Хилчдийг маргааш шүүнэ

Хуучирсан мэдээ: 2010.09.05-нд нийтлэгдсэн

Хилчдийг маргааш шүүнэ

Увс аймгийн Давст сум дахь 0245 дугаар ангийн “Мөнхцахир” заставт 2005 онд алба хааж байсан Н.Алтанхуяг, Д.Отгонхишиг, Ч.Энх-Амгалан нар заставын орлогч болон харуулын даргаа буудан хөнөөгөөд ОХУ руу оргосон хэрэг гарч байсан. Тэдэнд холбогдох хэргийн шүүх хурал маргааш Увс аймгийн сум дундын шүүхэд болох юм байна. Тухайн үед тэд хэрэг үйлдсэн даруйдаа ОХУ-ын1641 дүгээр тэмдэгтээр хил зөрчсөнийг тус улсын Хилийн тагнуулын албаныхан саатуулж зохих ял шийтгэлийг оноосон билээ. Харин тэдний  ял эдлэх хугацаа дуусч өнгөрсөн оны тавдугаар сард эх орондоо ирсэн юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж