"Олон улсын эмч нарын өдөр"-ийн баярын хурал боллоо

"Олон улсын эмч нарын өдөр"-ийн баярын хурал боллоо

"Олон улсын эмч нарын өдөр"-ийн баярын хурал боллоо
Хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлж, эрүүл мэндийн тусламжийг иргэдэд үзүүлэхэд өөрсдийн мэдлэг чадвар, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж буй эмч, мэргэжилтнүүдийн баярын өдөр болох “Олон улсын эмч нарын өдөр”-ийг өнөөдөр тэмдэглэж байна.
Энэхүү өдрийн тохиолдуулан зохион байгуулж буй баярын хуралд аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав оролцож, эрүүл мэндийн салбарынхандаа баярын мэнд хүргэсний зэрэгцээ салбарын болон аймаг орон нутгийн шагналыг гардууллаа.
Хэнтий аймгийн хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 116 эрүүл мэндийн байгууллагад 1066 эмч ажилтнууд ажиллаж, аймгийнхаа 79,6 мянган хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалж байна. Салбарын хэмжээнд Монгол Улсын хөдөлмөрийн баатар нэг, хүний гавъяат эмч 13, клиникийн профессор ес, анагаах ухааны профессор нэг, зөвлөх зэрэгтэй таван эмч төрөн гарсан байдаг. Иргэн бүрийн эрүүл мэндийн төлөө аймаг орон нутгаас хөрөнгө санхүү, бодлогоор дэмжин ажилладаг бөгөөд сүүлийн гуравн жилийн хугацаанд 20,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг эрүүл мэндийн салбарт оруулжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж