Улаанбаатар хотын хэмжээнд энэ онд нийт 87 байршилд авто зам шинэчлэхээр төлөвлөсөн. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр тав, Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 17 байршилд авто зам шинэчилсэн. Үргэлжлүүлэн нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр 65 байршилд зам шинэчлэхээс өнөөдрийн байдлаар 50 байршилд 75.5 км авто замыг шинэчлээд байна. Сүүлийн дөрвөн жил гол гудамж замыг шинээр бариагүй. Харин энэ онд нийт зургаан эгнээ бүхий 5.6 км гол гудамж зам, 36.1 км туслах авто замыг шинээр бариад байгаа юм.
Мөн нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах хүрээнд “Зогсоол” нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд авто зогсоолтой холбоотой хэрэгжиж байгаа ажлуудыг нэгтгэж, “Зогсоол” хөтөлбөрт тусгахаар мэдээллийг боловсруулж буйг өнөөдөр /2024.10.14/ хуралдсан Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр танилцууллаа.
Дараах байршилд автозамын ажил үргэлжилж байна.
СХД-ийн 4, 5 дугаар хороо, Толгойтын авто замаас далан дагасан Баянхошуу хүртэлх авто замыг 10 дугаар сарын 14-ний өдрийн 23:00 цагаас 17-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Архивын ерөнхий газраас Нисэхийн тойрог хүртэлх урдаас хойшоо чиглэлийн зүүн талын авто замыг аравдугаар сарын 14-ний өдрийн 23:00 цагаас 17-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Ингэхдээ хойноос урагш чиглэлийн баруун хэсгийн эгнээгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сөрүүлэн зохицуулна. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Тахилтын уулзвараас Найрамдал зуслан чиглэлийн авто замыг шинэчлэх ажил үргэлжилж байна
Сонгинохайрхан дүүргийн 22, 34 дүгээр хороо, Тахилтын уулзвараас “Найрамдал” зуслан чиглэлийн авто замыг анх 1978 онд ашиглалтад оруулжээ. Үүнээс хойш 46 жил их засвар, шинэчлэл огт хийгээгүй байсан юм. Тэгвэл энэ онд тус 16 км урт, хоёр эгнээ бүхий замыг шинэчилж байна. Мөн ус зайлуулах байгууламж, явган хүний зам болон дугуйн замыг цогцоор нь шийднэ. Тус замын ажил үргэлжилж байна.
Зочин 2024-10-14 66.181.177.152
өвөл хаяанд ирчээд байхад дуусаагүй зам олон бна утаагаа ярих цаг болоогүй юууу хотын удирдлагууд ялалт албан тушаалдаа бялуурч бгаа байхнээ
мсхэ 2024-10-14 202.9.40.70
оросууд орж ирж монголыг х***а-с чөлөөлөх цаг болсон шдэ