Эм, тариурыг эмчийн жороор олгохгүй байгаа талаар иргэд цахим орчинд шүүмжлэх болсон. Эмийн зах гэгддэг "Бөмбөгөр" худалдааны төвийн ойролцоох эмийн сан болон эм ханган нийлүүлэх бөөний төвүүд, МУБИС орчмын эмийн сан, Баянзүрх зах болон Офицеруудын ордны хэд хэдэн эмийн сангаар ороход өвчин намдаах жоргүй олгодог байсан эм болон тариурыг заавал эмчийн бичгээр олгож байгаа гэв. Эмчийн бичиггүй тохиолдолд шүд, толгой нь өвдсөн, шөнө, оройн цагаар эмнэлэг хаалттай үед хүнд гэнэтийн шаардлага гарч өвчин намдаах эм авах болбол эмийн сангуудыг жоргүйгээр хамаагүй эм олгохыг хориглосон байна. Эмийн санчдаас асуухад, тариурыг ч заавал бичгээр олгоно. Жортой эмийн журмын дагуу тийм шийдвэр гарсан гэсэн юм.
Харин Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас өгсөн мэдээллээр, хуучин хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан жороор олгох эмийн жагсаалтад өөрчлөлт ороогүй. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Гэхдээ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор бүх эмийг жороор олгож байгаа нь худал мэдээлэл гэв.
Монгол Улсад эмийг эмчийн жороор олгох хуулийн зохицуулалт 1998 оноос хойш мөрдөгдөж эхэлсэн бөгөөд эмийн бүртгэлд бүртгэгдсэн нийт 4110 эмээс 2800 гаруй эм жороор олгох, 100 орчим эм нь эмнэлгийн нөхцөлд хэрэглэх заалттай байдаг аж. Харин 1100 гаруй эмийг иргэд жоргүйгээр шаардлагатай тохиолдолд эмийн сангаас авах боломжтой байна.
ЭМ, ЭМИЙН ХЭРЭГСЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ ХЭРЭГЖИЖ ЭХЛЭЭД 14 ХОНОЖ БАЙНА
Эмийн хуулийн шинэчилсэн найруулга батлагдаад зургаан сар, хэрэгжиж эхлээд 14 хоног болж байна. Тус хуулийн шинэчилсэн найруулгатай холбоотойгоор нийгэмд багагүй маргаан өрнөөд буй. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд жортой олгох эмийг жороор нь олгох тухай л заалт тусгаснаас нэр заасан, жороор олгох эмийг нэг бүрчлэн нэрлэсэн заалт нэг ч байхгүй аж. Харин жороор олгох эмийг замбараагүй, дураараа зарж болохгүй байх тухай хариуцлагын тогтолцоог тусгасан байна. Гэтэл эм ханган нийлүүлэх байгууллагууд, эмийн санчид энэ талаар ойлголтгүй байгаа юм. Хуулийн шинэчилсэн заалтын тухайд:
- Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 29.4.2 мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт эмийг тусгай жороор, бусад эмийг энгийн жороор олгоно гэжээ.
Гэтэл эмийн санчид хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэн, жортой олгох эмийн жагсаалтад ч өөрчлөлт орсон гэхээс өөр хариулт өгөхгүй байлаа. Жоргүй олгох эмийн жагсаалтыг иргэд өөрсдөө цахимаар хандаад ч шалгаж болно.
ЭНД дарж жоргүй олгох эмийн жагсаалтыг харах боломжтой.
Дээрх жагсаалтад өөрчлөлт ороогүй байсаар байхад эмийн санчид жоргүй эмийг ч жороор олгоно гэж иргэдийг төөрөгдүүлж байгаа нь тэгвэл хэнээс болов. Эрүүл мэндийн яамнаас тодруулахад, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газартай яг адил хариу тайлбар өгөв. Тэгвэл иргэд жоргүй авдаг байсан эмээ авах гэхээр гэнэт жор нэхээд байгаа нь хэний буруу вэ?
ХҮНИЙ ЭМИЙН ЗӨВЛӨЛӨӨС ЖОРТОЙ, ЖОРГҮЙ ОЛГОХ ЭМИЙГ ШИЙДДЭГ ГЭВ
Өнгөрсөн хаврын УИХ-ын чуулганы үеэр эмийн сонсгол хийсэн. Тус сонсголоор Монгол Улсад эмийн замбараагүй хэрэглээ хэт их байгаа тул зайлшгүй зохицуулалт хийж, холбогдох хуулийг ч шинэчлэх талаар яригдсан юм. Ингэхдээ чанартай эмийг хэт хөөсөрсөн биш үнээр зах зээлд нийлүүлэх, эмийн зохисгүй хэрэглээг танах заалтуудыг тусгаж холбогдох хуулийг шинэчлэн баталсан. Гэхдээ жортой олгодог эмийн нэрийг хуульд тусгаж, тусгайлан батлаагүй. Тэгэх ч ёсгүй байдаг бөгөөд Хүний эмийн зөвлөлөөс жортой, жоргүй эмийн жагсаалтыг хэлэлцэж баталдаг аж.
ЗҮҮ, ТАРИУР, ӨВЧИН НАМДААХ ЭМ ЖОРТОЙ ЭМИЙН ЖАГСААЛТАД 14 ЖИЛИЙН ӨМНӨ БАГТСАН
Эмийн замбараагүй хэрэглээг дагаад өсвөр насныхан, иргэд мансууруулах бодис тариураар өөртөө хийх, хэрэглэх, өвчин намдаагч олноор уух тохиолдол сүүлийн жилүүдэд ихээр гарч байгааг эмийн санчид хэлж байв. Өөрөөр хэлбэл ерөнхий боловсролын сургуулийнхан тариур ихээр авдаг байсан бөгөөд энэ сараас тариур бичиггүй зарахгүй байгаа учир асуугаад л гардаг болсон гэсэн юм.
Зүү, тариур, өвчин намдаах эм, нойрны эм зэргийг эмчийн заавраар өгнө гэдгийг 14 жилийн өмнө батлагдсан жортой олгох эмийн жагсаалтад тусгасан байна.
Тэгвэл эмийн хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхлээд л хуучин журмаа санасан гэсэн үг үү.
Иргэдийн дунд бухимдал үүсгээд байгаа нэг зүйл нь зүү, тариур гэхээс илүүтэй ижил тун, үйлчилгээтэй эмийг, ханиадных байсан ч, толгойных байсан ч ялгаагүй улсаар зааглан жортой, жоргүй олгож байгаа явдал. Энэ нь иргэдийн, эмийн санчдын, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын алиных нь ч буруу биш. Учир нь жортой олгох эмийн жагсаалтад эмийг бүртгүүлж, зөвшөөрөл авахдаа тусгасан үйлдвэрлэгчийн заалтаас хамаарч нэг ижил тунтай эмийн хоёр бүлэгт зааглаж оруулдаг байна.
Тухайлбал, ибупрофен денк 400 мг герман улсынх жортой заалтад багтаж байгаа бол Монголын тус эмийн нэршлийн 200 мг эм жоргүй заалтад багтаж байгаа юм.
Энэ бол хамгийн наад захын жишээ. Мөн ханиад хүрэхэд уудаг Mixaflu эмийг жороор олгох заалттай бол Монголын Цитромакс эмийг жоргүй олгох заалттай байна. Энэ мэтчилэн иргэдийг төөрөгдүүлж бухимдуулж байгаа олон асуудал эмийн санд өрнөж байна. Жор чанд баримтлах болсон шалтгаан нь шинээр батлагдаж, хэрэгжиж эхэлсэн хуультай холбоотой. Өмнө нь жортой эмийг жоргүй олгосон ч анхааруулаад өнгөрдөг байсан бол харин одоо хариуцлагыг чангатгасан.
