Байгууллагын дарга нарын өргөтгөсөн хурал боллоо

Байгууллагын дарга нарын өргөтгөсөн хурал боллоо

Байгууллагын дарга нарын өргөтгөсөн хурал боллоо
Байгууллагын дарга нарын өргөтгөсөн хурал өчигдөр боллоо. Хурлаар энэ сарын цаг агаарын нөхцөл байдал, урьдчилсан төлөв, эрт илрүүлгийн явц, 2025 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, “Асуудлаас шийдэлд” арга хэмжээ, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн талаар холбогдох албан тушаалтнууд танилцуулга мэдээлэл хийлээ.
Аймгийн хэмжээнд эрүүл мэндийн эрт илрүүлгийн явц 36.8 хувьтай үргэлжилж байна. Иймд аймгийн Засаг дарга эрт илрүүлэгт иргэдийг хамруулах ажилд анхаарч эрчимжүүлэх үүрэг даалгаврыг Эрүүл мэндийн газрын дарга Л.Мэндбаярт өглөө.
Чингис хотын хэмжээнд бүх нийтийн хог цэвэрлэгээ энэ сарын 13-16-ны өдөр үргэлжлэх тул албан байгууллага, иргэдийг идэвхтэй хамруулах, зохион байгуулалта сайн хийхийг анхаарууллаа. Түүнчлэн байгууллага бүр ахмадын сангийн асуудалд анхаарч ажиллах, ажлын уялдаа холбоог нэмэгдүүлэхийг үүрэг болголоо.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж