Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох түгжрэлийг бууруулах зорилгоор 2018 онд нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээвэр зорчих журмыг гаргасан. Гэвч жил бүр улиг болтлоо сануулсан ч журам дорвитой хэрэгжээгүй учир 2020 оноос 20 мянган төгрөгөөр торгох шийдвэр гарсан. Тус шинэ дүрмийн дагуу нийтийн тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгсэл баруун гар тийш эргэхээс бусад тохиолдолд нэгдүгээр эгнээгээр зорчихыг хориглосон. Хэрэв зөрчвөл Зөрчлийн тухайн хуулийн 50 дугаар заалтад зааснаар 20 мянган төгрөгөөр торгох заалттай. Одоо ч энэ дүрэм үйлчилдэг. Гэхдээ хүмүүс камергүй замуудад нэгдүгээр эгнээгээр зорчсоор байгаа. Тиймээс шинэ шийдлийг олсон нь авто замуудын камераас гадна автобусны хяналтын хэрэгслээр нэгдүгээр эгнээгээр зорчигчдод хариуцлага тооцох юм. Мөн зарим байршилд автозамын нэгдүгээр эгнээг зогсоол мэт ашигладаг иргэдийн машиныг энэ сараас шууд ачихаар болсон байна.
Автобусны камер, гэрэл дохионы хяналтыг нэмснээр 20 мянгаар торгуулах тээврийн хэрэгсэл өмнөх саруудаас эрс нэмэгдсэн байна. Тухайлбал, есдүгээр сарын 2-20-ны өдрийн тоон мэдээллээр давтагдсан тоогоор 145 мянга 897 тээврийн хэрэгсэл нэгдүгээр эгнээгээр зорчсон байна.
Авто замын нэгдүгээр эгнээнд нийт 44 камер бий. Мөн нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй 1100 автобусанд теле камер байршуулсан. Теле камерын тусламжтай 06:00-22:00 цагийн хооронд авто замын нэгдүгээр эгнээгээр зорчиж буй автомашин болон автобусны буудал дээр түр буюу удаан хугацаагаар зогсож хөдөлгөөнд саад болж буй жолооч нарын зөрчлийг баримтжуулж, Зөрчлийг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс Тээврийн цагдаагийн албанд илгээж баталгаажуулснаас зөрчил гаргасан жолоочид хариуцлага тооцож байгаа юм. Өдөр бүр нэгдүгээр эгнээгээр зорчиж зөрчил гаргаж байгаа этгээдийн торгууль нэмэгдэнэ. Дүрэм журмын дагуу зөрчлийг бүртгэж, торгож байгаа гэдгийг албаныхан хэлсэн юм.
Зочин 2024-10-14 202.55.188.82
АВТОМАШИНЫ УРСГАЛЫН АЧААЛАЛТАЙ НЬ УЯЛДУУЛАН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ БҮРЭН ДҮҮРЭН ЗОХИСТОЙ АШИГЛАХ АСУУДЛЫГ СУДАЛГААТАЙ ЗОХИОН БАЙГУУЛМААР БАЙНА.
НЭГДҮГЭЭР ЭГНЭЭ ХООСОН МӨРТЛӨӨ ЗОГСОХ ХОРИОТОЙ БАЙГАА НЬ ЗОХИОМОЛ ТҮГЖРЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙНА.
НИЙСЛЭЛИЙН ТЭНЭГ МАЛНУУДАА
Зочин 2024-10-14 66.181.177.152
автобусны буудал явган хүний зам дээр тавьсан бол бас шууд өчиггүй ач ганц хүн биш олон ингэж хэлнээ
Нэргүй 2024-10-14 59.153.115.117
Үе үе "ажлаа хийнэ шүү" гээд л "айлгахийм"
Нэргүй 2024-10-14 202.9.40.223
Зөвөө зөв
Нэргүй 2024-10-14 124.158.124.144
2 гараа өргөөд дэмжинэ
Нэргүй 2024-10-14 66.181.185.106
Baretegiin hajuu yvgan hunii zam deer bnga mashinuud tavij bna ed nariig acheecheeeee
1 2024-10-14 66.181.182.194
шууд шатаа яадий чи
Нэргүй 2024-10-14 66.181.176.100
Одоо ер нь Буудахыг нь буудаад явсан ч яадын гах гах
chek 2024-10-14 66.181.183.148
зогсоолоо шийдээгүй байж сонгууль дууслаа одоо МАН яасан ч яахав дээ бас л хорлонтой шааж байнаа
9 2024-10-14 43.228.129.25
Сонгууль дууссан гүйцээ …
Нэргүй 2024-10-14 202.21.117.179
БАЯНМОНГОЛ ХОРООЛОЛД ЦАГДАА ЗОГСООЖ ЗОХИЦУУЛАХГҮЙ БОЛ ҮНЭХЭЭР БҮТЭХГҮЙ БАЙГАА ШҮҮ,
Нэргүй 2024-10-14 66.181.185.106
tendees barag nuusen ni deer dee aimaar ym bna leee
Зочин 2024-10-14 66.181.191.20
Автобусны зогсоол дээр байгаа машинуудыг ачих нь зөв.Автобус зогсох газаргүй замын голд зогсох юм.
Нэргүй 2024-10-14 202.126.90.249
shuud ach, torgo, torgo ach
Оноч 2024-10-14 37.99.18.209
Та нар зөв шүү энэ тэр гэж эргүү төлөг шиг юм ярихын оронд яагаад урьд нь 1-р эгнээнээс ачихгүй байсан юм гэдэг асуултыг тавиач.
зочин 2024-10-14 66.181.179.216
ЗӨВ ШҮҮ. АВТОБУСНЫ БУУДАЛД ИРЖ ЗОГСЧИХООД ЯВДАГГҮЙ МАШИНУУДЫГ АЧИХ ХЭРЭГТЭЙ.
АВТОБУС ЗОГСОХ ЗАЙ БАЙДАГГҮЙГЭЭС ЗАМЫН ГОЛД, ЭСХҮЛ БҮР ХОЙНО, ЭСХҮЛ БУУДАЛ ӨНГӨРЧ
ЗОГССОН АВТОБУС РУУ ИРГЭД ГҮЙЖ ОЧИЖ СУУЖ БАЙНА. ЭНЭ БАЙДАЛ ХӨГШИН ХҮМҮҮСТ МАШ
ХЭЦҮҮ БАЙДЛЫГ БИЙ БОЛГОДОГ. АЧИХ ХЭРЭГТЭЙ.
Нэргүй 2024-10-14 103.57.93.199
ТОРГУУЛИА ТӨЛДӨГГҮЙ МАШИНУУДЫГ ТӨЛҮҮЛЖ БАЙЖ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛ. НЭГ ХЭСЭГТЭЙ ТЭР МАШИН ЭЗЭМШИГЧИД НЬ Ч ТЭР ЗАМЫН АЧААЛАЛ НЬ Ч ТЭР БАГАСААД ИРНЭ.
Нэргүй 2024-10-14 103.29.146.148
Mash zuv. Ene mehanizmiig ajiluulmaar bn. Oron too nemeed ch bolson ene ajliig hiih heregtei. Tegvel neleen zam tsegtsreed irne shuu. Eniigee baingiin oron tootoi bolgood herejuuleh heregtei.