Шон "Дидди" Комбсын шүүх хурлын тов гарлаа

Шон "Дидди" Комбсын шүүх хурлын тов гарлаа

Шон "Дидди" Комбсын шүүх хурлын тов гарлаа

Шон "Дидди" Комбс бэлгийн наймаа, хүчирхийллийн хэргээр шалгагдаж байгаа бөгөөд түүний шүүх хурлын тов гарсан байна. Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гаригт холбооны шүүх хуралдаж, ирэх оны тавдугаар сарын 5-ны өдөр Шон "Дидди" Комбсын шүүх хурал эхлэх болсныг мэдэгджээ. Прокурор Эмили Жонсон шүүх хурал гурван долоо хоног үргэлжилж магадгүй гэж үзэж байгаа ч хэргийн явцад нэмэлт яллах дүгнэлт гарч, хугацаа уртасч магадгүй гэж таамаглаж байна.

Шон "Дидди" Комбсын өмгөөлөгч Марк Агнифилогийн хувьд репперийг гэм буруугүй гэж мэдэгдсэн. Мөн тэрбээр шүүх хурал нэг долоо хоног үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна гэж мэдэгджээ. Шүүгч Арун Субраманян хэргийг шүүх бөгөөд өмгөөлөгч, прокуроруудад тангарагтны шүүхийн нууц мэдээллийг задруулахгүй байх захирамж гаргахаар төлөвлөж байгаа юм. Тэрбээр Шон "Дидди" Комбсын өмгөөлөгчдөд мөн прокуроруудад зориулсан санал боловсруулахыг хүссэн байна.

Өмгөөлөгчид өнгөрсөн Лхагва гаригт Шон "Дидди" Комбс найз охиноо зодож буй бичлэгийг засгийн газар "CNN"-д өгч, задруулсан гэж буруутгасан юм. Үүний дараа шүүгч шүүх хурлын үеийн нууц мэдээллийг гадагш задруулахгүй байх тушаал гаргах болжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-10-14 124.158.111.66

найз охиноо нтр

Avatar

Нэргүй 2024-10-14 59.153.115.179

баригдсан хүн нь диддигээс өөр царайтай харагдаад бн лээ дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж