Т.Батцогт: Сонгуульд ялагдсан, ажлаа өгнө

Т.Батцогт: Сонгуульд ялагдсан, ажлаа өгнө

Т.Батцогт: Сонгуульд ялагдсан, ажлаа өгнө

УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр /2024.10.14/ мэдээлэл хийсэн Энэ үеэр АН-ын ЕНБД-ын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Ганибал хэлэхдээ, Орон нутгийн сонгууль улс орон даяар амжилттай явагдаж өндөрлөлөө. АН энэ удаагийн сонгуульд 330 сумаас 159 суманд ялалт байгуулсан. 21 аймгаас долоод нь мөн ялсан. Есөн дүүргээс нэгийг нь авлаа. Нийслэлд АН ялагдсан. Аймаг, нийслэлд нэр дэвшсэн нийт 794 төлөөлөгчдөөс АН 332-ыг нь авсан. Энэ нь өнгөрсөн 2020 оны орон нутгийн сонгуулийн үзүүлэлтээс өссөн гэсэн үг. Нийслэлийн хувьд санал хураалтыг 20:00 цагт хааж, Баасан гаригт санал хураалт явуулсан нь ирц бага байхад нөлөөлсөн. Нийслэлийн МАН нийт сонгогчдын 16 орчим хувийг авч ялалт байгууллаа. Энэ нь зөвхөн өөрсдөдөө зориулсан дүрмийг бий болгож ялалт байгуулсан. Тиймээс сонгуультай холбоотой хууль дүрэм дээр анхаарч ажиллах шаардлагатай болсон байна. Бүлгийн хурлаар ажлын хэсэг байгуулахаар болсон. Намын дүрэм дээр амжилт гаргаагүй намын дарга нарыг хоёр сарын дотор өөрчлөх заалттай. Мэдээж улс төрийн соёл гэж бий. Амжилтаа бууруулсан доод шатны намын дарга нар өөрсдөө өргөдлөө өгдөг. Өгөөгүй тохиолдолд хоёр сарын дотор өөрчилдөг" гэж мэдэгдээд байсан юм.

Тэгвэл Нийслэлийн ИТХ-ын сонгуульд АН-ыг урирдан орж 45 суудлаас ердөө таван суудал авсан Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт ажлаа хүлээлгэн өгөхөө мэдэгдлээ. Тэрбээр, "УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж, орон нутгийн сонгуультай холбоотой асуудлуудыг ярьсан байна лээ. Тодорхой сонссон мэдээлэл алга. Сонгуулийн өмнө УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу надтай уулзсан. . Ардчилсан нам бол үндэсний хэмжээний нам өөрийн гэсэн дээд шүүхэд бүртгэгдсэн дүрэмтэй. Дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулна. Үүнийг ч өөрт нь хэлсэн. Үнэхээр Нийслэлийн намын дарга болох бол дотоод сонгуулиар өрсөлдөж гараад ирвэл боломжтой. Намын дүрмээр сонгуульд ялагдсан намын дарга ажлаа өгөх ёстой. Дүрмийн дагуу шийдэгдэх болно" гэв. Дашрамд дурдахад, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг Нийслэлийн дараагийн даргад өрсөлдөх талаарх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар цацагдаад буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-10-14 66.181.179.206

АН женко гэдэг хорчингоосоо салсан цагт л сая нар харж магадгүй, хөдөө гар, хөл сайтай бол тархи угаагаад байж болох ч хотод бол боломжгүй

Avatar

зочин 2024-10-14 66.181.160.80

Яагаад ялагдсан бэ ?, Ойлгомжтой шдэ… Ач холбогдол багатай сонгууль учраас иргэд оролцоогүй ..Харин МАН ийн хороо дүүргийн засаг дарга нар бүх шатны албан тушаалтнуудаа дагуулж ирээл санал өгчхөөр чинь хэн засаг барьж байгаа нь л ялж таараа шдээ..

Avatar

zochin 2024-10-14 202.179.18.242

BOLT BOLT HANZ HANZ USERHEER INGEDEG YM DA BANDI MINI

Avatar

Нэргүй 2024-10-14 122.201.23.122

Дүрэмгүй дур зоргоор авирлагч нар ардчиллыг гутааж байгаа

Avatar

ЗОЧИН 2024-10-14 103.212.118.162

БАТЦОГТ НИЙСЛЭЛИЙН АН-ын ДАРГААР ТИЙМ Ч МУУ АЖИЛЛААГҮЙ. НИЙСЛЭЛЧҮҮД МАН-ыг БАГААР НЬ ДЭМЖИНЭ ГЭХ СЭТГЭЛГЭЭ БАЙСНААС ХУЙГААРАА САНАЛАА ӨГСӨНӨӨС АН ЯЛАГДСАН. БАТЦОГТ БОЛ БҮР УИХ-Д АН-аас БАЙХ ЁСТОЙ Л ХҮН.

Avatar

ХУД-ийнсонгогч Ш.Раднаа: Сонгуулийн зарим үр дүнг шинжвээс ... 2024-10-14 59.153.113.236

1/Орон нутгийн 2020 оны сонгуулийнхтай бараг ойролцоо үр дүн гарлаа. АН 9 аймагт ялсан байсан бол одоо 7, дүүрэгт адил 1, нийслэлд МАН ялсан хэвээр г.м.. 2/Нийслэлд МАН үнэмлэхүй ялж, АН, ХҮН тааруу оролцсон нь Нямбаатарт сонгогчид итгэсний үр дүн, 3/Нийслэлийн АН-ын удирдлагыг авах гэсэн 2 Ерөнхийлөгчийнх нь тэмцэл хурцадлаа, 4/Баттулгын санаачилсан 30000 мянган төгрөгийн халамжийг сонгогчид тоосонгүй нь мөнгөнд хууртах нь багасч байх шиг.

Avatar

mgl 2024-10-14 103.9.90.130

элбэгдоржийн тавиул нохой ганы л эрх ашгийн төлөө явна монголын төлөө биш хэзээч тонгол улсын аль ч намын даргаар тавьж болохгүй

Avatar

Иргэн 2024-10-14 66.181.160.71

Лодойсамбуу нийслэлийн АН-ын дарга болбол зүгээрсэн. Түүний яриад хэлээд байгаа зүйлс нь ямагт юм үзэж нүд тайлсан хүний шинж агуулдаг.

Avatar

Нэргүй 2024-10-14 66.181.186.41

Женко ахынхаа даалгаварыг жигтэйхэн сайн биелүүлсэн, АН-ыг ялагдуулж амалсандаа хүрсэн муу гөлөг дөө !

Avatar

Нэргүй 2024-10-14 103.57.94.107

эртхэн огцор

Avatar

сонгогч 2024-10-14 202.9.46.195

ц.элбэгдорж, ч.сайханбилэг, дорлигжав, п.цагаан, да. ганболд, э.бат-үүл, сах.эрдэнэбилэг, женко , с.эрдэнэ гэх мэт АН-н өвөө нар эх орноосоо урваж, монголоо харийнханд зарж, түмний өмчийг хулгайлж, дээрэмдэж АН- н нэр хүндийг шавартай хутгасан учир иргэд АН-г дэмжихгүй бга юм. Сонгууль болох бүрд эд нар санаанд орж дургүй хүрдэг. …Муу нэрийг хусавч арилахгүй гэдэг…эд нарыг АН- с хөөхгүй бол 2028 онд ч ийм л бх бно…

Avatar

Нэргүй 2024-10-14 66.181.186.41

Энэ Сонгогч бол час улаан коммунист бна доо ! Чиний нэрэлсэн хүмүүсийн сүүлийн хоёроос бусад нь Монголыг хөгжлийн зөв замд нь оруулсан, эрлэм боловсролтой эрхэмүүд шүү !!!

Avatar

Нэргүй 2024-10-14 139.5.217.19

лодой гэгч ирээдүйн их шуналтан аж

Avatar

Нэргүй 2024-10-14 85.190.234.180

Ялагдуулах үүргээ гүйцэтгэсэн бөлгөө

Avatar

Нэргүй 2024-10-14 202.9.40.223

Лодойсамбуу бол ийм л ёс бус увайгүй хүнгэдэг нь аль эрт харагдаж байсан. Энэ нөхөр зүгээр л худлаа шоучин гар юм. ЭЛбэгдоржийн заавраар ажилладаг гэдэг нь хамт саун орж байгаагаар батлагдсан. . Монгол улсын далбааг урж тасдаж хаядаг хүн Монголын төлөө явахгүй харин даргынхаа төлөө бол үхэн хатан явна. Намын ажлыг зүгээр л наймаа хийж байгаа юм шиг авчихдаг гэж тэр боддог юм байна. Арга ч үгүйдээ тэрний мэргэжил нь ийм юм. Хууль эрх зүйн ямар ч боловсролгүй хэрүүл тэмцэл пиар л хийж чаддаг хүн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж