Төрийн албанд тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах хүний нөөцийг бүрдүүлэх, тэдний идэвх санаачилгыг нэмэгдүүлж дэмжлэг үзүүлэх зорилгоор “Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”-ийг өнөөдөр аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлж баталлаа.
Тус хөтөлбөрийг 2025 он хүртэл хэрэгжүүлэх бөгөөд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн 176 байгууллагын 5000 гаруй албан хаагчийг хамруулна.
Хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж удирдлага зохион байгуулалтаар хангах үүргийг АЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс хариуцах бөгөөд арга хэмжээ, үйл ажиллагааны мэдээ мэдээллийг олон нийтэд нээлттэй мэдээлэх юм.
Холбоотой мэдээ