НҮБ-ын Хүүхдийн сангийн зочид төлөөлөгчидтэй уулзалт хийж түншлэл, хамтын ажиллагааны 2024-2025 оны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Уг төлөвлөгөөний төслийг өнгөрөгч гуравдугаар сарын 26-нд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав болон холбогдох байгууллага дарга, албан тушаалтнууд НҮБХС-тай цахим хурал хийж хэлэлцсэн байдаг. Тэгвэл өнөөдөр уг төлөвлөгөөг баталлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд
– Эрүүл мэнд хоол тэжээл
– Боловсрол, өсвөр үеийнхний хөгжил, оролцоо, цахим шилжилт
– Хүүхэд хамгаалал
– Ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуй
– Уур амьсгалын өөрчлөлт
– Гамшиг, онцгой байдлын үеийн хүмүүнлэгийн тусламж гэсэн 6 дэд хөтөлбөрийн хүрээнд нийт 23 зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх юм.
Холбоотой мэдээ