэхдээ "Эрчим хүчний үнэ нэмэгдэнэ. Бас дулааны эрчим хүч, хэрэглээний халуун усны үнэ нэмэгдэнэ. Ойрын өдрүүдэд энэ талаарх шийдвэрийг гаргана. Эрчим хүчний тухай хуулиараа Эрчим хүчний зохицуулах хороо бие дааж шийдвэр гаргадаг. Үүнтэй холбоотой судалгааг хийж байгаа. Нэг кВт цаг эрчим хүчийг 285 төгрөгөөр үйлдвэрлэж, түгээж, хангаж байна. Айл өрхүүдэд 140 төгрөгөөр борлуулж байна гээд бодохоор 50 хувьдаа ч хүрэхгүй үнэтэй байна. Дулааны хувьд ТЭЦ-3, ТЭЦ-4, ТЭЦ-2, Амгалан дулааны станцаас авч байгаа. Нэг айлын дулааны зардал 1 м.квт нь сардаа 506 төгрөг байна. Би 90 мянган төгрөгөөр дулаанаа үйлдвэрлэчихээд 35 мянган төгрөгөөр борлуулж байна.

Эрчим хүчний үнэ чөлөөлнө гэвэл үйлдвэрлэсэн өртгөөсөө нэмэгдэж таарна. Тэр бол алсын ирээдүйн асуудал.

Бид эхний ээлжид алдагдлаа хэрхэн багасгах вэ гэдгээ шийдэх болохоос эрчим хүчний салбарын үнэ чөлөөлж, өрсөлдөөн бий болгох нь ойрын жилүүдэд хийх ажил биш. Тодорхой хугацаанд үе шаттайгаар эрчим хүчний үнийг үе шаттай нэмсэн тохиолдолд зах зээлийн зарчимд шилжих боломж Засгийн газрын бүрэн эрхийн төгсгөл буюу 2027-2028 онд бүрдэх болов уу" гэсэн юм.

Засгийн газрын төлөвлөгөөнд дотоодын хэрэглээгээ эх үүсвэрээс бүрэн хангахаар 11 станц барихаар ажиллаж байна. Сэргээгдэх болон уламжлалт нүүрсний эх үүсвэртэй технологиуд ч бий. Хамгийн ойрын хугацаанд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа Төв аймгийн нутагт байрлах Бөөрөлжүүтийн ордыг түшиглэн баригдаж буй цахилгаан станцын эхний ээлжийн 150 МВт-ын барилгын ажил дуусч, 2024 оны аравдугаар сарын 5-ны өдөр нээлтээ хийгээд буй.

Шинэ эх үүсвэрүүд дор хаяж 3-5 жилийн дараа ашиглалтад орох учраас өнөөгийн нөхцөл байдал тулгамдсан асуудал болоод байгааг салбарынхан онцолж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
БурууБуруу
11
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

сонгогч 2024-10-15 202.9.46.222

ЭРЧИМ ХҮЧНИЙ АЛДАГДЛЫГ НҮҮРСНИЙ 40 ИХ НАЯДЫН ХУЛГАЙ, ЭЛБЭГДОРЖ, ЦАГААНЫ ЭРДЭНЭТИЙН УУРХАЙН ОВООЛГЫН ХУЛГАЙ, МАК- Н СТРАТЕГИЙН ИХ НАЯДЫН ХУЛГАЙ ЗЭРЭГ АСАР ИХ, ТОМ ТОМ ХУЛГАЙН МӨНГӨӨРӨӨ НӨХ… ИРГЭД АЧААЛЛЫГ НЬ ДИЙЛЭХГҮЙ…ЭДГЭЭР ХУЛГАЙН МӨНГӨӨР ЭРЧИМ ХҮЧНИЙ АЛДАГДЛЫГ ХЭДЭН ЗУУ МЯНГА ДАХИН НӨХӨХ БОЛОМЖТОЙ.

Avatar

Зочин 2024-10-15 202.9.40.23

3 уурхайн алдагдлаас болж цахилгааны үнэ нэмж байгаа бол хэдэн их наядаар нь идсэн нүүрсний хулгайч нараас мөнгийг нь аваад тэцүүдэд өгөөч яагаад ард түмэн. хулгайчид нарын мөнгийг төлөх ёстой гэж хулгай хийсэн баячууд мөнгөө буцааж төлөх ёстой

Avatar

Иргэн 2024-10-15 202.55.188.82

Оффшорт нуусан мөнгөө гаргаач. Хулгайч нарт бол дарсан жоорлосон хэдэн зуун их наяд бгаа биз дээ. Тэр мөнгийг сонгууль болгоноор ялж гарч бсан МАН 90 оноос хойш хэдэн ЦСтанц болгочихсон бсан бол өдийд ядарсан иргэдийнхээ халаас руу гараа дүртлээ доошоо орохгүй бсан даа. Өгье гээд ч ард түмэнд тэр мөнгө нь бгаа юм уу.

Avatar

Зочин 2024-10-15 103.212.116.158

сайд болж байгаад өөрийн төслийг хэрэгжүүлдэг явдалтай зогсоо Чингис зочид буудлын дэргэд хэдэн айлын орон сууц бариж цахилгаан дулааны ачааллыг нэмэв энэ дутагдлыг эрчим хүчний хязгаарлалтаар нөхнө шдээ

Avatar

💸💵💰 2024-10-15 66.181.191.242

сургаар нь долларын ханш өсөж байна. бүх юмны үнэ нэмэгдэнэ. гар дээрх мөнгөө үхүүлэхгүй гэж доллар худалдаж авч байна.

Avatar

Нэргүй 2024-10-15 45.117.35.11

Цус нулимсан дундуур 20 зуунаас туучсан юмсан.Монгодчууд.Энэ улсын чинь зовлон шаналал дуусах болоогүй юу

Avatar

Оюунэрдэнэ 2024-10-15 45.117.35.11

5 СТАНЦ БАРИНА ГЭЖ ШОУДААД баигаагүй билүү Үр дүнд нь хэрэглэгч хохирлоо

Avatar

Иргэн 2024-10-15 103.212.118.138

Нар,салхиний эрчим хүч нийлүүлж байгаа компаниуд нийт эрчим хүчний 10 хувийг нийлүүлээд борлуулалтын орлогын 70 хувийг авдаг луйварын тогтолцоог өөрчлөх хэрэгтэй.

Avatar

Хуцаа 2024-10-15 202.9.46.195

тэнэг сонголтынхоо эсрэг тэмцэл иргэдийг босгох байхаа найдаж байна цахилгааны vнийг нэмвэл бvх юм нэмэгдээд иргэний дайн гарч ондоо сонголт vvснэ иргэний дайн хийж хулгайчдыг устгацгаая.

Avatar

Зочин 2024-10-15 202.126.91.191

МАН цахилгаан, дулааны үнэ нэмнэ гэдгээ саяын сонгуулийн өмнө хэдэн сарын өмнөөс зарлаад сонгуульд орсон. Нийслэлийн сонгогчид МАН-ыг бараг 100%- ын саналаар сонголоо. Энэ бол нийлэлийн насанд хүрсэн иргэдийн тжйлийн олонхи нь цахилгаан, дулааны үнэ нэмэхийг дэмжлээ гэсэн үг. Өөрөөр хэлбэл МАН-д өмнө нь заралсан бодлогоо хэрэгжүүлэх эрхийн мандат өглөө гэсэн үг. Ийм байхад юун бослого, иргэний дайн майн бэ. МАН даруйхан дээрээ бодлого зоригтой хэрэгжүүлэх нь зүйтэй. Ийм санал авсан байхад юу ч

Avatar

Зочин 2024-10-15 202.55.188.101

Эрчим хүчний асуудлаа шийдэж чадалгүй 30 гаран жил төр барьсан шүү энэ МАН. Нэг нэгэндээ болзол тавьдаг, авилга шаарддаг, хорлодог, бүлэглэдэг МАН ынхан монголд хэрэгтэй төслүүдийг санаатайгаар зогсоож ирсэний гай нь одоо ингээд ард түмний нуруун дээр огцом бууж ирлээ . Тэгсэн мөртөө л тэднийгээ толгой дээрээ залсаар сонгосоор тэнэг ард түмэн хохь нь ээ. Сонгуульд нь явлаа гэж хүмүүст мөнгийг тараах шиг л болдог юм байна, саяын сонгуулиар харлаа. Нэг талаас нь дээрэмдээд тал засагчидаа шагнадаг

Avatar

Иргэн 2024-10-15 202.55.188.82

Т1 т. Тэр саналыг чинь МАН хар хайрцгаараа гаргачихдаг.

Avatar

Нэргүй 2024-10-15 66.181.184.58

юун ч онгироо юм, аль нэгийг нь л хийгээч. 37 онд байсан бол нөхрийг нь ч эхнэрийг нь ч буудна гэх нь л дэ муу ногоон пэздаанц чинь

Avatar

Зочин 2024-10-15 66.181.161.97

Новшнууд сонгуулиар гарч аваад одоо иргэдийн багалзуурт хадаж эхлэх шив дээ. Ганц сурсан юм нь. Мунхаг иргэд яахав, саначихна даа, гайгүй.

Avatar

Нэргүй 2024-10-15 103.57.94.26

Tetgever deeree nemegdlee nemj ug tegeed axiad inflationtai yalduulsan xuvia daxin nem. Bolj baina.

Avatar

зочин 2024-10-15 66.181.179.216

Тэр нэмэх гээд байгаа цахилгаан, дулааныхаа үнийг нэмээ. Харин цалин тэтгэвэрээ тэр хэмжээгээр нэмчих.
Тэгвэл төлөе.

Avatar

Нэргүй 2024-10-15 66.181.181.36

Ард түмний амьдралыг нугаслах нь дээ. Хулгайлсан нүүрсээрээ алдагдлаа хаа.

Avatar

Нэргүй 2024-10-15 202.9.40.91

х** үнэн нэмнэ тэгээд цах хязгаарлана ч гэх шиг

Avatar

Zochin 2024-10-15 59.153.114.137

odoo yaya gehev dee bugd ochood koomunistuudiig songoson. tedend tatvar, yumnii une nemehees oor chadvar baihgui shuu dee.

Avatar

Зочин 2024-10-15 202.21.126.30

Хувийн хэвшлийнхэн хэцүүдэх нь ээ. НДШ-ийн хувь хэмжээ хэтэрхий өндөр байгаагаас бүх хувийн компаниуд НДШ-н өрөнд баригдсан. Одоо цахилгаан, дулааны үнэ нэмэгдэх нь. Бараг ихэнх компани дампуурна. Яагаад гэвэл цахилгааны үнэ нэмэнгүүт бүх бараа, ажил үйлчилгээний үнэ нэмэгдчихдэг. Одоо үс засуулахад эрэгтэй халимаг 15000 төгрөгөөр засч байгаа. Удахгүй 20К болно. Гэхчлэнгээр бүгд үнээ нэмнэ. Ядаж НДШ-н хувь хэмжээгээ багасгаач ээ

Avatar

Нэргүй 2024-10-15 202.179.26.115

Цахилгааны үнэ нэмлээ гээд бүх юм үнээ нэмнэ. Одоо өнгөрчээ. МАН ыг сонгосны гор нь гарч байна, өөрсдөө идэж идчээд ард түмний халааснаас нөхөх гэж байна

Avatar

?????? 2024-10-15 103.57.93.199

НДШ Татварын өр зээлээ яая гэж байхад дээр нь эрчим хүч.. Бид яаж амьдрах вэ ???????

Avatar

Нэргүй 2024-10-15 103.87.255.34

Uheech l***r min

Avatar

Нэргүй 2024-10-15 103.57.93.199

Та минь ээ эдгээр НАМ- ууд үнэхээр засаглаж чдахгүй нь ээ. Хэн нь ч гарсан Борчууддаа дандаа бэлэг барьж байх юм. Яавал дээр вэ

Avatar

Suurin Baldan 2024-10-15 202.21.99.226

hehe..ugaasa ingex l baisan shde xarxnuud min

Avatar

Нэргүй 2024-10-15 66.181.184.227

Данхын засгийн газрыг огцруулна. Хэрэв үнэ нэмэх л юм бол…

Avatar

L 2024-10-15 66.181.176.49

Mongol ardiin nam iig asuudliig shiid gej songoson bolohoos bish hamgiin amarhan une nem gej songoogui. Uur huvilbar haih heregt. Choijilsuren ashiggui yum hiij uzeegui businessman hun bolohoor harah untsug ni iim bga bh

Avatar

Нэргүй 2024-10-15 202.126.89.189

Энэ тохиолдолд Эрчим хүчний сайд огцрох ёстой. Юу ч хийж чадахгүй Рекламдахдаа сайн Хийж чадахгүй ажлаа өр болгон ард түмнээр үнэ нэмж төлүүлдэг Бөөрөлжүүт гээд бсан Ашиглах болоогүй юм бол худлаа PR аад бай
Сан яасан бэ? Гэр хороололынхон угаартаж үхэхгүйн тулд цахилгаан халаагуур улам их хэрэглэх болно ш дээ Өнгөн талдаа л юм хийж байгаа гэхээс сайжирч байгаа юм юу ч алга

Avatar

иргэн 2024-10-15 103.57.92.248

МАН Дарангуйллын системрүү эргэлт буцалтгүй орлоо, яг л Хойд Солонгос,

Avatar

Зочин 2024-10-15 66.181.177.142

Үгүй ээ. Цахилгаан, дулааны үнэ нэмвэл та нар намыг сонгох уу гэж саяын сонгуулиар МАН асуухад ниыслэлийн сонгогчид сонгоноо гээд сонголоо шүү дээ. Энэнээс илүү яаж санал асуух юм бэ? МАН их ёс төртэй, зохигтой хандсан. Нийслэлийн иргэд дэмжсэн. Гүйцээ. Одоо МАН заралсан боллогоо зоригтой хэрэгжүүлэх нь зөв. Хэн ч эсэргүүцэхгүй, юу болохгүй. Дөнгөж сая цахилгаан, дулааны үнэ нэмэхийг зөвшөөрч санал өгчихөөд хэн нсэргүүцэх юм бэ? АН-ын хэдэн юм орилолдоно л биз. Хэн тэднийг дагахгүйг саяын

Avatar

Үргэлжлэл 2024-10-15 66.181.177.142

сонгууль харууллаа шүү дээ. Айлтгүй.

Avatar

Нэргүй 2024-10-15 124.158.123.244

Бүх юмны үнэ цахилгаанаас болж нэмэгдэнэ. Засаг их сандрах байх даа… Энэ засаг эрчим хүчээ огт анхаараагүй…. одоо гор нь гарах байх даа…

Avatar

Нэргүй 2024-10-15 64.119.29.144

Юу ч хийж чадахгуй юмнууд торгох, унэ нэмэх гэдэг дарамтлалын аргаас еер ямарч чадваргуй. Тэгэхдээ энэ хулгайчууд арчаагуй нутгийнх нь хот тойроод буучихсан, амьдрах чадваргуй юмнуудаа тэжээх аргаа мен сайн олно. Наад захын жишээ нь евлийн тарифыг унэгуй болгох. Энэ нь хичнээн их зардал вэ? Хэрэглээг нь хун бур телеед явбал асуудал бхгуй!!! Тийм л буян уйлдэх дуртай юм бол байранд амьдрагчдын халаалтын телберийг хенгелех хэрэгтэй шуу дээ. Наад халамжийн чинь хэзээ ч байранд орохыг хусэхгуй

Avatar

Иргэн 2024-10-15 103.212.117.119

Эхний ээлжинд нар, салхины стнацад өгч байгаа олон тэрбум төгрөгийг болих хэрэгтэй. Анх нар ,салхины станцаас авч байгаа 1квт цахилгааны үнийг 14 центээр тогтоосон,тэрнээс хойш доллар центийн ханш их өссөн. Центээр тооцож төлбөрийг төлж байгаа нь хөөсөрсөн төлбөр болж байгаа юм.Хэрэв центээр төлөхөөр бол анх тогтоосон үед 1 цент хэдэн төгрөг байснаар нь тооцон төлөх ёстой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж