Улсын онцгой комиссын “Ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 02 дугаар албан даалгавар, Аймгийн Засаг даргын “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” захирамж”-ийн хүрээнд Ой, хээрийн гал түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн буюу хаврын хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбогдуулан түймрийн эрсдэл бүхий 5 сумд урьдчилан сэргийлэх “Шуурхай бүлэг”-ийг томилгоожуулж, алба хаагчдад хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгааг өглөө.
Шуурхай бүлгүүд сумдад объектын болон ой, хээрийн гал түймэр, мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж, ард иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийн галын аюулгүй байдлыг хангуулан ажиллах юм.
Хуурайшилтын үе эхэлсэнтэй холбогдуулан иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна.
- Хавар, намрын хуурайшилттай үед цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх,
- Тамхи, шүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх,
- Дууссан гал, асаагуурыг хээр, хөдөө ил задгай хаяхгүй байх,
- Ой, хээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх,
- Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах,
- Айл өрхүүд хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байж, өнжмөл шар өвсний түймрээс урьдчилан сэргийлэх,
- Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж, өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлээрэй.Ой хэ
Холбоотой мэдээ