iM: Өөрийгөө MVP болно гэж төсөөлсөнгүй

iM: Өөрийгөө MVP болно гэж төсөөлсөнгүй

iM: Өөрийгөө MVP болно гэж төсөөлсөнгүй

Украины Natus Vincere багийг зогсоох баг ойрд олдсонгүй. Тэд хэдхэн хоногийн зайтай хоёр ч том тэмцээнд түрүүлэв. Долоо хоногийн өмнө "BLAST Premier"-ийн хаврын финалд түрүүлсэн тэд өчигдөр/2024.10.13/ "IEM Rio"-д дахин түрүүлжээ. Энэ нь тэдний энэ оны дөрөв дэх түрүү.

NaVi финалд MOUZ-ийг 3-1 гэсэн харьцаатай хожив. Ингэхдээ дөрөв дэх мап дээр 2-10 гэсэн хэцүү байдлаас эргэн ирж, хожсон аж. Тус тэмцээний шилдгээр Михай Иван буюу "iM" тодорсон юм. Тэрбээр анх удаагаа ийм том тэмцээний шилдэг болж байна. Түүний хувьд тэмцээний дараа ийн ярив.

 -iM баяр хүргэе. Танай багийн энэ жилийн дөрөв дэх цом, чиний анхны MVP. Чи энэ шагналыг авна гэж төсөөлөөгүй гэсэн. Яг одоо ямар мэдрэмж төрж байна?

-Баярлалаа. Би үнэндээ өөрийгөө MVP авна гэж төсөөлөөгүй. Би тоглогчдын хэсэг рүү явж байхад Банкс гэнэт л намайг шилдэг болсныг зарласан. Сонсоод миний шар үс боссон. Би үнэндээ төсөөлөөгүй. Гайхалтай байна. Бид түрүүлж, би энэ шагналыг хүртлээ. Бид эхний хоёр мап дээр үнэхээр сайн тоглосон.

Mirage дээр бид маш муу тоглосон. Тэгж тоглоно гэж бодоогүй. Гурав дахь мап дээр хожно гэж бодсон ч болсонгүй. Mirage дээр бид үнэхээр юу ч хийж чадаагүй. Харин Ancient дээр Aleksi биднийг СТ талаасаа зөрүүг ойртуулна гэж хэлж байсан. Раунд бүр л ойролцоо байлаа. Бид 10-2 гэсэн байдалд орсон. Гэхдээ л галзуу эргэн ирлээ.

-Чиний хэлснээр үнэхээр галзуу байсан. Ялангуяа чи гайхалтай раундуудыг авч байсан. Mirage дээр 10-2, Ancient дээр 10-2 байсан. Бүгд л тав дахь мап гарчихлаа гэж бодсон. Тэр үед юу болсон юм бэ?

-Үнэндээ Т талдаа үнэхээр муу тоглож, би гутарсан. Юу ч болоогүй. Ихэвчлэн би түрүүлж үхээд байсан.

-Алекси өмнө нь IEM-д түрүүлж үзээгүй байсан. Мөн BO5-ийн хараал нь тайлагдаад удаагүй байна. Та нар Eternel Fire-ийн эсрэг хожиж, цангаагаа тайлсан. Нэг жилийн дотор дөрвөн цомд түрүүлнэ гэдэг юуг илэрхийлж байна вэ?

-Олон зүйл өгүүлж байна. Цом бүр л бидэнд ихийг өгүүлдэг. Бид FaZe шиг туршлагатай, хэрхэн тоглохоо мэддэг, цом хүртэх ямар байдгийг мэддэг баг биш. Бид зургаа дараалан финалд хүрсэн ч финал бүхэн бидэнд шинэ туршлага болж байсан.

Алексигийн хувьд би түүний хараалын талаар мэддэггүй байсан юм. Өнөө өглөө л харлаа. Хараад л хамаагүй дээ гэж бодсон. Учир нь бид бэлтгэлийн өрөөнд байхдаа юу хийх хэрэгтэй, хэрэггүй гэдгээ өмнөх туршлагуудаасаа хангалттай мэдсэн. Бид финалд хожиж, хожигдож үзсэн баг. Бид анх удаагаа BO5-ийн эхний мап дээр хожиж үзлээ. Сайн эхэлсэн шүү.

-Та нар тэгсэн шүү. Бид өмнө нь jL-тай ярьж байсан юм. Та нар тэмцээн бүрийн финалд хожиж, хожигдоод ээлжлээд байна. jL энэ талаар сонсоод Мэйжор дээр хоёрдугаарт орох юм байна гэж байсан. Энэ үзүүлэлт та нарт элдэв бодол төрүүлж байна уу? Та нар олон финалд гарлаа. 

-Үнэн. Тэр чамд ярилцлага өгөхөөсөө өмнө бид энэ талаар ярьж байсан юм. Энэ амжилтаараа жаахан хөгжилдөөд амжсан шүү. Бяцхан тоо бодож үзсэн. Бид Риод түрүүлээд Сингапурт хожигдоод Мэйжорт түрүүлэх юм байна гэж ярьсан. Сонин байгаа биз.

Гэхдээ үнэндээ бид ийм зүйлд ач холбогдол өгдөггүй. Бид зургаан финалд дараалан шалгарсан гэдэгтээ анхаардаггүй. Тоглолт бүрт, мап бүрт л хамгийн сайнаараа тоглож, алдаанаасаа суралцахыг хичээдэг.

-Чиний дуу хоолой багтаа хоёрдугаарт орох байх. Дуу чинь чангараад ирэхээр тоглолт чинь ч сайжрах юм. Энэ талаараа?

-Өмнө хэлсэнчлэн би өөрийгөө MVP авна гэж төсөөлөөгүй. Би бол MVP-ийн хэмжээнд яригддаг хүн биш. Илүү багийнхаа төлөө тоглодог. Хэрэв сайн тогловол энэ шагналыг авч болно. Харин муу тогловол би илүү чимээгүй болж, урдах ажлаа л хийх болно. Аль болох ярихыг хичээж, сервер дээрх хүн бүртэй холбогдохыг хичээдэг. Энэ л би. Би их ярих дуртай. Боломж олж харах, мап дээр юу болж байгааг мэдвэл шууд л хэлдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2024-10-14 43.242.242.65

JL mvp bolson shde yu shaagaad bgan dagznuud min

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж