Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2010.03.18-нд нийтлэгдсэн

Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлнэ

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Монголын аялал жуулчлалын холбоотой хамтран манай улсын жуулчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниуд болон БНХАУ-ын Хөлөнбуйр аймгийн Аялал жуулчлалын газар, энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын төлөөллийг оролцуулсан уулзалт зохион байгууллаа.
Манай улс хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын хүрээнд жуулчны визийн асуудалд түлхүү анхаарч, Замын-Үүд, Дорнод, Өмнөговийн зарим боомтод зөвхөн жуулчинд зориулсан терминал нээх талаар яригдаж байгаа. Жуулчлалаар ирж буй хүмүүсийг бизнесийнхнээс ялгах энэхүү шинэ үйлчилгээг нэвтрүүлэх нь зөвхөн БНХАУ-ын Хөлөнбуйр аймгийн төдийгүй хөрш хоёр орны хил залгаа хувьд чухал асуудал болоод байгаа юм. Хөлөнбуйр аймагт гэхэд л өнгөрсөн онд БНХАУ-ын бусад аймаг, хотоос 8000 жуулчин ирсэн бөгөөд хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлж, жуулчинд зориулсан терминал нээснээр эдгээр жуулчдын урсгалыг нааш нь чиглүүлж, Монгол, Хятадыг холбосон аялал жуулчлалын хөгжлийн эхлэл болгох боломж байгааг уулзалтанд оролцогсод онцолсон байна. Хөрш орны аялал жуулчлалыг хөгжүүлж, харилцаа хамтын ажиллагаагаа өргөтгөхийн тулд цаашдаа  ажил хэрэгч уулзалтуудыг олшруулж, харилцан мэдээлэл солилцож байхаар боллоо.
Д.Цээпил
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж