Санхүүгийн зохицуулах хорооноос аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран иргэдэд санхүүгийн зах зээлийн талаар болон залилан, луйвраас урьдчилан сэргийлэх мэдээлэл олгох, салбарын хууль эрх зүйн орчны өөрчлөлтийн талаар танилцуулга хийх зорилгоор “Санхүүгийн зах зээлийн хөгжил ба иргэдийн оролцоо” сургалт зохион байгуулж байна.
Тус арга хэмжээний хүрээнд аймагт үйл ажиллагаа явуулдаг арилжааны банкууд болон банк бус санхүүгийн байгууллага, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв болон даатгалын газрууд иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. Иймд иргэд 1072 хувьцаа болон 1991 оны цэнхэр, ягаан тасалбартай холбоотой дансны мэдээллээ шүүлгэх, банк санхүү, даатгалын үйлчилгээг нэг дороос авах боломжтой юм.
Холбоотой мэдээ