Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг сэргээв

Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг сэргээв

Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг сэргээв

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуультай холбоотой иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоогоод байсан. Тодруулбал, өнгөрсөн наймдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн сонгуулийн өдөр хүртэл буюу аравдугаар сарын 11-н хүртэл иргэдийн шилжих хөдөлгөөнийг түр зогсоогоод байв.

Орон нутгийн сонгууль дууссан тул өнөөдрөөс эхлэн шилжилт хөдөлгөөнийг сэргээж байна. Тиймээс иргэд харьяа дүүрэг болон Улсын бүртгэлийн төвүүдэд хандаж эсвэл цахимаар шилжилт хөдөлгөөний бүртгэлээ хийлгэж болох юм.

ИТХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт болон дахин санал хураалт явагдах нөхцөл байдал үүссэн тохиолдолд иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг түр зогсоох хугацааг тухайн нэмэлт болон дахин санал хураалт явагдаж дуустал үргэлжлүүлж, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ гэж заасан байдаг. Өчигдөр буюу аравдугаар сарын 13-нд 19 аймгийн 74 сумын 81 хэсэгт нэмэлт санал хураалт явагдаж дууссан тул иргэдийн шилжилт хөдөлгөөнийг сэргээхээр болжээ.

Харин аравдугаар сарын 19-ний Бямба гаригт дөрвөн сумын зургаан хэсэгт нэмэлт санал хураалт зохион байгуулахаар болсон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж