Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант багийн “Хонгорын тал – Аргалант” болон “Есөн цагаан ээлтэй” хоршоодын дарга болон гишүүд энэ сарын 1-4-ний өдрүүдэд Франц улсад зохион байгуулсан Тогтвортой мал аж ахуйн үзэсгэлэнд оролцоод ирлээ. Дорноговь аймгийн төлөөлөгчдийг энэ жилийн олон улсын үзэсгэлэнд оролцуулах ажлыг “Бадрах Энержи” компани дэмжин, зохион байгууллаа.
Шинээр байгуулагдаад байгаа “Хонгорын тал – Аргалант”, “Есөн цагаан ээлтэй” хоршоодын дарга, гишүүд Францын төв хэсэгт орших Клермон-Ферран хотноо болж өнгөрсөн үзэсгэлэнг үзээд зогсохгүй хоршооддоо хэрэгжүүлж болохуйц үйл ажиллагаа эрхэлдэг ферм, аж ахуйгаар зочилсон байна. Үзэсгэлэнгийн дөрвөн өдрийн хугацаанд мах болон сүүний үйлдрийн үхрийн фермээр зочилж, бяслагны аж ахуйг жижиг нэрийн дэлгүүриийнх нь хамт орж сонирхсон байна. Аймаг орон нутгийнхаа малчдын хэрэгцээнд тохирсон орчин үеийн тоног төхөөрөмж ч сонирхон судалжээ. Дорноговь аймгийн төлөөлөгчид цахилгаан саалтуур, бяслагны тоног төхөөрөмжтэй танилцаж сонирхохын хамт франц фермерүүдийн өвс хадлангаа авч, малынхаа өвс тэжээлийг хэрхэн бэлтгэж байгаагийг нь ч мөн нүдээр үзээд иржээ.
Мянга сонсохоор нэг үз гэж хэлдэгээр “Бадрах Энержи” компани Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант багийн хоршооны төлөөлөгчдийг эрчимжсэн мал аж ахуйн үйл ажиллагаатай танилцахад нь дэмжин ажилласандаа баяртай байна. “Хонгорын тал – Аргалант” болон “Есөн цагаан ээлтэй” хоршоодын төлөөлөгчид үйл ажиллагаагаа өргөжүүлж, эрчимжсэн мал аж ахуйг хэрхэн хөгжүүлэх тал дээр өөр өөрийн санаа шийдэлтэй ирсэн гэдэгт итгэлтэй байна. “Бадрах Энержи” компаниас Дорноговь аймгийн хоршоод, тухайлбал дээрх Тогтвортой мал аж ахуйн үзэсгэлэнд оролцоод ирсэн хоёр хоршооны үйл ажиллагаа хэрхэн өрнөн хөгжихөд анхааран ажиллана.
ХУУЛЬЧ 2024-10-15 202.9.47.0
МОНГОЛЧУУД БУСДАД ХУДАЛДАГДАХДАА АМАР БОЛЖ ДЭЭ.,,,,,
зочин 2024-10-15 103.140.10.202
Монголд ийм аж ахуй хөгжих боломжгүй ээ. Үүлдэр угсаагаа өөрийн боломж, цаг агаарын нөхцөлд тохируулан сайжруулах нь зөв өө. Намар 2 сар хурга тэжээж таргалуулаад Булангийн Кувейт зэрэг орнуудад 10-12 сард зараач ээ
Нэргүй 2024-10-15 122.201.19.4
Манайх байгалиараа байх малтай байх нь ондоошил юм. Ийм тэжээврүүд монголд хэрэггүй.
Нэргүй 2024-10-15 202.131.225.53
Ингэж л хэдэн хэл амтай шантааж хөдөөнийхнийг арай дугуй болгодог юм.