"Цахимд хэвшье Digital first-D1" арга хэмжээ эхэллээ

"Цахимд хэвшье Digital first-D1" арга хэмжээ эхэллээ

"Цахимд хэвшье Digital first-D1" арга хэмжээ эхэллээ
Монгол улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх ажлын хүрээнд бүх нийтийн цахим ур чадварыг дэмжих, Цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, Төрийн цахим үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх “Digital first-D1” арга хэмжээг өнөөдөр /2024.04.15/ Хэнтий аймагт зохион байгуулж байна.
Тус арга хэмжээний нэгдсэн хуралд Цахим хөгжил, харилцаа холбооны Дэд сайд Ж.Эрхэмбаатар, Хууль зүйн дэд сайд Б.Солонго, Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын зөвлөх Б.Ганбат, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Чанар хяналтын газрын дарга И.Хайратбек, аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайхан, Хэнтий аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Батжаргал болон 500 орчим иргэд төрийн албан хаагчид оролцлоо.
“Digital first-D1” арга хэмжээ 6 чиглэлээр явагдана. Үүнд нэгдсэн хурал, төрийн албан хаагч, мэдээлэл технологийн ажилтнуудад зориулсан, ЕБС-ийн багш, ахлах ангийн сурагчдад зориулсан, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан сургалтууд, “төрийн үйлчилгээг хамтдаа цахилцуулъя” speed date арга хэмжээ зохион байгуулж байгаагаас гадна орчин үеийн дэвшилтэд технологи, программ хангамжийг иргэд, олон нийтэд таниулан сурталчлах үзэсгэлэн экспо явагдаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж