Харааны бэрхшээлтэй иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн гэв

Харааны бэрхшээлтэй иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн гэв

Харааны бэрхшээлтэй иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн гэв

Хараагүй хүмүүсийн эрхийг хамгаалах "Дэлхийн цагаан таягтны өдөр”-ийг угтан Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо /МХҮХ/-ноос өнөөдөр /2024.10.14/ хэвлэлийн хурал зохион байгууллаа.


МХҮХ-ны дэд ерөнхийлөгч Б.Болдбаатар : 

-Монгол Улсад 12600 орчим харааны бэрхшээлтэй иргэн амьдардаг гэсэн судалгаа байна. Үүний 4000 орчим нь нийслэл Улаанбаатар хотод оршин суудаг. Монгол Улсад автобус буудал дээрээ зогсдоггүй, автобусны номер, чиглэлийг гадагшаа зарлаж, мэдээлдэг систем хэрэгждэггүй. Энэ нь харааны бэрхшээлтэй хүнд тулгардаг маш том асуудал бөгөөд ямар чиглэлийн хаашаа явах автобус ирж буйг харж чадахгүйн улмаас нийтийн тээврээр үйлчлүүлэхэд бэрхшээлтэй байна. Үүний талаар МХҮХ-ноос удаа дараа Авто тээврийн үндэсний төв болон Зам тээвэр, хөгжлийн яаманд мэдэгдсэн боловч тодорхой үр дүн гараагүй байна.

Мөн явган хүний зам дагуух гэрлийн шон, модны мөчир, рекламны самбар, скүүтер зэрэг нь харааны бэрхшээлтэй хүнийг нийгмийн харилцаанд оролцоход нь том саад тотгор болсон хэвээр байна.

Дэд бүтцийн хүртээмж буюу орчны хүртээмж нь харааны бэрхшээлтэй хүний өмнө тулгардаг хамгийн том асуудал юм. Хөгжлийн бэрхшээлтэй, тэр дундаа харааны бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэж өгнө гэсэн олон газар хувь, хүн байдаг. Гэхдээ тэр нь тэр бүр биелэлээ олж чаддаггүй билээ. Тухайлбал, өнгөрөгч 2023 онд "UB" групийн захирал н.Батбаатар харааны бэрхшээлтэй иргэдийн амьдарч буй орчин тойрныг засч өгнө гэх нэрийдлээр нийгмийн сүлжээнд лайв хийж, хандив цуглуулсан хэдий ч хараагүй иргэдэд өгсөн амлалтаа бүрэн биелүүлээгүй гэв.

МХҮХ-ны ерөнхийлөгч Б.Ганзориг:

-MXYX нь харааны бэрхшээлтэй иргэдийн сонгох, сонгогдох эрхийг бодитой хэрэгжүүлэхийн төлөө олон жил тууштай тэмцэж байсны үр дүнд 2013 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиас эхлэн их хурлын, орон нутгийн болон удаа дараагийн бүх сонгуульд харааны бэрхшээлтэй иргэд бие даан, хараат бусаар саналаа өгөхөд зориулсан брайль тэмдэглэгээ бүхий хавтас, харааны бэрхшээлтэй сонгогчдод зориулсан сонгуулийн хууль тогтоомжийг сурталчилсан хүртээмжит гарын авлагыг /Брайль, томруулсан/ хэвлэн сонгуулийн санал хураах байранд байршуулж ирсэн. Энэ нь харааны бэрхшээлтэй иргэд хүний эрхээ, ялангуяа сонгох, сонгогдох эрхээ бусдын адил бүрэн дүүрэн эдлэхэд маш том дэвшил авчирсан арга хэмжээ байсан юм. Гэвч 2024 оны зургадугаар сарын 28-нд явагдсан Монгол Улсын Их Хурлын сонгууль, 2024 оны аравдугаар сарын 11-нд явагдсан нийслэл, аймаг, сум, дүүргийн орон нутгийн сонгуулийн үеэр харааны бэрхшээлтэй иргэд хүний үндсэн эрх болох сонгох, сонгогдох эрхээ үндсэндээ эдэлж чадсангүй.

Учир нь бидэнд зориулсан брайль тэмдэглэгээ бүхий санал өгөх хавтас нь зарим санал хураах байранд байгаагүй, брайль тэмдэглэгээ байхгүй, тэмдэглэгээ хийх нэр дэвшигчдийн өмнөх зууван дугуй нүхлэгдээгүй, брайль бичиг мэт харагдах ойлгомжгүй цэгүүд байршуулсан зэрэг олон гомдол ирсээр байна.

Тэр ч байтугай брайль тэмдэглэгээ нь дэс дугаар байхгүйгээс үүдэн хэнд, ямар намд саналаа өгсөнөө мэдсэнгүй гэх асуудал хүртэл гарч байна. Иймд олон мянган харааны бэрхшээлтэй иргэний сонгох, сонгогдох эрхийг ноцтойгоор зөрчсөн 287 үйлдэлд Сонгуулийн ерөнхий хороо хариуцлага хүлээх ёстой гэж бид үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

- ylcuun; + 2024-10-14 132.194.13.93

LrLD

Avatar

batalgaat #. 2024-10-14 132.194.13.93

1000 i;bz

Avatar

Нэргүй 2024-10-14 103.212.117.74

С. Эрдэнээс хүүхдийн паркийн хойно баригдсан байшингаа авах хэрэгтэй. Өгөхгүй бол газраа ав. Та нарт зориулж байшин барихаар авсан газар шүү дээ. Луйвардах аргадаа та нарын нэрийг хүртэл оруулсан. Ядаж л нэг давхрыг нь та нар бүхэлд нь авах эрхтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж