Сурвалжлага: Жоргүй эмийн жагсаалтаа эмийн санчид ч мэдэхгүй байна

Хуучирсан мэдээ: 2024.10.15-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Жоргүй эмийн жагсаалтаа эмийн санчид ч мэдэхгүй байна

Сурвалжлага: Жоргүй эмийн жагсаалтаа эмийн санчид ч мэдэхгүй байна

Эм, тариурыг эмчийн жороор олгохгүй байгаа талаар иргэд цахим орчинд шүүмжлэх болсон. Эмийн зах гэгддэг "Бөмбөгөр" худалдааны төвийн ойролцоох эмийн сан болон эм ханган нийлүүлэх бөөний төвүүд, МУБИС орчмын эмийн сан, Баянзүрх зах болон Офицеруудын ордны хэд хэдэн эмийн сангаар ороход өвчин намдаах жоргүй олгодог байсан эм болон тариурыг заавал эмчийн бичгээр олгож байгаа гэв. Эмчийн бичиггүй тохиолдолд шүд, толгой нь өвдсөн, шөнө, оройн цагаар эмнэлэг хаалттай үед хүнд гэнэтийн шаардлага гарч өвчин намдаах эм авах болбол эмийн сангуудыг жоргүйгээр хамаагүй эм олгохыг хориглосон байна. Эмийн санчдаас асуухад, тариурыг ч заавал бичгээр олгоно. Жортой эмийн журмын дагуу тийм шийдвэр гарсан гэсэн юм.

Харин Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас өгсөн мэдээллээр, хуучин хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан жороор олгох эмийн жагсаалтад өөрчлөлт ороогүй. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Гэхдээ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор бүх эмийг жороор олгож байгаа нь худал мэдээлэл гэв.

Монгол Улсад эмийг эмчийн жороор олгох хуулийн зохицуулалт 1998 оноос хойш мөрдөгдөж эхэлсэн бөгөөд эмийн бүртгэлд бүртгэгдсэн нийт 4110 эмээс 2800 гаруй эм жороор олгох, 100 орчим эм нь эмнэлгийн нөхцөлд хэрэглэх заалттай байдаг аж. Харин 1100 гаруй эмийг иргэд жоргүйгээр шаардлагатай тохиолдолд эмийн сангаас авах боломжтой байна.

ЭМ, ЭМИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ ЭХЛЭЭД 14 ХОНОЖ БАЙНА

Эмийн хуулийн шинэчилсэн найруулга батлагдаад зургаан сар, хэрэгжиж эхлээд 14 хоног болж байна. Тус хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотойгоор нийгэмд багагүй маргаан өрнөөд буй. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд жортой олгох эмийг жороор нь олгох тухай л заалт тусгаснаас нэр заасан, жороор олгох эмийг нэг бүрчлэн нэрлэсэн заалт нэг ч байхгүй аж. Харин жороор олгох эмийг замбараагүй, дураараа зарж болохгүй байх тухай хариуцлагын тогтолцоог тусгасан байна. Гэтэл эм ханган нийлүүлэх байгууллагууд, эмийн санчид энэ талаар ойлголтгүй байгаа юм. Хуулийн шинэчилсэн заалтын тухайд:
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 29.4.2 мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийг тусгай жороор, бусад эмийг энгийн жороор олгоно гэжээ.
Гэтэл эмийн санчид хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэн, жортой олгох эмийн жагсаалтад ч өөрчлөлт орсон гэхээс өөр хариулт өгөхгүй байлаа. Жоргүй олгох эмийн жагсаалтыг иргэд өөрсдөө цахимаар хандаад ч шалгаж болно. ЭНД дарж жоргүй олгох эмийн жагсаалтыг харах боломжтой.
Дээрх жагсаалтад өөрчлөлт ороогүй байсаар байхад эмийн санчид жоргүй эмийг ч жороор олгоно гэж иргэдийг төөрөгдүүлж байгаа нь тэгвэл хэнээс болов. Эрүүл мэндийн яамнаас тодруулахад, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газартай яг адил хариу тайлбар өгөв. Тэгвэл иргэд жоргүй авдаг байсан эмээ авах гэхээр гэнэт жор нэхээд байгаа нь хэний буруу вэ?
ХҮНИЙ ЭМИЙН ЗӨВЛӨЛӨӨС ЖОРТОЙ, ЖОРГҮЙ ОЛГОХ ЭМИЙГ ШИЙДДЭГ ГЭВ
Өнгөрсөн хаврын УИХ-ын чуулганы үеэр эмийн сонсгол хийсэн. Тус сонсголоор Монгол Улсад эмийн замбараагүй хэрэглээ хэт их байгаа тул зайлшгүй зохицуулалт хийж, холбогдох хуулийг ч шинэчлэх талаар яригдсан юм. Ингэхдээ чанартай эмийг хэт хөөсөрсөн биш үнээр зах зээлд нийлүүлэх, эмийн зохисгүй хэрэглээг танах заалтуудыг тусгаж холбогдох хуулийг шинэчлэн баталсан. Гэхдээ жортой олгодог эмийн нэрийг хуульд тусгаж, тусгайлан батлаагүй. Тэгэх ч ёсгүй байдаг бөгөөд Хүний эмийн зөвлөлөөс жортой, жоргүй эмийн жагсаалтыг хэлэлцэж баталдаг аж.
ЗҮҮ, ТАРИУР, ӨВЧИН НАМДААХ ЭМ ЖОРТОЙ ЭМИЙН ЖАГСААЛТАД 14 ЖИЛИЙН ӨМНӨ БАГТСАН
Эмийн замбараагүй хэрэглээг дагаад өсвөр насныхан, иргэд мансууруулах бодис тариураар өөртөө хийх, хэрэглэх, өвчин намдаагч олноор уух тохиолдол сүүлийн жилүүдэд ихээр гарч байгааг эмийн санчид хэлж байв. Өөрөөр хэлбэл ерөнхий боловсролын сургуулийнхан тариур ихээр авдаг байсан бөгөөд энэ сараас тариур бичиггүй зарахгүй байгаа учир асуугаад л гардаг болсон гэсэн юм.
Зүү, тариур, өвчин намдаах эм, нойрны эм зэргийг эмчийн заавраар өгнө гэдгийг 14 жилийн өмнө батлагдсан жортой олгох эмийн жагсаалтад тусгасан байна.
Тэгвэл эмийн хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхлээд л хуучин журмаа санасан гэсэн үг үү.
Иргэдийн дунд бухимдал үүсгээд байгаа нэг зүйл нь зүү, тариур гэхээс илүүтэй ижил тун, үйлчилгээтэй эмийг, ханиадных байсан ч, толгойных байсан ч ялгаагүй улсаар зааглан жортой, жоргүй олгож байгаа явдал. Энэ нь иргэдийн, эмийн санчдын, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын алиных нь ч буруу биш. Учир нь жортой олгох эмийн жагсаалтад эмийг бүртгүүлж, зөвшөөрөл авахдаа тусгасан үйлдвэрлэгчийн заалтаас хамаарч нэг ижил тунтай эмийн хоёр бүлэгт зааглаж оруулдаг байна.
Тухайлбал, ибупрофен денк 400 мг герман улсынх жортой заалтад багтаж байгаа бол Монголын тус эмийн нэршлийн 200 мг эм жоргүй заалтад багтаж байгаа юм.
Энэ бол хамгийн наад захын жишээ. Мөн ханиад хүрэхэд уудаг Mixaflu эмийг жороор олгох заалттай бол Монголын Цитромакс эмийг жоргүй олгох заалттай байна. Энэ мэтчилэн иргэдийг төөрөгдүүлж бухимдуулж байгаа олон асуудал эмийн санд өрнөж байна. Жор чанд баримтлах болсон шалтгаан нь шинээр батлагдаж, хэрэгжиж эхэлсэн хуультай холбоотой. Өмнө нь жортой эмийг жоргүй олгосон ч анхааруулаад өнгөрдөг байсан бол харин одоо хариуцлагыг чангатгасан.
Тодруулбал, жоргүй эм олговол өмнө нь эмийн санчийг 50 мянгаар, эмийн санг 500 мянгаар торгодог байсан. Харин одоо эмийн санчийг 500 мянгаар, эмийн санг 30 хүртэлх сая төгрөгөөр торгох заалт хэрэгжиж эхэлжээ. Ингэснээр эмийн санд тавих хяналт чангарч, хууль, журмаа мөрдөж иргэд ч эмийн зохистой хэрэглээнээс татгалзах шийдэл болж байгаа аж. Тодорхой хэлбэл жоргүй олгодог эмийг заавал бичгээр өгнө гэсэн тохиолдолд та жортой эмийн жагсаалттай танилцаж, түүнд багтсан л бол жоргүйгээр авах боломжгүй юм.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БОЛОРСУВД
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж