Шинээр бүрдсэн НИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр /2024.10.14/ 15.00 цагт эхэлж байна.
Х.Нямбаатарыг нэр дэвшүүлэхийг олонхын саналаар дэмжлээ
Хуралдааны дэгийн дагуу шинээр сонгогдсон НИТХ-ын дарга нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцүүлнэ гэж заасны дагуу Улаанбаатар хотын захирагчид нэр дэвших тухай асуудлыг хэлэлцэнэ.
Саналыг МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр танилцууллаа. Тэрбээр, 100 хувийн саналаар Х.Нямбаатарыг нэр дэвшүүлж байгаагаа танилцуулав. Өөр хүн нэр дэвшүүлэх саналтай төлөөлөгч байсангүй.
Асуулт асуух, санал хэлэх төлөөлөгч бас байсангүй.
Нийслэлийн Засаг даргад Х.Нямбаатарыг нэр дэвшүүлэхийг олонхын саналаар дэмжлээ. Тогтоолын төсөл олонхын саналаар батлагдлаа. Ерөнхий сайдад тогтоолыг танилцуулж, батламжилна.
Хотын дарга Х.Нямбаатар:
-Орон нутгийн сонгуульд 276 нэр дэвшигч нэр дэвшиж, НИТХ-д 40 нэр дэвшигч үнэмлэхүй олонхын итгэл хүлээж, сонгогдлоо. Ирэх дөрвөн жилд Улаанбаатар хотын захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг НИТХ-ын 2024 оны сонгуульд нийслэлийн МАН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртэй уялдуулан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө-2040- тэй нийцүүлэн нэгдмэл цогц, харилцан уялдаатай боловсруулж батлуулна. Утаа, түгжрэл гэдэг хоёр том асуудал бий. Олон тэрбум төгрөг зарцуулсан ч байгаа онож чадаагүй. Утааны гурван том голомтод айл өрхүүдийн газрыг чөлөөлж, орон сууцны хороолол барих ажлыг эхлүүлсэн. Зургаан дэд төвийг түшиглэн 40 мянган айлыг орон сууцжуулна. Ирэх дөрвөн жил нийслэлчүүдийн үсрэнгүй хөгжлийн он жилүүд байх болно.
Хуралдааны дэгд өөрчлөлт оруулах саналыг Ц.Төрхүү төлөөлөгч гаргалаа. Санал хураалт явуулж, ажлын хэсэг гаргахаар боллоо.
НИТХ-ын анхдугаар хуралдаан хаалаа.
А.Баярыг НИТХ-ын даргаар сонголоо
Тооллогын комиссын тогтоолоор нийт 45 саналын хуудсаас 43 нь хүчинтэйгээс нэр дэвшигч А.Баяр нь 86.7 хувийн санал буюу 39 төлөөлөгчийн саналыг авч, НИТХ-ын даргаар сонгогдлоо.
Асуулт асуух төлөөлөгч байсангүй, тогтоолын төслийг баталлаа. НИТХ-ын дарга асан Ж.Батбаясгалан шинээр сонгогдсон А.Баяр тамгаа гардуулан өглөө.
Төлөөлөгчдөд тэмдэг, үнэмлэх гардууллаа
НИТХ-ын даргаар А.Баярыг томилуулах саналаа НИТХ-ын анхдугаар хуралдаанд танилцуулав.
НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар Д.Ихбаяр:
-А.Баяр нь 1985 онд төрсөн. Нийслэлийн 18 дугаар дунд сургуулийг төгссөн. Мөн 2002-2008 онд Анагаахын их сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгссөн. Хартворд их сургуулийг бизнесийн удирдлага, маркетинг мэргэжлээр төгссөн бөгөөд МУИС-ийг эрхзүйч мэргэжлээр тус тус төгссөн. Ажилласан байдлын тухайд 2007 онд "Корпорайт" зочид буудалд маркетингийн ажилтан, 2010 онд "Хүрэл энтернэйшнль транс" компанид гүйцэтгэх захирал, 2011 онд "Цаст пүүдс" ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2013-2020 онд "Биг Виг" ХХК-д захирал, 2016-2020 онд БЗД-ийн иргэдийн хурлын төлөөлөгч, БЗД дахь МАН-ын бүлгийн дарга, 2020-2024 онд БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч, БЗД-ийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан.
Таван төлөөлөгчтэй тооллогын комисс байгуулж, нууцаар санал хураалт явуулах саналыг хурал даргалагч гаргав.
Тооллогын комисс дүнгээ гаргах хооронд НИТХ-ын төлөөлөгчдийн бүрэн эрхийг баталгаажуулж, тэмдэг, үнэмлэхийг гардуулж өглөө.
НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар Д.Ихбаярыг сонгов
НИТХ-ын анхдугаар хуралдаан 30 минут завсарлав. НИТХ-ын хуралдааны дэгийн дагуу НИТХ дахь олонхын бүлэг даргаа сонгож, бүлэг анхны хуралдаанаараа НИТХ-ын даргыг томилуулах саналаа хуралдаанд танилцуулах зохицуулалттай. Тиймээс НИТХ дахь МАН-ын бүлэг 30 минутын завсарлага авав.
Мөн НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар төлөөлөгч Д.Ихбаярыг томилохыг олонх дэмжсэн байна. НИТХ дахь МАН-ын бүлэг 30 минутын завсарлага авч, хуралдаж, НИТХ-ын даргаар А.Баярыг томилуулах саналаа НИТХ-ын анхдугаар хуралдаанд танилцуулах юм.
НИТХ-ын хуралдаан эхэллээ
Анхдугаар хуралдааныг Г.Батсайхан даргалж байна. Хурлаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд,
-Нийслэлийн сонгуулийн хорооны даргын илтгэл
-НИТХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэнэ.
Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга П.Хадбаатар:
-НИТХ-ын 2024 оны 35 дугаар тогтоолоор НИТХ-ын төлөөлөгчдийг сонгох сонгуулийг 12 тойрог байгуулж, олон мандаттай зохион байгууллаа. Энэ удаагийн нийслэл болон сонгуулийн есөн дүүргийн 515 хэсгийн хороо мэдээлэл технолгийн 10 багтай ажиллалаа. Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газар сонгогчдын нэрсийн жагсаалтыг иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд үндэслэн нийслэл, дүүрэг, хороо, хэсэг тус бүрээр нь цахим хуудаст хуулийн дагуу байршуулж, сонгогчдын нэрсийн жагсаалтыг үйлдэх, нягтлан шалгах, давхардлыг арилгах ажлыг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллав.
Энэ удаагийн сонгуульд 15 нам, нэг эвслээс оролцох хүсэлтээ илэрхийлж, 10 нам, нэг эвслийн хүсэлтийг авч, нэр дэвшигчийг бүртгэж авсан. Нийт 276 нэр дэвшигчийг бүртгэж, 36.2 хувь буюу 100 нь эмэгтэй байна. Харин МАН-ын 45, АН 44, Үндэсний эвсэл 26, ИЗНН 45, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам 1, Иргэний хөдөлгөөний нам зургаа, ХҮН нам 44, Үнэн ба зөв нам 14, Ард түмний олонхын засаглал нам 18, Иргэдийн оролцооны нэгдэл нам 25, Сайн ардчилсан ардын нэгдэл нам найман нэр дэвшигчийг нэр дэвшүүлж оролцлоо.
АН-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх:
-Хэр шударга сонгууль болсон бэ?
АН-ын төлөөлөгч Т.Батцогт:
-Энэ удаагийн орон нутгийн сонгуулийн ирц 42 хувьд хүрсэн. Төрийн байгууллагаас томилогдсон сонгуулийн хороо иргэдийн ирцийг нэмэгдүүлэх чиглэлээр ямар ажил хийсэн бэ. Улсын төсвөөр ямар ажил хийсэн бэ?
Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга П.Хадбаатар:
-Ирцтэй холбоотой мэдээллийг нийслэлийн төр захиргааны тавдугаар байран дээр тусгай дэлгэц дээр шууд дамжуулж явсан. Ирцийн мэдээллийг цаг тухайд нь хийж, хэвлэл мэдээлэлтэй хамтран ажилласан. Нийт сонгогчдын тоо өссөн хэдий ч санал өгсөн хүний тоо 2020 оноос их байсан. Ирцийг нэмэх тал дээр анхаарч ажилласан.
НИТХ-ын 45 төлөөлөгчийг хүлээн зөвшөөрсүгэй гэсэн тогтоолын төслийг дэмжиж, баталлаа.
😱😱😱😱😱😱😱😱😱😱😱😱 2024-10-14 202.9.41.26
яаахнаа юу юм бэ 😱😱😱😱😱😱😱😱😱😱
Нэргүй 2024-10-14 66.181.164.157
Цэвэр шинэ цагийн
Зочин 2024-10-14 66.181.177.152
хотын даргаа утааны голомт гээд бгаа газарт чинь 1хорооллын арын гэр хороолол хамгийн түрүүнд орох байсан том нүдтэй байж олж хараагүй гэжүү арайчдээ хэрэггүй дэмжиж агаарын чанарын үзүүлэлтээ эргээд нэг харчих
, 2024-10-14 202.9.46.191
Цэвэр цусны хятад байна даа.
Нэргүй 2024-10-14 66.181.178.66
Зартай ЦҮНХ баригч нөхөр дарга болжээ. Жунайгийн туслах Батбаясгалан ч янзтай б**с долоодог хүн л дээ.
Нянбактери 2024-10-14 66.181.189.87
бас хог данхаа зайлуулаарай МаНгарууддаа
fcgf 2024-10-14 202.9.40.70
Яааж яваад ийм юм болчвоо😱😱😱😱😱😱😱😰😰😰😰😰😰😰😱😱😱😱😱
bvcggf 2024-10-14 202.9.40.70
Яааж яваад ийм юм болчвоо😱😱😱😱😱😱😱😰😰😰😰😰😰😰😱😱😱😱😱
Нэргүй 2024-10-14 66.181.178.199
Ий ямар төлөөлөл дарга юу болчих воо за даа монголчуудад НИХ нь халгаатай байх дүр зураг харагдах чинь
Иргэн 2024-10-14 103.57.93.72
Хятад цус 70 хувьтай байна.
зочин 2024-10-14 43.242.242.231
нээрээ…. энэ Баяр яасан хятад царайтай юм бэ ээ хаанахын хэн гэгч вээ
Нэргүй 2024-10-14 66.181.184.227
Нянгар аа
Нэргүй 2024-10-14 103.57.92.240
Элбэгдоржийн суганы үснүүд элбэгээгээ л өмөөрч бичиж чадна, бусдыг нь чадахгүй хаха , энэ Баяр яасан хятад царайтай юм бэ ээ хаанахын хэн гэгч вээ
😱😱😱😱😱😱😱 2024-10-14 202.9.40.70
юу болоод бн аа😱😱😱😱😱😱😱😱😱😱
Зочин 2024-10-14 202.9.40.159
Сэтгүүлчдэд монгол хэлний хичээл заана.
Нэргүй 2024-10-14 66.181.180.218
энэ сэтгүүлчид нь бас хятад биш байгаасай.
Elbegdorj 2024-10-14 49.0.138.105
Setguulchded zuv bichgiin durem une tulburgui zaana. Zaaval suraltsaarai, A.Tseesuren!?!
Нэргүй 2024-10-14 202.21.117.179
сэтгүүлч ээ ядаж гарчигаа зөв бич л дээ