Хэнтий аймгийн ОБГ-ын Бор-Өндөр сум дахь онцгой байдлын хэлтсийн дарга, хошууч Г.Мөнхнарангаар ахлуулсан ажлын хэсэг Дархан суманд 3 дугаар сарын 25-наас тав хоногийн турш бэлтгэл бэлэн байдлыг долоон чиглэлээр хангуулан ажилласан бол шалгалт, үнэлэлт дүгнэлтийг өгөхөөр аймгийн Засаг даргын орлогч Л.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг 3 дугаар сарын 30-ны өдөр Дархан суманд ажиллалаа.
Энэ жилийн иж бүрэн сургуулийн хувьд бодит нөхцөл байдал дээр тулгуурлан хийгдсэн гэдгээрээ онцлог байсан юм.
Тодруулбал сумын онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, Мэргэжлийн ангийн томилгоот бүрэлдэхүүн хамрагдаж, гамшгийн үед сумын нутаг дэвсгэрийг өөрсдийн хүчээр авран хамгаалах, сэргээн босгох боломжтой эсэхт үнэлэлт дүгнэлт өгөх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг турших, бодит нөхцөл байдал үүссэн үед хариу арга хэмжээ авах, “Мал, амьтны сэг зэм устгах” бодит цагийн байдалд ажиллаж, гамшгийн дараах хор уршгийг арилгах бэлтгэл ажлыг зохион байгуулав. Мөн Дархан сум нь гамшгийн үед тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, хувцас зэргийг сайтар хангасанд шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүн сайшаалтай байлаа.
Тэгвэл гамшгаас хамгаалах иж бүрэн сургуульд сумын Засаг дарга, онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн удирдах ажилтнууд идэвх санаачилгатай оролцож, хангалттай хэмээн дүгнэгдлээ. Мөн энэ үеэр дадлага сургуульд идэвхтэй оролцсон гишүүдэд талархал, мөнгөн шагнал хадгалуулав.
Холбоотой мэдээ