Тодруулбал, жоргүй эм олговол өмнө нь эмийн санчийг 50 мянгаар, эмийн санг 500 мянгаар торгодог байсан. Харин одоо эмийн санчийг 500 мянгаар, эмийн санг 30 хүртэлх сая төгрөгөөр торгох заалт хэрэгжиж эхэлжээ. Ингэснээр эмийн санд тавих хяналт чангарч, хууль, журмаа мөрдөж иргэд ч эмийн зохистой хэрэглээнээс татгалзах шийдэл болж байгаа аж. Тодорхой хэлбэл жоргүй олгодог эмийг заавал бичгээр өгнө гэсэн тохиолдолд та жортой эмийн жагсаалттай танилцаж, түүнд багтсан л бол жоргүйгээр авах боломжгүй юм.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.БОЛОРСУВД
Зочин 2024-10-15 202.126.91.160
БОЛЬДОО ЭМЭЭ АВААД УУЖ БАЙМААР БАЙНА ШҮҮ АРАЙ ДЭНДҮҮ ЮМ БИШҮҮ. ЭМЧ ДЭЭР ОЧВОЛ ШУУД ХАВДАР, ХҮҮХЭД БОЛ ШУУД ХАТГАА ХҮНДЭРСЭН ГЭСЭН ОНОШ ТАВИНА ЯМАР ЁРЫН БОЛЧИХСОН ЮМ БЭ ЭМЯ
Зочин 2024-10-15 124.158.119.35
Эмйин сан ч нар жоргүй олгох эмээ мэдэхгүй байна гэдэг маш их харамсалтай.
Нэргүй 2024-10-15 202.126.89.180
эцсийн эцэст хэн ч эм уухыг хүсэхгүй ш дээ эм уух шалтгаан нь юу вэ? амьсгалж байгаа агаар, амаар орж байгаа хоол нь эрүүл бол хүн ингэтлээ өвдөж эм уухгүй ш дээ
Нэргүй 2024-10-15 198.244.149.109
коммунизмд тавтай морил
иргэн 2024-10-15 202.9.46.163
өвчин намдаах 1 эмийн жор бичүүлэх гэж 30 минут алхаж очоод өрхийн эмнэлэгт 2 цаг оочирлов….1 эмээ муужрав…өрхийн эмч нар хүнээ үзэх завгүй жор бичиж сууцгаана…иргэдээ дарамталсан, чирэгдэл учруулсан, амьдралаас тасархай ийм шийвдэр гаргадаг алиалагч нарыг төрөөс зайлуул…гаргасан шийдвэрүүд нь бүгд иргэдийнхээ эсрэг….1 монополийн төлөө ….ингэж өдрийн талыг өнгөрөөдөг болов…..төр засаг аа….
Zochin 2024-10-15 59.153.114.137
Mongoliin buh darga nar irgediinhee esreg ajilladag, hujaa nart dolignodog. zahiin hujaa orj irehed bugd ovdog sogdono. iim baidlaar ene uls orshij bga ner zuuj baina daa. onigoo yumaa yostoi.
Нэргүй 2024-10-15 103.57.93.199
Эмийн санчид юу олгох олгохгүйгээ мэдэхгүй байгаа бол Хууль санаачлан батлуулагчид түүнийг хэрэгжүүлэгч агентлагуудын хариуцсан ажилтнуудын шууд бууруутай үл ажиллагаанаас үүдэлтэй байна шүү дээ
Ахмад настан 2024-10-15 202.131.225.197
Сонгуулиараа дахин сонгосны хар гай шдээ, Хохино шдээ, үхтэлээ доромжлуулаад, мөлжүүлээд дуусч дээ. Дараагийн сонгуулиар дахиж сонгоод дахиад улам ядуураарай хүмүүсээ…
Emiin Sanguud Irgediinhee tald oroh heregtei baina. Bid nar ta nariig bayajuuldag shuu... Uls bish... 2024-10-15 202.55.191.130
Yag unendee ene huuliin uurchlult irgeded uneheer hund tusaj baina. Mun emiin sanguud huuliaa zuw oilgohgui baij irgediin uwchtei zowlontoi, emneleg oroh tsag zaw, emchiin uzlegiin zardal geh met sharhan deer n ulam daws tsatsaj baina. Uuniig bol huwidaa emnelegtei gishuudiin mungu huuleh gesen ashig sonirhloos uudeltei gej harj baigaa. Ulsiin emnlegt uzuulye gewel 1 sar huleene, huwiin emnelegt uzuulye gewel uzlegiin tulbur 50,000 tugrug, hagas buten saind ajillah emneleg baitugai emch ch baihg
Зочин 2024-10-15 202.9.47.55
Иймэрхүү амьдралгүй баахан торгууль болсон хууль авилгалыг нэмэгдүүлнэ энэ их стрэсс бухимдалтай нийгэмд төрийн дарамтыг нэмэгдүүлэхээс яасан ч айдаггүй зоригтой болчихсон юм. Татвар төрийн дарамт хоёр ямагт буурах чиглэлд байх ёстой уг нь
Ахмад настан 2024-10-15 202.131.225.197
Сонгуулиараа дахин сонгосны хар гай шүү
Zochin 2024-10-15 59.153.114.137
uhsenee hiij erguu kommunistuudiig dahin2 songood baigaa yum. uul n bugdiig n bidnii ovog deedsiig buudsan shig gazar deer n buudaj ***h yostoi yum.
ахмад настан 2024-10-15 66.181.176.38
Даралтын эмийг жороор өгнө гээд Налайхын аптек өгөхгүй байна, зарим үед хөнгөлөлттэй авдаг эм дуусаад амралтын өдөр таарахаар аптекаас 2-3 ширхэгийг худалдаж аваад болоод байдаг байсан. одоо болохгүй болжээ. Нийгмийн даатгалын мөнгийг дарга нар хувааж идэж уугаад дууссан гэсэн, одоо ахмад настангуудаа хурдан үхүүлэх бодлого явуулж байгаа юм уу даа.
Нэргүй 2024-10-15 202.126.89.206
Эгчийн минь астма нь хөдлөөд орой эмийн сангаас уудаг эмээ авахаар очиход жоргүй бол өгөхгүй гээд буцааж. эмчиын картанд бичсэнийг үзүүлээд ч өгсөнгүй гэнэ. Астматай амьсгаадсан настай хүн орой ямар эмчид хадах вэ. Энэ одоо нэг шийдвэр гаргахаар зориуд ингэж нугалаа гаргаад байдаг юм уу бүү мэд. н**ш
Нэргүй 2024-10-15 103.242.47.254
Энэ үнэхээр балай шийдвэр будилуулсан үйл ажиллагаа, Монос мэт дотоодын компаниудын лоби орж батлагдсан хууль байх. чанартайхан гадаад эм жортой моносын эмнүүд болохоор зүгээр.
1 2024-10-15 202.21.115.165
kk odoo hurteh estoigoo hurtej dee kk
иргэн 2024-10-15 103.57.92.248
Төр засаг данадаа амьдралд нийцэхгүй Иргэдийнхээ эсрэг яаж Тамлан зовоох уу гэсэн мөягтай шийдвэрүүд гаргадаг болжээ,,,,,үгүй бол Татвар нэмнэ, Торгоно шийтгэнэ , үнэхээр Дарангуйлагч төр засагтай улс болжээ,,,,,яг л Хойд Солонгос,
Зочин 2024-10-15 202.55.188.101
Зүйрлэх улсаа ч олж дээ. Хойд Солонгос чинь бүх юмаа ориг байлгахын тулд маш их хяналттай байдаг. Харин Монголд бүх юм хяналтгүй байдгаас хэн дуртай нь юу дуртайгаа хийж болдог тул гаднаас үнэгүй хог оруулж ирээд хэт өндөр үнээр зардаг.
чагнаж байх нь ээ... 2024-10-15 124.158.123.244
Иргэдээ яаж сайн зовоох вэ гэдэг талаар манай дарга нар туршлагатай… Төсөвөө торгуулиар нэмэх нэг арга гарч ирсэн нь бас шинэ юм биш байна…
Зочин 2024-10-15 43.228.130.188
Эмийн жор бичихэд 30,0 төг болсон гэж сонслоо.
з 2024-10-15 202.9.46.218
хямдхан банаргүй эмээ шахах гэсэн эмийн олигархуудын бодлого хэрэгжээд эхэллээ.
Бадарч тахар 2024-10-15 66.181.185.219
Ингэж зовж байхаар бушуухан үхээд өгөх хэрэгтэй !