Хятадууд АНУ-ын сонгуулийг ихээхэн сонирхохын зэрэгцээ багагүй түгшин ажиглаж байна. Цагаан ордны төлөөх өрсөлдөөнд хэн ялах нь тэдэнд хамаагүй ч гадаад болон дотоод ертөнцөд болох үйл явдлаас эмээж байна.
Бээжин дэх АНУ-ын Элчин сайдын яамнаас хэдхэн 100 метрийн зайд өглөө бүр цугларан дасгал хийдэг ахмадууд энэ талаар санал бодлоо илэрхийлжээ. Тэд шинэ бүжгийн хөдөлгөөнөөс гадна АНУ-ын сонгуульд ч санаа зовж байна. Ахмад настан Шиан “Бидний хэн нь ч дайн хүсэхгүй байна. Хятад, АНУ-ын харилцаа хурцдаж байгаад бид санаа зовж байна. Бидний хүсч буй зүйл бол энх тайван” гэж хэлэв.
АНУ-ын сонгуулийн тухай тэд ярьж болох ч удирдагчаа шүүмжлэх нь асуудал дагуулж болзошгүй юм. Тэд зөвхөн АНУ, Хятадын сөргөлдөөн, Ойрхи Дорнод, Украин дахь дайн гэсэн хурцадмал сэдвийг ярьж байна.
70 настай Мэн Дональд Трампийг сонгуульд ялна гэж найдаж байна.
“Дональд Трамп Хятадад эдийн засгийн хориг арга хэмжээ авч байгаа ч дайн эхлүүлэхийг хүсэхгүй байна. Жо Байден дайн эхлүүлдэг учраас энгийн иргэд түүнд дургүй. Байден Украиныг дэмжиж байгаа. Гэтэл Орос, Украин хоёулаа дайнаас ихээхэн хохирол амсч байна” гэж тэр хэлжээ.
Өөр нэгэн ахмад настан ярихдаа “Дональд Трамп ерөнхийлөгчөөр сонгогдох л юм бол 24 цагийн дотор дайныг зогсооно гэж мэтгэлцээнийхээ үеэр хэлсэн. Харрисын талаар би бараг мэдэхгүй. Бид түүнийг дайныг дэмжигч ерөнхийлөгч Байдентай ижил замаар явдаг гэж бодож байна” гэжээ.
Тэдгээр ахмад настны санал бодол нь Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж буй гол мессеж юм. Хятадын засгийн газар олон улсын хамтын нийгэмлэгт хандан Израилийг гуйвшгүй дэмжиж байгаа АНУ-ыг буруутгаж байна.
Ихэнх шинжээчийн үзэж буйгаар хятадуудын хувьд Камал Харрис бол үл мэдэгдэх хүн аж. Гэхдээ зарим хүн түүнийг АНУ, Хятадын хамгийн хурцадмал цэг болох Тайванийн асуудалд Трампаас илүү тогтвортой хандана гэж үзэж байна.
Энэ талаар бас нэгэн ахмад ярихдаа “АНУ, Хятадын хооронд тийм ч сайн ирээдүй харагдахгүй байна. Тайванийн асуудлаарх санал зөрөлдөөн эцэстээ мөргөлдөөнд хүргэж болзошгүй. Би үүнийг хүсэхгүй байна. Хүүгээ цэрэгт яваасай гэж хүсэхгүй байна” гэв.
АНУ нь “Нэг Хятад” бодлогын дагуу Хятадын засгийн газрыг хүлээн зөвшөөрдөг ч гэлээ Тайванийг дэмжигч хэвээр байна. Тус улс нь Тайванийг цэрэг, зэвсгийн хүчээр хамгаална гэдгээ удаа дараалан мэдэгдсэн билээ.
Харин Камала Харрис энэ үзэл баримтлалд тэгтлээ бат зогссонгүй. Тэрбээр саяхан ярилцлага өгөхдөө “Бүх үндэстний аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийн төлөө ажиллана” гэж хэлжээ.
Дональд Трампийн хувьд дипломат харилцаанд бус хэлэлцээрт анхаарлаа хандуулж байна. Тэрбээр Тайванийг хамгаалалтад авахыг уриалсан. “Тайвань манай чипний бизнесийг авсан. Тэд асар их баян. Тайвань бидэнд батлан хамгаалахын төлөө мөнгө төлөх ёстой” гэж Трамп саяхны ярилцлагадаа хэлжээ.
Хятадын бизнес эрхлэгчдийн хамгийн их санаа зовж буй зүйл бол бараа бүтээгдэхүүнд 60 хувийн татвар ногдуулах төлөвлөгөө юм. Ерөнхийлөгч асан Дональд Трамп анх худалдааны татварыг Хятадад ногдуулсан. Үүний дараа ерөнхийлөгч Байден мөн Хятадын цахилгаан машин, нарны зай хураагуурт татвар ногдуулсан билээ. Эдгээр алхам нь Хятадыг эдийн засгийн хүчирхэг гүрэн болоход саад болох гэсэн оролдлого гэж үзэж байна.
Хятадын залуу үе эх оронч үзэлтэй боловч АНУ-аас соёл, чиг хандлагыг эрэлхийлдэг. Залуус хэзээ нэгэн цагт АНУ-д суралцана гэж найддаг, Тейлор Свифтийн тоглолт үзэхийг мөрөөддөг, нэг л өдөр “Universal Studios”-д зочлоно гэж боддог.
Залуу бүсгүй Люси эмэгтэй нэр дэвшигч АНУ-ын сонгуульд байгааг хараад баярлажээ. “Харрис нэр дэвшиж буй нь жендерийн тэгш байдлыг хангахад чухал алхам болсон. Хятад, АНУ-ын харилцааг сайжруулах хамгийн зөв арга бол хүмүүс хоорондын харилцааг нэмэгдүүлэх явдал” гэж тэр хэлжээ.
Хятадын түүхэнд хэзээ ч эмэгтэй удирдагч байгаагүй. Хятадын Коммунист намын Улс төрийн товчоо 24 гишүүнтэй боловч ганц ч эмэгтэй хүн байхгүй.
Хоёр улс солилцооны чиглэлээр ажиллахаа харилцан амласан. Гэсэн ч Хятадад суралцаж буй америк оюутны тоо 2011 онд 15 мянга байсан бол өдгөө дөнгөж 800 болжээ. Ши Жиньпин ойрын таван жилд 50 мянган америк оюутны Хятадад ирэх үүд хаалгыг нээж өгнө гэж найдаж байна. Гэхдээ Хятадын засгийн газрын зарим хэсэг нь энэ амлалтыг нухацтай авч хэлэлцээгүй гэж АНУ-ын Элчин сайд Николас Бернс хэлжээ.
Нэргүй 2024-10-15 103.57.92.106
Путин Трамп ялаасай гэж мөргөн залбирч байгаа харин Хятад эсрэгээрээ Трампаас болгоомжилж байгаа нь тодорхой.Трамп ерөнхийлөгч болоод хятадын бараа бүтээгдэхүүнд өндөр татвар ноогдуулж 2 улсын дунд худалдааны дайн өрнөж байсан.
Нэргүй 2024-10-15 66.181.186.41
Лаа лаа !
Нэргүй 2024-10-15 66.181.186.41
Манай бөөрөнхий бөмбөрцгийн аль ч улс орны иргэд аль нь ч ялгаагүй, жаахан сортоотой сэтгэдэг бүгд нь л тэр АНУ гэгчрүү тэмүүлдэг гэж харагдаад байхымаа !
Тэгэхээр тэнд нэг л сонин татах хүчин бна даа, ажиглаад байхад тэр нь шударга ёс,энх амгалан, хөгжил дэвшил юм шиг байгаа юмдаа !!!
Сүржин хийрхэл, зохиомол улс төр энд хамаагүй юм бишүү !
Бадарч тахар 2024-10-15 66.181.185.219
хуйцаагаа идээд л хэвтэж бөйна биз юун сонгууль монгууль трамп мраамп ! муусайн хужаагууд яршиг л байна !