Гадаадын иргэд Хүний эрхийн комисст ханджээ

Хуучирсан мэдээ: 2010.09.05-нд нийтлэгдсэн

Гадаадын иргэд Хүний эрхийн комисст ханджээ

Энэ оны эхний долоон сарын байдлаар Хүний эрхийн үндэсний комисст иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас нийт 94 гомдол, найман санал хүсэлт ирүүлсэн байна. Энэ нь өмнөх онй мөн үеийнхээс 32 гомдол буюу 45,7 хувиар өссөн үзүүлэлт юм банйа. Эдгээрийн наймаас бусдыг нь шийдвэрлэжээ.  Нийт гомдол саналын 70 нь эрүүгийн харилцаатай холбоотой байсан бол 12 нь иргэний харилцаа, 20 нь захиргааны харилцаатай холбоотой байсан аж. Санал гомдол гаргагсдын 85 нь Улаанбаатар хотынхон байгаа бол хөдөө орон нутгаас 17 гомдол ирүүлжээ. Түүнчлэн Монгол Улсын хүний эрхийн комисст хаяглан гадаадын гурван иргэн хандсан байх юм. Мөн ШШГЕГ-ын харъяа хорих ангиудад ял эдэлж буй болон сэжигтэн, яллагдагчаар хоригдож байгаа 49 иргэн тус комисст хандсан байна. Тэднээс хэргийн ял шийтгэл зүйл анги хүндэдсэн буюу хилс хэрэгт шийтгэгдсэн тухай гомдол зонхилон иржээ. Мөн эрүүдэн шүүлээ гэсэн гомдол таван удаа ирсэн бол албан тушаалтны хууль бус ажиллагаа, зүй бус харьцааны талаар 10 гомдол, хөдөлмөрлөх эрхийн асуудлаар долоон гомдол, хүний эрх зөрчигдсөн гэх нэг гомдол иргэдээс өгсөн байна. Мөн газрын маргаан, өмчлөх эрх, гадаадад амьдарч байгаа монгол иргэдийн эрхийг хамгаалах, ялгаварлан гадуурхаж нэр төрд халдсан зэрэг гомдлыг Хүний эрхийн комисс шийдвэрлэжээ.

Д.Цээнэ 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж