"Уламжлалт анагаахын сайн туршлага" эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа

"Уламжлалт анагаахын сайн туршлага" эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа

"Уламжлалт анагаахын сайн туршлага" эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгууллаа
"Номун амралт" сувиллын цогцолбор байгуулагдсаны таван жилийн ойг тохиолдуулан "Номун" нэгдсэн эмнэлэг, "NOMUN Medical Wellness Resort", Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль /АШУҮИС/-тай хамтран зохион байгуулсан "Уламжлалт анагаахын сайн туршлага" сэдэвт эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө.
Тус эрдэм шинжилгээний хуралд 200 гаруй судлаач эмч нараас 50 гаруй илтгэл ирүүлсэн байна.
Эрдэм шинжилгээний хуралд судлаач эмч нарын илтгэлээс гадна Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн захирал анагаах ухааны доктор, профессор Д.Цэнд-Аюуш, Уламжлалт анагаах ухааны хүрээлэнгийн захирал Академич, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Ч.Чимэдрагчаа, профессор, Монгол Улсын хүний гавьяат эмч С.Сээсрэгдорж нар зочин илтгэл тавилаа.
"Уламжлалт анагаахын сайн туршлага" сэдэвт эрдэм шинжилгээний хурлын зорилго нь уламжлалт анагаах ухааны салбарын эрдэм судлалын ажлын цар хүрээг улам өргөжүүлэх, оношилгоо, эмчилгээ, засал, өвчнөөс урьдчилан сэргийлэх зарим брэнд аргуудыг хэрхэн ашиглах, эмч нарыг мэдлэгжүүлэхэд хувь нэмэр оруулах юм.
"“НОМУН” АМРАЛТ, СУВИЛАЛ 5 ЖИЛИЙН ОЙДОО ЗОРИУЛЖ ОЛОН АРГА ХЭМЖЭЭГ ТӨЛӨВЛӨСНИЙ НЭГ НЬ ЭШХ"

Эрдэм шинжилгээний хурлын ерөнхий зохион байгуулагч "Номун" амралт, сувиллын газрын тухайд эрүүл агаартай орчинд эко хоолоор үйлчлэхийн сацуу Ази, Европ хосолсон эмчилгээгээр иргэдэд үйлчилж ажилладгаараа онцлог.

"Маргад оньс" ХХК-ийн ТУЗ-ийн дарга, "Номун" сувиллын захирал Д.Энхцэцэгийн хэлснээр, Номун сувиллыг 2019 онд байгуулсан цагаас эхлэн үйл ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлж, энэ жил таван жилийн ойгоо тэмдэглэж байна. Таван жилийн ой хүрээндээ олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд үүнийг нэг нь "Уламжлалт анагаахын сайн туршлага" сэдэвт эрдэм шинжилгээний хурал. Энэхүү эрдэм шинжилгээний бага хуралд 50 гаруй илтгэл ирсэн.
Нэг эрдэм шинжилгээний илтгэлд 3-4 судлаач эмч оролцож судалгааг хийсэн байгаа юм. Тэгэхээр уламжлалт анагаах ухааны 200 гаруй эмч өөрсдийн өдөр тутамд хийдэг, хэрэглэдэг эмчилгээний арга туршлагаараа судалгааны илтгэлээ бичиж, боловсруулж, амжилттай танилцуулсан гэсэн үг гэв.
Эрдэм шинжилгээний хурлыг "Номун" нэгдсэн эмнэлэг, "NOMUN Medical Wellness Resort", АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургууль, Дэлхийн монгол эм, эмнэлгийн хөгжлийн холбоотой хамтран зохион байгуулсан юм. Тус хурлын шилдэг бүтээлүүдээр:
  • Тэргүүн байранд, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Монголын уламжлалт эмчилгээний тасгийн эмч нарын "Цэргийн алба хаагчдын төрөлх өвөрмөц чанарын мэдээллийн технологи ашиглан стрессийн түвшинг харьцуулах нь" бүтээл ,
  • Дэд байранд, Номун эмнэлгийн эмч С.Хүдэрчулуун, Т.Соёл-Эрдэнэ нарын “Чун-5, Гарьд-5-тай бариа эмчилгээний үр дүн” сэдэвт судалгааны ажил,
  • Гуравдугаар байранд, Этүгэн их сургуулийн багш судлаач нарын "Хүүхдийн гэдэсний суулгалтын эмчилгээний үр дүнг харьцуулсан нь" судалгааны бүтээл тус тус шалгарсан байна.
Эмчилгээ, сувилгааны тусламж үйлчилгээний чанарт ахиц, дэвшил гарахад тус эрдэм шинжилгээний хуралд ирүүлсэн нийт судалгааны ажлууд өндөр хувь нэмэр үнэ цэнтэй байхыг зохион байгуулагчдын зүгээс онцолсон юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

шал хэрэггүй цагийн гарзнууд 2024-10-14 66.181.164.211

Хөгийн газрын хөгийн үр дүнгүй эмчилгээ

Avatar

Нэргүй 2024-10-14 202.131.225.53

ulamjlalt angaah uhaany salbaraa demjih heregtei .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж